Европын бүс нутгуудад шумуул халдварт өвчин тарааж байна

Шведийн ариутгал халдваргүйжүүлэлтийн алба тус улсын “харьяат” шумуулнуудын тухай мэдээллийн санг шинэчилсэн каталог гаргаж байгаа аж. Тэдгээр амьтдын хөнөөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, төрөл бүрийн халдварт өвчин гарах болсон учраас энэ талын судалгааг өргөжүүлэх зорилготой ийм ажил хийж байгаа гэн. Европын бүс нутгуудад шумуулаар тархдаг чичиргэнэ зэрэг халдварт өвчнүүд ихсэж байгааг тус тивийн эрдэмтдийн баг судалгаагаар баталгаажуулсан байна.
Д.Ундрах 24tsag.mn