зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг хаалттай хаалганы цаана юу ярив

2016-9-02
0
ЖИРГЭХ

 

65-ын бүлэг, засгийн газар хоёрын харилцаа мууджээ

 

Засгийн газраас төсвийн тодотгол­той хамт өргөн барьсан татвар нэмэх, цалин хасах гэх мэт саналууд нь Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан билээ. Бүр намынх нь бүлгийн гишүүн тухайн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай эсэхээр горимын санал гаргасныг дэмжиж унагасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бараг бүтэн өдөржин ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд нь дэмжихгүй байгаа учраас тогоон дотроо дахин сайн ярилцах нь зүйтэй гэж үзсэн нь энэ. Үүнийг нь гишүүдээ хайрцаглаж саналаа нэгтгэх гэж байна хэмээн дүгнэж байгаа юм. Бүлгийн хуралдааныхаа дараа мэдэгдсэнээр бол аль ч шатанд цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрчээ. Өнөөдөр дахин хуралдаж тат­вартай холбоотой асуудлаар са­налаа нэгтгэхээр болсон байна. Өчигд­рийн бүлгийн хуралдааны эхэнд бүл­гээсээ томилогдсон төсвийн тодот­голын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан мэдээлэл хийсний дараа гишүүд нь дараахь байдлаар байр сууриа илэрхийлжээ. 

 

Ч.УЛААН: -Манай ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсэн төслөөс хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг татах саналтай байна. Энэ оны төсөвт эхнээсээ суугаагүй объектуудад хөрөнгө оруулалт хийхээр шинээр нэмж оруулж ирсэнд ажлын хэсгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Мөн концессоор ажил гүйцэтгэхдээ бариад шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр биш барьж ашиглаж тэндээсээ хөрөнгө оруулалтаа олдог зарчим баримтлах нь зүйтэй гэж үзсэн. Ингэхгүй бол концессын гэрээгээр барьсан олон объект төсвөөс хөрөнгө оруулалтаа авахаар хүлээж байна. Мөн халамжийн бодлогоо зохистой болгох нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт нь л олгох хэрэгтэй. Харин оюутны 70 мянгыг одоо олгож байгаа зарчмаар нь өгөхийг дэмжсэн. Цалингийн хувьд аль ч төвшинд буу­руулахыг ажлын хэсэг дэмжээгүй. На­мын мөрийн хөтөлбөрт цалин хасах бус үе шаттайгаар нэмэгдүүлэх заалт бий. Үүнийхээ дагуу цалин нэмдэггүй юм аа гэхэд ядаж бууруулахгүй байх нь зөв гэдэгт ажлын хэсэг санал нэгдсэн. Тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг нэгэн жигд болгох нь зөв гэж үзсэн. Ингэснээр жаахан ч гэсэн хэмнэлт хийж чадна. Одоо бол энэ тэтгэмжийн хэмжээ салбар бүрт харилцан адилгүй байгаа. Засгийн газраас оруулж ирсэн хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулах саналыг ажлын хэсэг дэмжсэн.

 


Ж.ЭРДЭНЭБАТ: -Зээлийн хүү­гийн зардал, концессын төлбөр нь эдийн засаг дарамт болж бай­на. Тө­рийн албан хаагчдын ца­линг буу­руу­лах саналыг гишүүд хэлэл­цүүл­гийн явцад шийднэ биз. Заавал буу­руулах ёстой гэж үзэхгүй байна. Тат­варын асуудлаар ажлын хэсэгтэй санал нэг байна. Иргэдийн дунд хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх үү гэсэн асуулт их байх шиг байна. Үйлдвэрээс гараад долоон жи­лээс дээш хугацааг өнгөрүүлсэн хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх саналтай байгаа. Тэтгэвэр авагч­дын тоо жилээс жилд нэмэгдэж бай­гаа. Яваандаа нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа болино. Тиймээс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай. 

 


Д.САРАНГЭРЭЛ: -Ажлын хэс­гийн­хэн хүүхэд харах үйлчилгээний зард­лыг хасах Засгийн газрын са­налыг дэмжсэн байна. Энэ зардлыг хасмааргүй байна. Ингэж чадвал нийгмийн хүлээлтийг хангаж чадна. Өөр нэг хэлэх гэсэн зүйл бол, сүүлийн өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд сар бүр утасны төлбөр нэг сая, шатахууны зардал хоёр сая төгрөг төсвөөс авдаг тухай мэдээлэл гарлаа. Энэ бол худлаа мэдээлэл. Ийм зүйл гэж байхгүй. Гэтэл үүнд нэг ч удаа няцаалт хийсэнгүй. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. 


Суурь хуулиудынх нь хэрэгжилт хойшил­сонтой холбоотойгоор Гэр бүлийн хүчир­­хийллийн тухай хуулийг буцаа­гаад дахин оруулж ирэхээс өөр аргагүй болсон. Гэтэл МАН-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг хүчингүй болгохыг дэмжлээ гээд л цахим орчинд мэдээлж байх юм. Энэ мэтээр бид үнэхээр цахим орчны дайнд ялагдал хүлээж байна. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаач. Бүр болохгүй бол ажлын хэсэг гаргах хэрэгтэй. 

