Хорь гаруй хоногийн дараа эхлэх Лондон 2012 зуны олимпийн наадмын тасалбарын 80 хувь нь зарагдаж дуусчээ.

Хорь гаруй хоногийн дараа эхлэх Лондон 2012 зуны олимпийн наадмын тасалбарын 80 хувь нь зарагдаж дуусчээ. Гэхдээ тасалбар аваагүй байсан ч энэ наадмын зарим тэмцээнийг үнэгүй үзэж болох юм байна. Усан сэлэлт, дугуй, марафон зэрэг доорх зургаан төрлийн тэмцээнийг тасалбаргүйгээр үзэх боломжтой аж.
- 7/28 эрэгтэйчүүдийн, 7/29 эмэгтэйчүүдийн тойрог замын дугуйн уралдаан
- 08/04- эрэгтэйчүүдийн 20 км-ын гүйлтийн тэмцээн
- 08/11 эмэгтэйчүүдийн 20 болон 50 км-ын гүйлтийн тэмцээн
- 08/04 эмэгтэй, 08/07 эрэгтэй. Усан сэлэлт, гүйлт , дугуйн уралдааны гурван төрөлт тэмцээн
- 08/09 эмэгтэй, 08/10 эрэгтэй марафон усан сэлэлт
- 08/05 эмэгтэй, 08/12 эрэгтэй марафон гүйлт.
Б.Баяр