
Мөн энэ сарын 5-6-нд шилжих шөнө 23.00-06.00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг Замын цагдаагийн газрын баруун урд талын төмөр замын гарамд засварын ажил хийгдэх аж. Тиймээс жолооч нар Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын шинэ замаар хөдөлгөөнд оролцох юм байна.
Түүнчлэн өчигдрөөс эхлэн энэ сарын 8-н хүртэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний урд талаас 120 мянгатын аюулгүйн тойрог хүртэлх замын нөхөөс, Баянгол дүүргийн нутаг ТЭЦ IV -ийн урд замыг өчигдрөөс эхлэн энэ сарын 6-ны 06.00 цаг хүртэл хааж эвдрэлтэй хэсгийг хуулан дахин нягтаршуулах хучилтын ажил хийгдэнэ. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Б.Чимэг