 


Ж.ЭРДЭНЭБАТ: -Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж бо­лох­гүй. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон ний­тэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов. Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Аливаа зүйлийг эхлээд бүгдээрээ зөв талаас нь тайлбарлах хэрэгтэй. Ту­хайлбал, авто машины сэлбэгийн тат­­варыг нэмэх санал бий. Хүмүүс хуу­чирсан, осолд орж эвдэрсэн ма­шинуудыг сэлбэг нэрээр оруулж ирээд вьетнам засвараар засуулаад зарчихдаг. Үүнээс нь болоод хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол олон гарч байгаа. Ингээд тайлбарлах юм бол олон нийт ойлгоно ш дээ. Аливаа зүйлийг яаж тайлбарлаж олон нийтэд хүргэхээс их зүйл шалтгаалж байна. Цалин хасч болохгүй гэж үзэж байгаа бол үүнийг орхиё.

 


Ж.МӨНХБАТ: -Ер нь бүгдээрээ нэг амтай байх нь хамгийн чухал байна. Засгийн газар, бүлэг дээр ярьсан зүйлээ өөр өөрсдийнхөөрөө дүгнээд хамаа­гүй олон нийтэд хандмааргүй байна. Засгийн газраас оруулж ирсэн саналыг шүүмжлээд ярьчихдаг. Түү­нийг нь өлгөж аваад цааш нь өргөн хүрээнд цацаад байх юм. Түүнийг нь баллуурдах гэж хөөцөлдөх ажил гарах юм. Урдаас танай бүлгийн гишүүн л тэгж ярьсан ш дээ гэх юм.

 


Б.ДЭЛГЭРСАЙХАН: -Эдийн зас­гийн хүндрэлийг төсвийн тодот­голын хүрээнд шийдэх гэж оролдохоос гадна хөрөнгө оруулагчидтай ажилламаар байна. Тухайлбал, бондын эргэн төлөл­тийн хугацааг хойшлуулах асууд­лаар хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Хэлэлцээр хийхээр хүү нь өсчихнө гэж айж зүгээр суумааргүй байна. “Энержи ресурс” гэх мэт то­моохон аж ахуйн нэгжүүд гадаадаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хойшлуулахаар хэлэлцээр хийж л байгаа юм билээ ш дээ. Бас нэг асуудал байна. Би маргааш Замын-Үүд явах юм. Тэнд очоод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, барилгуудынх нь ашиглалтад орох хугацааны талаар иргэдэд юу гэж хэлэх юм бэ. Мөн малчид “БНХАУ руу мах экспортлох уу” гэж асууж таар­на. Мах экспортлоно гээд байгаа нь яг үнэн юм уу. Энэ бүх мэдээллийг хур­дан хугацаанд тодорхой болгомоор байна. 

 


Л.ЭНХ-АМГАЛАН: -Орон сууц­ны татвар бий болгож 150 метр квад­ратаас дээш хэмжээний орон сууц эзэм­шигчээс татвар авах санал оруулж ирсэн. Энэ хэмжээгээ 200 болгож нэмэг­дүүлж болохгүй юм уу.

 


Ж.ЭРДЭНЭБАТ: -150 гэдэг бол бага хэмжээ биш. Манайх 100 метр квадрат гурван өрөө байранд амьдардаг байсан. 150 болохоороо таван өрөө бүр том байр болчихдог юм. 150 метр квадрат орон сууц эзэмшигчээс татвар авна гээд шийдчих юм бол лав л олон нийтийн 90 хувьд нь таалагдана. 200 метр квадратаас дээш орон сууцтай айл гэхээр маш бага тоо гарна.

 


Ө.ЭНХТҮВШИН: -Хэмнэлт хийх гэж байгаа бол энэ олон объектыг үр дүнгүй ашиглахаа болихоос эхлээд илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй байна. Байгууллагынхаа барилгын нэг давхрыг бүхлээр нь эзэмшээд суучихсан дарга байна. Усанд ордог, амралтын, биеийн тамирын гэх мэт олон өрөөтэй байх жишээтэй. Тэнд байсан хүмүүсээ өөр нэг байшинд суулгачих юм. Энэ бүх үргүй зардлаасаа татгалзах хэрэгтэй. Яамдыг ч гэсэн нэгтгэж нэг байранд оруулах хэрэгтэй. Заримыг нь Төрийн ордонд оруулсан ч болно. Төрийн ордон урагшаа тэлсэн ч гэсэн тэнд нь гурав, дөрөвхөн л дарга суудаг. Ингэж объектуудыг чөлөөлж сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хэрэгтэй. Энэ мэтээр өргөн хүрээг хамарсан шийдвэр гаргахгүй бол цалин хасаад хэмнэлт хийнэ гэж байхгүй.

 

Дээрээс нь мөнгө цаас болчихоод байна. Дөрвөн жилийн өмнө ам.долларын ханш хэд байсан билээ. Одоо хэд болчихоод байгаа билээ. Нөгөө талд нь юмны үнэ нэмэгд­чихсэн. Тухайлбал, 2012 онд 650 төгрөгийн үнэтэй байсан талх одоо 1150 төгрөг болчихоод байна. Том хэмжээтэй орон сууцтай иргэдээс татвар авна гэдэг ч зөв шийдэл биш. Харин олон байртай, түүнийгээ тү­рээс­лүүлж мөнгө олдог хүмүүсээс татвар авах хэрэгтэй. Зээл авч байраа томруулсан хүмүүсээс татвар авах нь зохисгүй. Эсвэл 150 биш 200 метр квадрат болгож өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх санал оруулж ирсэн. Хэрвээ нэмчих юм бол аж ахуйн нэгжүүд цомхотгол хийгээд эхэлнэ. Ер нь аливаа шийдвэр гаргахдаа сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрөө байнга санаж байх хэрэгтэй. Түүнээс илүү бодлогын баримт бичиг гэж байхгүй. Олон нийтээр хэлэлцүүлээд дэмжлэг авч УИХ-д 65 суудалтай болгосон чухал баримт бичиг шүү дээ. Энэ баримт бичигт нийцээгүй шийдвэр гаргах гэж байгаа бол дэмжихгүй. Ингэлээ гээд намын бодлогоос хазайлаа гэх л байх. Гэхдээ иргэдэд өгсөн амлалтаа мартаж болохгүй. Хөдөө орон нутагт ажиллаж иргэдтэй уулзахаар мөрийн хөтөлбөр барьж байгаад энэ амлалтууд юу болсон гээд л асууна.

