Ангараг гаригт 2020 онд хүн амьдрах нөхцөл бий болно

Голландын “ Mars One ” компани 2023 онд Ангараг гариг руу хүмүүс илгээхээр ажиллаж байгаа билээ. “ Mars One ” компани 2016 онд Ангараг гариг руу хиймэл дагуул, дараа нь хүн амьдрах боломжтой газар хайх төхөөрөмж илгээх аж. Тус компанийн төлөвлөж буйгаар Ангарагт очсон хүмүүс тэндээ амьдрах бөгөөд дэлхийд буцаж ирэхгүй гэнэ. Ангарга руу нэг хүн илгээхэд ойролцоогоор зургаан тэрбум ам.доллар зацуулах аж.
Энэ зардлыг нөхөх зорилгоор “ Mars One ” телевизийнхэнтэй хамтран реалити нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөөд байгаа юм байна. “The Huffington Post”-д мэдээлснээр, Ангараг руу очих хүмүүсийг бэлдэх тэднийг илгээх зэрэг үйл явцыг телевизээр үзүүлэх ажээ. 2020 он гэхэд тэнд хүн амьдрах нөхцөл бий болгохоор төлөвлөж байгаа аж.
Ц.Болор