Карла Бруни хөл хүнд болжээ

Карла Бруни өмнөх нөхрөөсөө Аурелиан хэмээх хүүтэй бол Францын экс Ерөнхийлөгч Никола Саркозигоос хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн есдүгээр сард охинтой болоод байсан билээ. Никола Саркозиг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа экс загвар өмсөгч сэтгэл зүйн хямралд орсон гэдэг. Эмч нар түүнийг тайван байж, их амрахыг зөвлөж байна.
Учир нь Карла Бруни 44 настай бөгөөд хүүхэд төрүүлэх нь бие организмийнх нь хувьд амаргүй байх аж. Саркози эхний гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй юм байна. Францын экс тэргүүн хадагтай Карла Бруни дахин хөл хүнд болсон тухай Closer сэтгүүлд мэдээлжээ.
Ц.Болор