Үр хөнддөг эмнэлгийг хаахыг зөвшөөрсөнгүй

Миссисипид үр хөндөх зөвшөөрөлтэй цорын ганц эмнэлгийг хаахад хүргэх хуульд АНУ-ын Холбооны шүүх хориг тавьжээ. Шүүх энэ сарын нэгэнд шийвдэр гарган, өчигдрөөс хэрэгжүүлж эхэлж буй бөгөөд 11-нд удаан хугацаагаар хориг тавих эсэхээ эцэслэн шийдэх юм. Үр хөндөлт бол Америкийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд Бүгд найрамдахчууд тууштай эсэргүүцдэг байхад ардчилалыг дэмжигчид эерэгээр хүлээж авдаг байна. АНУ-ын Дээд шүүхээс анх 1973 онд зөвшөөрсөн үр хөндөлтийг муж улсууд шууд зогсоож чаддагүй учир энэ мэс заслыг хийх боломжгүй болгох арга замыг тус бүртээ хайдаг ажээ.
Д.Ундрах 24tsag.mn