 


Ц.НЯМДОРЖ: -Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан их зөв юм яриад байна, авдраа маажих тухай. Гэхдээ 2012 оноос л ингэж ярих байсан юм. Улстөрчид ингэж өөрчлөгдөөд байхаар олон нийт яаж итгэх юм бэ. Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү дээ. 2004 онд Фортуна УИХ-ын гишүүн болсноос хойш улсын төсвийг баталдаг шинэ дэглэм тогтсон юм. Ажлын хэсгийг нь Фортуна байнга ахалж Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ дээр самардаг болсон. Яг төсөв батлах сүүлчийн өдрийг тулгаж байгаад хуйвалдаан хийгээд баталдаг. Хоёр, гуравхан хүний саналаар төсөв батлагддаг тогтолцоотой болоод 10 гаруй жил боллоо. Би 2008 онд Засгийн газарт байхдаа С.Баярцогтод хэлж байсан юм. “Чи ганцаараа төсөв мэддэг болчихсон юм уу” гэж. Хоёр, гуравхан хүн Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж байгаад өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болсон. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр уулзана гэж энэ дээ. Одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Тэр бөөгийн тойрогт Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч орно. Ч.Хүрэлбаатар С.Батболдын Засгийн газарт байхдаа С.Баярцогттой нийлээд үүнийг хийдэг байсан. Би Засгийн газрын хуралдаан дээр “Засгаас оруулсан төсвийг та хоёр мэддэг болчихсон уу” гэж асууж байснаа санаж байна. Би хэзээ ч худлаа хэлдэггүй. Болсон зүйлийг л хэлж байна. Одоо цаашдаа улам л хүндэрнэ. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаа­рах­гүй байна.

 

Засгийн газар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харил­цах хэлтэс муу ажиллаж байна гэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заа­вал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог байхгүй юу. Гурвдугаарт, Ерөн­хий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дай­раад байх юм. Ингэх нь буруу. Ги­шүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвт­гөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай бүлэг алдаа гаргачихлаа. Тэр алдаа хийсэн хүмүүсийн нэг нь би өөрийгөө гэж бодож байна. Ямар алдаа хийсэн бэ гэхээр, дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа бол­лоо. Тухайлбал, цалин хасах санал. Үүний чинь цаана хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ. Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо.

 

Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд болохоор ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ ш дээ. 2012 оноос хойш төсөв 1-1.5 их наядаар тасарсан. Яагаад ингэсэн гэхээр Фортунагийн тойрогт орсон төсөв батлагдаж байсан учраас ингэсэн юм. Орж ирэхгүй орлогыг орж ирнэ гээд л батлаад байсан юм. Одоо энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ. Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна. Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү.

 

Харин би тэвчээд л суугаад байгаа юм. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг маргааш нь шүүмжилж хэвлэлд ярилцлага өгөөд бүр зохион байгуулалтайгаар унагаад байх юм. Зарим гишүүдэд даалгавар өгч зарчмын зөрүүтэй санал гаргуулаад Байнгын хороон дээр унагаж байна ш дээ. Цаашдаа ингэж ажиллах юм уу. Би болохгүй гэж бодож байна. Гэхдээ бас Засгийн газрыг өмөөрөөд толгойг нь илээд байж болохгүй. Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай.

 

Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна. Бүлгийн гишүүд Засгийн газрын оруулж ирсэн саналуудыг шүүмжлээд байгаа нь эцэстээ өөрийнхөө өмсч яваа дээлийг урсан хэрэг болдог юм. Дөрвөн жилийн дараа унах бэлтгэлээ хангаж байна л гэсэн үг. Хагарах дуртай юм бол хагарцгаа. Байдаг бүхнээ дэнчин тавиад явах хугацаа надад алга. Хоёр удаа цөөнх болох үед хүнд хүнд юм хийж байсан нь үнэн. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй байх. Харин одоо надад ингэх хугацаа алга. Энэ намын унахыг харах сонирхол ч алга. Гэхдээ Засгийн газар дураараа авирлахыг өмөөрнө гэсэн үг биш шүү. Үүнийг хаана хаанаа ойлгоод гарз хохирол багатайхан шиг төсвийн тодотголоо баталмаар байх юм. Ер нь Сангийн яамыг аль ч намын сайд удирдсан ялгаагүй юм байна. Дандаа адилхан санал оруулж ирэх юм. Мэргэжлийн бус учраас ийм юм оруулж ирлээ гэх яриа дуулдах юм. Дөрвөн жил л эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар ярьсан ш дээ. Нэг жилийн бондын төлбөр их наяд төгрөг. Үүнийг хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ. Би нэхэх ёстой гэж бодож байгаа. Аль намд байж байгаад аль намд орсон нь сонин биш. Хаяад буцаж ирсэн нь ч сонин биш. Хэн нэг хүнээс хариуцлага асуух л ёстой. Мөн тэрбум ам.долларын мах экспортлоно гэж Р.Бурмаа баахан ярьсан. П.Сэргэлэн сайд одоо үүний үнэнийг нь хэлэх ёстой. Хэзээ ч тэрбум ам.долларын мах зарж чадахгүй. Махны экспорт нэмэгдэхгүй. Яагаад гэвэл, нүүдлийн мал аж ахуй гэдгийг хэзээ ч ойлгодоггүй юм. Ер нь цаашдаа Засгийн газар энэ 65-ын бүлэг хоёр яаж харилцах юм бэ. Энэ харилцааныхаа дэглэмийг одоо тогтоож авъя. Нэг шугамаар явахгүй бол АН шиг нэг нэгнээ хэмлэж дээлээ урсаар байгаад дөрвөн жилийн дараа эрх мэдлээ алдчихаад сууж байж мэдэхээр уур амьсгал бүрдэж байгаа учраас би ийм юм ярилаа. Өөрсдөө л мэдэцгээ. Засгийн газар, бүлэг гэж хоёр хуваагдчихаад хоорондоо үзэлцээд байх юм бол дөрвөн жилийн дараа манай гудамжинд галын наадам болох биш одоогийн АН-ынхан шиг толгойгоо унжуулчихаад явж байх эсэхээ бид өөрсдөө л шийднэ. Ний нуугүй хэлэхэд, томилгоо тойрсон дургүйцэл чинь бүлэг дээр гарч ирээд байна ш дээ. Энэ чинь ажилд хор болж эхэллээ. Энэ хор явсаар байгаад улсын хор болж дуусна шүү.

 


Л.ЭЛДЭВ-ОЧИР: -Бүх асуудлаа нэг амаар ярьж байх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг хариуцсан сайд нь, бүлэг дээр ярьсан зүйлээ бүлгийн дарга нь л хэвлэлд ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Байнгын хороо, бүлгийн хурал дууссаны дараа өрөөндөө сууж байтал хэвлэлийнхэн болсон болоогүй ярилцлага авах гээд байх юм. Дараа нь ярьсан зүйлийг нь шүүрч аваад буруу тийш нь хандуулаад байна. Тиймээс гишүүд үүн дээрээ анхаарах хэрэгтэй байх.    

