Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өвөлд бэлэн үү

2016-9-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Улсын Онцгой комисс шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийн хүнс, хөдөө аж ахуй, зам, тээвэр, эрчим хүч, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, дөрөвдүгээр улирлын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа.

Өнөөдрийн байдлаар малчид 1.2 сая тн өвс, 100.0 мянган тн гар болон хүчит, шүүст, эрдэст тэжээл бэлтгэхээс 284 мянган тн хадлан /24 хувь/ бэлтгэжээ. Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 32 мянган тн өвс, 13 мянган тн тэжээл бэлтгэхээс 3722 тн өвс, 504 тн тэжээлийг бэлтгээд байна. Энэ жил нийт нутгийн 80 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол 14 аймгийн 47 сумын 4.6 сая мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Салбарын яам малчдын дулаан хувцас, хүн эмнэлгийн болон малын эм, бэлдмэл, хөдөлмөр хамгааллын багаж, хэрэгслийн багц, зөөврийн хашаа, саравчийг захиалгаар нийлүүлэх, мах болон ахуйн хэрэглээний барааны бартерын худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 70 хувьтай, Эрүүл мэндийн яамны харьяа 15 байгууллагад хийж байгаа их засварын ажлын явц мөн 70 хувьтай байна. Зам, тээврийн салбарынхан өвөлжилтийн бэлтгэлээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу хангаж байгаа бөгөөд цаг агаарын хүндрэлтэй  үед олон улс болон  улсын чанартай авто зам,  даваан дээр ажиллах “Шуурхай ажлын хэсэг”, “Байгалийн гамшиг болон аюулт үзэгдэл, түүнээс шалтгаалан замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөлд зам тээврийн осол, гэмтлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, учирсан хор аюулыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж ажиллах Ажлын хэсэг” байгуулжээ.

 

Холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудын мэдээллийг сонссоны  дараа Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг, чиглэл өглөө. 

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах талаархи Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов. Гамшгийн улмаас учирсан хохирлыг эхний ээлжинд аймаг, нийслэлийн Онцгой комиссын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх, Засаг даргын нөөц хөрөнгө дууссан тохиолдолд хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тайлангаа ирүүлсний дараа Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргах хүсэлтээ санхүүгийн баримтуудын хамт ирүүлж байхыг үүрэг болголоо.

 

Эрчим хүч, дулаан, цахилгааны найдвартай тасралтгүй байдлыг хангах, нүүрсийг хугацаанд нь татаж авах, төлөвлөгөөт засвараа чанартай гүйцэтгэх, зам, давааг байнгын нээлттэй байлгахад анхаарч ажиллахыг Шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа.

 

Малчин өрх бүр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлшээ бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээлийг өрх болон малчид хоршин нөөцлөхзэргээр өвөлжилтийн бэлтгэлийг нь хангуулах, орон нутгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэх, малчдыг малаа даатгалд хамруулахыг уриалах, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг нь хангуулахыг үүрэг болголоо.

 

Шүлхий, цэцэг зэрэг хүнд халдварладаггүй өвчний зэрэглэлийг бууруулах асуудлыг судлаж танилцуулах, мал сүргээ угаалга, тарилга, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаагүй малчид, иргэдэд тооцох хариуцлагыг чангатгах санал боловсруулах, отроор өвөлжих, хаваржих өрх, малчид, малын тоо толгойг бодитой гаргаж, бэлчээрийн даацад тулгуурлан тогтоох зэрэг үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгалаа.

 

Зам, давааг цасанд боогдохоос сэргийлэх, улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад, зарим аймагт үүссэн эрчим хүчний санхүүжилт, өр, авлагыг орон нутгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхийг Эрчим хүчний сайдад, отроор өвөлжих малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн судалгааг гаргах, эмч, сувилагч, ажилтнуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж, түргэн тусламжийн машин, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан тосгоны Эрүүл мэндийн төвд эмнэлгийн шуурхай албаны нэг автомашин хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад, гол салбаруудад нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайдад, Дүнжингарав орон сууцны хорооллын дундуур дайран өнгөрдөг Ф500 мм-ийн голчтой 150 м урт хэсгийн барилга угсралтын ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    11 цаг 35 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    11 цаг 37 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    11 цаг 41 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    13 цаг 1 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    13 цаг 54 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    14 цаг 20 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    15 цаг 34 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    15 цаг 38 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    15 цаг 43 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    15 цаг 54 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    15 цаг 56 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    15 цаг 58 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    16 цаг 4 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    17 цаг 5 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК