1. VOICE буюу хиймэл оюун ухаан S VOICE нь “Apple”–ийн Siri-тэй төстэй үйлчилгээ бөгөөд “Samsung” компани “Google”–ээс гаргах Mejal /хэрэглэгчийн асуултад хандаж хариулах үйлчилгээ/ төслийг хүлээх хангалттай хугацаа байхгүй учир өөрсдийн зүгээс энэ шинэ үйлчилгээг Galaxy S3-т суулгаж өгчээ.
2. Сайжруулсан камер: “Samsung” компани S3-т 16,12 биш ердөө найман мегапигселийн камер суулгаж өгсөн нь зарим хэрэглэгчийн урмыг хугалжээ. Гэхдээ “Samsung” –ийнхан найман мегапигселийн камерт байж болох хамгийн дээд үзүүлтийг суулгасан байна.
3. Салгаж болох зай хураагуур, нэмэлт багаж: Galaxy S3-ийн шинэ утсанд microSD картыг суулгаж багтаамжийг нь 64 Gb хүртэл нэмэх боломжтой болжээ. Энэ нь утасны зай хураагуур ажиллах боломжгүй болсон тохиолдолд өөрөө солих хялбар байдлаар загварыг оруулжээ.
4. Утасгүйгээр утсаа цэнэглэх боломж: Wireless буюу утасгүй сүлжээг ашиглан утасныхаа зай хураагуурыг цэнэглэх боломжтой болсон юм.
5. Нүдний харах чиглэлийг тогтоох технологи: Утасны урд байрлах мэдрэгч болон камерийн тусламжтайгаар уг технологийг мэдрэх боломжтой. Хэрэглэгч утсан дээрээ залгах хүнийхээ дугаарыг харсны дараа чихэндээ ойртуулахад шууд залгагдах болно.

Ц.Болор
Сэтгэгдэл (1)