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • иргэн (43.242.243.128)
    МАН ямар ч удаан болхи юм. АН-с томилогдсон байгууллагын луйварчин дарганцаруудаа хурдан зайлуулаачээ.
    2016 оны 09 сарын 05 | Хариулах
  • hishgee (203.91.115.39)
    bi ch MAN-iin jiriin gishuun bna, er ni irgediinhee karmatai oroldoh ni tuiliin buruu, tetgebriin nas nemehee boli, tetgebert garahad ni uguh 1 udaagiin urmshuullaa hasahaa boli, tsalin hasahaa boli,huuhdiin 20,0 ug, oyutnii 70.o iig ug, ingehgui bol bid oron nutgiin songuulid yalagdah ni bna shuu, bid ta nariig yalahad mash ih huchin zutgesen, odoo ta nar bidniig bodoh tsag shuu. deerhi arga hemjeeg olonhi bolson gishuud min abahgui bol bid unah yum bna shuu. Bidniigee bodooroi ih hurliinhaaaaan.
    2016 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.216.25)
    EDIIN ZASAGAA SAIJRUULAHIIB ORIND SONGUUKID UNACHINA GED AIGAD BNA U IIM K HUNUUSDEE NASAARAA ZUUKUN SUUDALD
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (103.212.118.14)
    Yostoi Mongol orniihoo ireeduig l bodno shuu ard tumen harj baigaa.
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.143.195)
    Jinhen uher koministuud bnada
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Nymdorj gej unheeriin muu sanaa ni hugjsun hun muu talaaraa ajil alban tushuul man.aa terguund ni tavidag huvia hicheesen hun. Uls oron ard tumnee bodohgui gats l uuriin namaa l boddog hun. Nen terguund uls ornoo bodoj bai maniin novshnuud aa
      2016 оны 09 сарын 03
  • зочин (122.201.22.249)
    За за үг хэлэхийнхээ өмнө нямдоржоосоо асууж бай энэ элдэвочир ийм хүн бх харин жэнко өөрийн бодлоо л хэлдэг баянхонгорчууд минь хохь болж дээ
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (222.74.198.90)
    Hen negnii tsaling hasahdaa gol n bga youm bishee ajil hiihgui tatvar tologch nariin Mongoor amidraad bolood baih youm bna gedeg setgelgeeg arilgahad orshij bga youm shuu dee jishee n Shuugchid shuuhiin eronhii zovlol, erdenes tavan tolgoi udirdlaguud, tori in omchid kompaniud geh met huviin hevshliin neg hunii hiij chaddag ajliig toriin 2-3hiigeed baigaad l asuudliin gol n bga youm shuu deeee
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Zovhin (150.129.142.90)
    Munhbat, elder-ochir nar MAN-n haalttai baidag unen nuur tsaraig haruullaa gej, neg amtai baih
    2016 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин (78.191.30.4)
    Ih hurliin 65 MANgaruud yah gej ungursun 4 jil hudlaa shoudvaa geed odoo gasalj ehelhen enedeeeee
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • ajiglagch (202.9.44.13)
    ajiglaj baigagaar neleen zorchildoj bn gehdee ard tvmneese l mongo avi gesen bolhoos ali neg ulsaas ondor hvvtei mongo zeelii gesen bishde eron bidend mongoloo gesen setgel bn u tiimch tsalin iimch hvvhdiin mongo oghoo bolihon geed dandaal avh yum heze bid oorsdiigoo oorsdoo tejeeh yum songuuliar dalailgaj bj mongo avh sanaatai tsaana chin mongol baitugai delhii niiteer hymraad bhad solongos shig eh oronch baij vne tsentei bvhnee honuut oochrolj ulsda tushaaj chadahgvi bol duguil bhar yum ene ih aldagdal oriig eh ornoosoo zarchaagvil bol tevch bid mongol ulsin irgen eh orond hereg bolson bol yugch avbal avh tun harin hari ulsad orbvv tavi gazar nutgiig hendech bvv og
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Zochin. (43.242.243.181)
    Nyamdorj gishuund uls oron yaj ch baisan hamaagui,songuuld nam n yalagdah l hamgiin aimaar bololtoi. Erh medel, zoolon suudald olon jil suulaa. Ysan hanaj tsadadgyu yum be.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • hh
      Yg tiim nymdorjd ooriin namaa l yluulj baival boloo gesen uzleer ajil hiideg novshdoo naadah chini
      2016 оны 09 сарын 02
    • Зочин
      Ter jil huureg belgend avsan ih buuljsen heden jiliin daraa 2 iher house belgend avsan .....
      2016 оны 09 сарын 02
  • ЗОЧИН (139.5.219.34)
    НОХОЙНУУД ЮМ ДАА ЭД НАР.ТЭР ЯРЬЖ ХӨӨРЧ БАЙГААГ НЬ ХАРДАА ХӨГИЙН ДАГЗНУУД
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.68)
    BAIRAA SHATAALGAJ HUN ALJ NEREE SOLISON NAM!!! GAZAR ZARJ HOTOO SUIRUULSEN SOLIR NOHOI!!! !
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.68)
    BAIRAA SHATAALGAJ HUN ALJ NEREE SOLISON NAM!!! GAZAR ZARJ HOTOO SUIRUULSEN SOLIR NOHOI!!! !
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.68)
    BAIRAA SHATAALGAJ HUN ALJ NEREE SOLISON NAM!!! GAZAR ZARJ HOTOO SUIRUULSEN SOLIR NOHOI!!! !
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • ХЭХЭ (202.5.196.33)
    БИ НЯМКА ГУАЙД ИХ НАЙДАЖ БАЙСАН ШҮҮ ШУДРАГА ГЭЖ ГЭХДЭЭ МИНИЙ ИТГЭЛИЙГ УЛС ТӨР ЯЛЧЛАА
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.44.121)
    Нэгт Энэ 24цаг сайт дандаа бусдын материалаар дуулиан тарих хэрэггүй Сэтгүүлч биш хуулагч хулгайлагч болжээ Агуулгы хувьд э.нэ материал сайн Нууц далд мэдээллийг ил гаргах нь сэтгүүлдчийн хувьд сайн ажил болжээ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (78.191.30.4)
    Ta nar yaj populizm hiij baisanaa uneniig hudal bolgoj gutgej baisan aa huleen zuvshuurch uursduu meht mehendee gegch ym bolj baindaa ingeh geed baisan ym
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • МАН Бол МАФИ Шүү (122.201.21.52)
    Өртэй компаниудын хямрал болж байна Өртэй компаниуд Монголын бүх юмыг МАН ыг ч АН ыг ч худалдаж авсан Тэд үгэнд ороогүйн төлөө Алтанхуягийн засгийн газрыг гүтгэж огцоруулж робот Сайханбилэгийг тавьсан Тэд МАН ыг царцаагаар ялуулж робот Эрдэнэбатыг тавьлаа Ард түмнийг эдийн засгийн хямралаар айлгаж цалин тэтгэвэр шимтгэлийг танаж компаниудын өрийг цайруулах далд луйвар явж байна Эрдэнэбат үгэнд орохгүй бол Алтанхуягийн араас орно Компаниудын авсан зээлийн өрийг Монголчуудын зовж олсон мөнгөөр төлөх ёсгүй...
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • zzzz (89.217.200.133)
    MAN- iinhan dendyy teneg um ih hiisen hiij ch baina,,,Nyamdorjiigoo ta nar sonsoh ni zovdoo,,,ugui bol 4 jiliin daraa baihgui gedgiig ard tymen ta nariin ene amin yarianaas chin omno dygneed helchihsen shdee
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.143.254)
    УИХ-ын зарим гишүүд Нямдорж гишүүн Энхтүвшин гишүүн зэрэг ноён нуруутай шударга гишүүдээс суралцаасай
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Nymka bol goe shan shudraga hun shig medlegtei ch yum shig shan l yrij chadna. Uls orniihoo tuluu yu ch hiij chadahgui naadah chini
      2016 оны 09 сарын 02
  • zzzz (89.217.200.133)
    Byh gazart negch hyn yldeehgui halalt yavagdaj baina,,,,songuuli bolgonii daraa darga nar ni soligddog bolohoos ajlaa hiij baisan hymyysig halj ooriinhoo hymyysiig tavidag bydyyleg zurshiliig boliochee,,,hymyys ajlaa hiij chadahgui hezee halah bol geed suuval yaj yavah um be ???? Songuuld yalsanaar haldag bish, ajildaa tohirch baigaa eseheer halj baih estoi bishyy,,,yneheer chadhgui ariin haalganii hymyys zondoo l baidag byh salbart…!!!!
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.129)
    Ta nar ard tumnii munguur barisan namynhaa tansag ordnyg ehleed zarchih..mun hulgailsan uchnuun terbum tugruguu gargaad ir..tegeed olon yum hutsaarai
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.249)
    2020 онд цөөнхи болчихоно гэж айж бэмбэгнээд байж болохгүй Ерөнхий сайдын зөв , цадигаа алдсан өндөр цалинг хасах л хэрэгтэй Эдийн засаг өндийгөөд ирвэл ард түмэн 2020 онд саналаа Ардын намд өгнө 2020 оны сонгуульд хэдэн Шүүгчид л Та нарын эсрэг санал өгөх байсан юм юун 400.000 хүн
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (112.72.12.16)
    Ийм асуудал болсон нь нэн харамсалтай.Халуун тогоон дотроо яригдсан зүйл нь олон нийтэд мэдээлэгдэж л байдаг.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Zochin (150.129.141.6)
    Hezee ch ulsiin tuluu gj yrihgui yumaa, nam nam namiun ner hund l gj yrih yum da. Baliar humuus, baliar yum hiij yvsnaa bas meddeg l yum bna. Nymdorj ni unen yrij bgaa bolovch ardiin tuluu bish, ardiin namiinhaa tuluu l yum yriad bna.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Сонгуулийн үеэр өгсөбн саналдаа харамсагч иргэн (59.153.115.224)
    Уг нь Эрдэнэбатын зарим санал зөв байсан ш дээ. Төрийн өндөр албаны цалин, шүүгчдийн цалинг багасгах, 2,5 саяаас дээш цалингаас 25 татвар авах нь зөв ш дээ. энд ямар ч ард иргэд хамаарахгүй. чадахгүй болов уу харж байя гэж хүмүүс ярьж байсан Ягь үнэн. Хүрэлбаатар С. Батболд нар ягь цалингаа хаслаа юу. Төрийн албан хаагчдын нэр бариад нэг ёсондоо энэ төсвийн хэлэлцүүлэгт Шүүгчдээс бусад ТӨҮГ-ын дарга нөхдүүдээс нөгөө лобби юм нь орчихсон л доо. Тэгэээ л дэмжихгүй байгаан. Ер нь НДШ-ээс бусад нь болж байсан ш дээ. Хүүхдүүдэд дараа нь өгөх зөв ш дээ. Ямар ч аав хүн хүүхдээсээ хоолоо харамлалаа юу. Арчаагүй л харагдаад байгаа юм даа
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.143.91)
    ta nar tomilgoog hiidee ah duu sadan naiz nuhud tanil tal hardag yag heveeree bn ene chini mordohiin hazgai bolj l bn shuu ter badamjunai ta nariin dald nouon yum uu tumen olon nudtei haashaa ch multarj chadahgui gedgee uhaar buh shatand tomilgoo ariin haalga ta nariin tomilson said nar chini uuruu bagaa burduulj chaddaggui gene deerees darga nar ta nariin gar hul tavigdaj bn yana daa setgel bur zovj bn enhboldoo ser naad namiin dargaa uguud tumen olnii sanaa amraa
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • бичээч (59.153.115.224)
    нэг иймэрхүү юм болох нь тодорхой байсоон. Эхнээсээ л УИХ-ын дарга намын дарга гээ л эхэлсийн ш дээ. Миний хүлээж байсан УИХ, ЗГазар бол биш. Мордохын хазгайг үзүүлсэн дээ. ЗГ-таа яамдууддаа яс мэргэжлийн сайн шударга хүмүүсээ оруулаагүй тул энэ ЗГ бол онц сайн бол биш сайн ч бас биш бүр муу ч биш зүгээр л ДУНД сурдаг хүүхэд шиг дүнтэй. М.Энхболд УИХ дарга болсоноос эхлээ л хүмүүс ӨӨ чааваас гээ л дүнгээ тавчихсан. Ирэх жил ерөнхийлөгч боллоо юу.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Бичээч (43.242.243.98)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Бичээч (43.242.243.98)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.118.98)
    намын төлөө биш эх орныхоо,ирээдүйн төлөө Энхтүвшин гишүүн үнэнийг үгүүлдэг шүү
