Өнөөдөр АН-ын бүлгийн хурал болж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнөөдөр АН-ын бүлгийн хурал болж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын 2012 оны сонгуулийн урьдчилсан дүн аль хэдийн гарсан тул даруй эцсийн байдлаар зарлаж, шинэ парламнетыг бүрдүүлэх ёстой гэж тэд үзсэн байна. Улсын баяр наадмын өмнө шинэ парламентын эхний чуулганыг хийж, ажлаа эхлүүлэх ёстой гэлээ. Харин маргаантай байгаа тойргуудыг түр үлдээгээд дараа нь хуулийн дагуу шийдвэрлэх санал гаргалаа.
Т.Энх