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.225.251)
    Нямдорж ч арай өөр юм аа. Зангарагтай юм. Бусад нь ч дээ, тулга тойрсон чавганцын хов шиг юм хэлж дээ........
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • Bi
      Aldagdsan munguu amid ezdees ni erguulen avaad, ard olnoo alba guvchuuraas sullanuu?
      2016 оны 09 сарын 02
  • Зочин (202.131.225.251)
    Нямдорж ч арай өөр юм аа. Зангарагтай юм. Бусад нь ч дээ, тулга тойрсон чавганцын хов шиг юм хэлж дээ........
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.31.83)
    Зөв. дэмжиж байна. Дээд сайд болон төрийн өндөр албан тушаалтан төлөх мөнгөнөөс хүүхэд болгон төлөх нь ёс зүйд тарна. МАН аа МАН аа
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • зочин (203.91.116.94)
    Гэнэт гараад ирсэн шинэ үе өөрсдийгөө олонд тов тодоор таниулах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхгүй бол кноп дарахаас өөр гавъяагүй хэргээр 4 жилийн дараа сонгуульд унана эсвэл нам дэвшүүлэхгүй тул би үхэхээр чи үх гэх нь үнэн юм даа
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • АН (202.70.46.217)
    Энэ Нямдорж чинь завсаргүй гишүүн сайд хийсэн хүн. Идсэн уусан зүйл нь их яригддаг байлаа. Одоо үндэсний баатар шударга хүн болж байгаа юм уу? Угаасаа чи 20 онд тэтгэвэртээ гарч дээлээ нөмөрнөө гаагуу
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Хор найруулж Байна (103.10.22.26)
    Энхболд хулгаач оффшор тон Ман ийм л нам
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Ард тумэнээс ичээсэй! (103.10.22.26)
    Ман жинхэн том гарын хулгаачид !!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • oron nutgiin songuulid ooroor handaya, shudarga h (212.112.105.206)
    concerned
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Газрын гаршсан хулгаач даргатай нам (103.10.22.26)
    Энхболд чи еронхийлогч хийж чадах ч гуй газрын л хулгаач ш дээ!!!!!!
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Бузар гарууд (103.10.22.26)
    Хэн ч биш лалар нам
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Хор л найруулж Байна (103.10.22.26)
    Ман хорол найруулна ш дээ оор юуч хийж чадахгуй толгой хурэхгуй лувирчид гэдэг унэн шуу!!!!! Монголчууд тэнэг биш !! Муу ерийн хуний алтан амьаар торд орсон лувирчид ш дээ!
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • ман бол ашгийн тулээх компани (112.72.12.7)
    Ман бол жирийн гишуунээ ч нийт иргэдээ ч хуэн гэж уздэггуй нам. Дээрх ярианаас харахад их хуралд байгаа энэ тэнд дарга сайд болсон хумуус нь л ман юм байна гэж тодорхой ойлгогдож байна
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • ман бол ашгийн тулээх компани (112.72.12.7)
    Ман бол жирийн гишуунээ ч нийт иргэдээ ч хуэн гэж уздэггуй нам. Дээрх ярианаас харахад их хуралд байгаа энэ тэнд дарга сайд болсон хумуус нь л ман юм байна гэж тодорхой ойлгогдож байна
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Дорж (203.91.115.35)
    Одоогийн татвар,цалингаар бүү оролд.Улсын хэмжээнд орлогын шинэ эх үүсвэр олохгүй бол, бодоод бодоод бодын шир дөрөв гэж суугаад байвал цааш нь явахгүй.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.37.55)
    эхний нууцаар хэлэлцэх асуудал Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх тухай. 2-р хэлэлцэх асуудал нямдоржийн санал болгосноор Энхбаярт ямар ч хамаагүй хэрэг тохох тухай. 3-р хэлэлцэх асуудал Энхбаярын хүүг ажлаас халах тухай эдгээрийг хэлэлцээд ерөнхийлөгч элбэгдоржид өргөн барих тухай...
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • болд (202.179.29.250)
    Та нар ард түмний мөнгөнөөс хулгайлсан Сү Батболд С Баяр гээд ардчилсан намын С Баярцогт сайд байсан Зоригт нараас тэр их долларыг нь суутгаадах л даа
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • ohin (112.72.12.15)
    haymdorj olon oims eleesen geendee arai oor yumaa vgiig ni sain sonsoj bodoh l heregtei shvv ardin namiinhan min........
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    26 baihdaa taalgdahyn tuld yu hussenee yaridag baisan gej yag unenee, jinhene uneniig hellee. Tiim nam eh barigch bolchood bur galzuurna shuu dee. MAN-d hezee ch, bur hezee ch bitgii itgeerei, humuusee. Songuuliar yu yu gej yarij baigaa, garch ireed ard tumnee buudaj, hutgalj baina shuu dee
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • zotsin (103.26.195.103)
    Oorsdiinhoo tsaling hasah zorigtoi uls torcs mongold baihgui Abilga bol abnaa abna
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    65 tolgoi neg amtai baina gej hezee ch baij bolohgui, 65-iigaa maltai zuirlej baina, yamar ch archdchilalgui, neg hunii avtoritar deglem buhii nam gedgee ulam l tod tomruun haruulj baina. Miee ene namyg alj duusah nee. udahgui ene nam dotroo delbereh ni dee. MAN-iin 65 oorsdiinhoo jinhene dur turh, ersdelee neg huniig tahih shuteed aimshgiin tuvshind avaachij biana daa. ih baliar nam, ih ch muuhai humuus yum ene 65
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Их орологтой луйварчин хулгайч нараас их хэмжээний татвар авах хэрэгтэй Ядарсан ард түмээс татвар маш бага авах нь зөв
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • Zochin
      Orlogoni nuuts, tatvar ni teg
      2016 оны 09 сарын 02
  • Зочин (182.160.3.35)
    Өнгөрсөн АН -ын засаг барьсан 4 жилийн 3 жилд нь МАН -ын Эрдэнэбат Улаан нар сангийн сайд байсныг сана. АН хэзээ ч бүтэн засаг барьж үзээгүй дээ, хөөрхий. Дандаа МАН - тай хамтарч, эсвэл хагас дутуу засаг барьж байлаа.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    хаана хаанаа л бодохгүй бол нэг л биш ээ яамаарч юм вэ
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.218.83)
    ,хуухдийн 20 000 -г яах бол?
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.32.21)
    бүх нийтийн баялагийг хэдхэн хувийн татвар төлсөн болоод дангаараа эзэмшиж хагартлаа баяжиж байгаа компаниудаас түүнчлэн банк ченжүүдээс авах татварыг өндөр болгох хэрэгтэй Ард түмний эрүүл мэндээр бизнес хийж өндөр ашиг олж байгаа хувийн эмнэлэг аптекуудаас авах татварыг ч гэсэн өндөр болгох Харин жинхэнэ материал баялагийг бүтээж хөлс хүчээ урсгаж байгаа тариаланчид малчдаас авах татвараа багасгах Нөгөөгөөр эдийн засгаа ийм байдалд хүргэсэн төрийн томчууд гишүүдэд хариуцлага хүлээлгэж хөрөнгийг нь хурааж авбал таарна Төрийн алба мөнгө олох талбар биш гэдгийг ойлгуулах цаг болсон Төрийн данхар бүтэц давхардсан орон тоогоо тэр дундаа дамжуулагчийн байранд зүгээр сууж байгаа асман дарга нарыхаа тоог цөөлж элдэв тансаглалаа хасчихаад эцэст нь ард түмнийхээ нуруун дээр ачаагаа нэмдэг юм байгаа биз Адаглаад энэ олон төрийн томчууд жирийн иргэдийн адил албандаа нийтийн унаагаар ирэх хэрэгтэй Хэрэгтэй хэрэггүй хурал цуглаан хоосон цаасаар ажлаа явуулалгүй газарт буусан бодит ажил хийж байма
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.140.114)
    Enhtuvshin l unen boditoi yum yarisan bna
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Aya (202.9.41.191)
    Enkh-Amgalan gishuunee ta uurtuu zoriulj m2 iig zohitsuulahgui shuu. 200 aas ehlehgui shuu. Erunhii saidiin zuvuu. 150m2-aas deesh tatvariig under tavij uguh mash zuv. Ihenh ni 150 m2 bgaa. Chadaltai bol tatvaraa tuluud 400500daa amidar. Ter tatvaraar chin ajilgui, yduuchuudaa tejeej, uvchtei huuhduudee emchilehed zartsuulaya. Iim uhaan gargachee.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
    • Зочин
      NAADUUL CHINI UURTUU L ZORIULJ HUULIIG HIIJ BGAA ALMASNUUD SHUUDEE
      2016 оны 09 сарын 02
  • Зочин (103.57.94.53)
    Nasaaraa turd ajillaag tetgevertee garah daa tetgemjeeree gantshan uruu bair avya gej mun ch olon jil zutgelee.butsengui.getel ariunaa.sunny haalga nii uymuu heden jil turd ajilladag tetgemjeerwe avaad garsan.bi azgui hun uymaa
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.36.92)
    нямдорж энхбаяраас үхтлээ айж байна шүү
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.114.68)
    Ц.Нямдорж гуай хаа ч үнэнг хэлэх юм. Эрх мэдэл томилгооны зөрчил энэ намыг хагалж мэднэ дээ. Эвтэй байж байгаад ЭЗ аа хурдан өөд татах зөв гарц олох хрэгтэй. Жишээ нь бондуудын зарцуулалт, нийслэлийн ЗД ын идэж уусан мөнгө, Оффшортонгуудын хууль бус мөнгийг хураах хариуцлага тооцох гээд эх оронч сэтгэл байвал хийчихэж болох энгийн илт байгаа арга зөндөө л харагдах юм. Ялж шоконд орчоод гарч чадахгүй байгаам бол ард нийтийн санал асуулга явуулаад шийдээч, дэндүү удаан хойрго үр дүн муутай болхи ажиллаад байгаа храгдах юм.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Tuul (202.9.41.191)
    Irged bid tsoo shine tansag heregleenii mashiniig uildverees avch chadahgui. Getel turd ajilalaad l avch bn. Yu gej oilgoh be......
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Tuul (202.9.41.191)
    Ard irged ihenh ni 7 jilees deesh teevriin heregseltei, 2 dahi gar damjsan mashin unadag. Iimd 4 ees deesh motortoi, tansag heregleenii mashind 50iin tatvar noogduulah heregtei.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.124.20)
    Нямдорж ч арай өөр юм аа. Зангарагтай юм. Бусад нь ч дээ, тулга тойрсон чавганцын хов шиг юм хэлж дээ........
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.249.2)
    BAABARIIN HELSNEER man MUHUH an SAIJIRCH CHANGARAH GEDEG SHIG YUM HUGATSAANAASAA UMNU BOLOH BAIH ...TENEG TOMILGOO HUDLAA AMLALTUUDAASAA BOLOOD ULS TURIIN TAVTSANGAAS ARCHIGDAH SHINJTEI HARAGDAJ BNA
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
    8 цаг 14 мин
  • Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн санал хураалт эхэллээ
    8 цаг 29 мин
  • "Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана
    8 цаг 33 мин
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
    8 цаг 45 мин
  • Амралтын өдрийн жор: Пицца паста
    9 цаг 24 мин
  • Улаанбаатарт 35 градус дулаан байна
    9 цаг 26 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 16 цаг 03 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 44 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 38 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    Өчигдөр 10 цаг 36 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ц.Тувааны хэлсэн "хямд шатахуун" хаана байна вэ?
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК