зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Чойжилсүрэн: Засгийн газар болон Сангийн яам дахин хүнд байдалд орлоо

2016-9-07
0
ЖИРГЭХ

Өчигдөр үдээс хойш МАН-ын бүлгийн хуралдаанаар найман төрлийн татварын нэмэгдлийн төслийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж, бүлгийн улс төрийн шийдвэрээр Засгийн газар уг төслөө татахаар болсон. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн билээ. МАН-ын бүлгийн гишүүд төсвийн тодотголын асуудлаар тэр дундаа татварын нэмэгдэл, цалин, халамжийн мөнгөний таналт зэргийг эсэргүүцсэнээс үүдэн Засгийн газартай түнжин муутай байгаа гэж хэлж болно. Харин удаан муудалцсаны эцэст бүлгийн гишүүд нь дийлсэн бололтой. Ямартай ч цалинг танаж, татвар нэмэх саналыг эгүүлэн татууллаа. Хэрвээ Засгийн газар боловсруулсан төсвийн тодотголоо энэ чигээр нь батлуулсан бол ирэх сард болох орон нутгийн сонгуульд МАН ялагдал хүлээх эрсдэлтэй гэж тус намын гишүүд үзсэн байж болох.

 

Ингээд уг асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

- МАН-ын бүлгээс найман төрлийн татварын нэмэгдлийг дэмжихгүй гэх шийдвэрт хүрсэн байна. Татвар нэмэх төслийг дахин УИХ-д өргөн барих уу? 


- Засгийн газар татвар нэмэх төслөө эргүүлэн татаагүй. Бүлгийн шийдвэр л тэгэж гарсан. Харамсалтай байна. Төсвийг эцэслэн батлах эрх нь УИХ-д бий. Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д санал болгодог. Батлах бүрэн эрх нь УИХ-д бий.


- Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголыг бүлэг дэмжихгүй байгаа учраас МАН-ын гишүүд санал хуваагдсан гэдэг нь  үнэн үү?


- Бүлгийн хурлын үеэр төсвийн тодотголоор 5-6 удаа тайлбар хийсэн. Гишүүдийг юунаас шалтгаалж, ямар байр суурь баримталж байгааг өмнөөс нь тайлбарлах илүүц байна. Гэхдээ Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал онц хүнд байдалд байна шүү дээ. Бид зарлагаа бууруулж, орлогоо нэмье гэдэг хоёр багц саналыг оруулж ирсэн. Энэ саналын нөлөөлөл нь 2016 онд харьцангуй бага.  Харин 2017 оны төсвийг батлах үед нөлөөлөл илүү суух учиртай байсан. Бид ойролцоогоор 2017, 2018 онд 500 орчим тэрбум төгрөгөөр төсвийн тодотгол сайжрахаар хувилбар оруулж ирсэн. Энэ хувилбарууд ард түмэнд таалагдахгүй байгааг мэдэж байгаа. Хүмүүсийн цалинг бууруулах нь сайн зүйл биш. Эх үүсвэрийнхээ хүрээнд аргагүйн эрхэнд энэ саналыг оруулж ирсэн. Дээрх 500 орчим тэрбум төгрөг 2017 оны төсвийн тэнцэлд тодорхой хэмжээний дэмжлэг болно. Гэхдээ асуудлыг бүрэн шийдэхгүй. 2016 оны төсвийн тодотгол батлагдсаны дараанаас 2017 оны төсвийн тооцооллыг хийх учиртай. Засгийн газар болон Сангийн яам дахин хүнд байдалд орлоо. Учир нь хуулиар энэ сарын 15-ны өдөр гэхэд Сангийн яам төсвийн төслийг Засгийн газарт өргөн барих учиртай. Бидэнд ес хоног л үлдээд байна. Үүний дараа буюу 10 сарын 1-ны өдөр 2017 оны төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барина. Цаг хугацааны хоёр давхар хайчинд орчихлоо.

 

Бид гадаад зээлийн ашиглалтыг нэг их наяд төгрөгөөр тооцоолсон. Урьдны засгийн газрын үед тавьсан гадаад зээлийн ашиглалтуудыг 2017 онд эрчимжүүлнэ гэж тооцоолсон.

- Сангийн яамны дараагийн алхам, хийх ажил юу байх вэ?

 

- Ахмадуудын тэтгэврийг 50 хувь буулгаж, төрийн албан хаагчдын цалинг багасгана гэхээр хэтэрхий хатуу шийдвэрүүд гаргах гээд байсан учраас үе шаттайгаар зарлагаа бууруулахаар болсон. Одоо дөрвөн их наяд төгрөгийн алдагдал байгаа. Энэ алдагдалд хүрэхэд манай Засгийн газрын оролцоо тун бага байсныг та бүхэн мэднэ. Хэн, хэзээ яаж ийм болгосныг ярьвал хэд хоногийн яриа болно. Засгийн газар улс төржих сэдвийг хойш тавиад дээрх бодлогуудыг оруулж ирсэн. Асуудал хүнд байна. Дахин шинэ гарц хайна.  Бид гадаад зээлийн ашиглалтыг нэг их наяд төгрөгөөр тооцоолсон. Урьдны засгийн газрын үед тавьсан гадаад зээлийн ашиглалтуудыг 2017 онд эрчимжүүлнэ гэж тооцоолсон. Нэг их наяд төгрөгийн гадаад зээлийн гэрээний урьдчилсан хэрэгжилт явагдах байсан. Ингээд 2017 оны нэгдсэн төсвийн алдагдал цэвэр дүнгээрээ хоёр их наяд гурван тэрбум төгрөгөөр дутах байсан юм. Үүнээс 500 орчим тэрбумыг нь саяын оруулж ирсэн төсвийн тодотголоор нөхөхөөр тооцоолж байсан. Үлдсэн 1.8 их наядыг дахин зээл авч шийдвэрлэх нөхцөл байдалд орж байсан. Гэхдээ том төслүүдийг явуулаад гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадвал 1.8 их наядыг эдийн засгийн өсөлт, татварын орлогоор нэмэх чиглэлтэй байлаа. Энэ үйл явцаар 2017, 2018 онд алдагдалгүй төсөв батлахаар ажиллана.
 

2017 онд зээлийн үйлчилгээний төлбөрөө бүрэн төлчих юм бол нэгдсэн төсвийн орлогоосоо нэг ч төгрөгийг ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинд зарцуулаад хүрэхгүй.


-Төсвийн алдагдлыг яаж нөхөх вэ?


- Дахин тооцоо, судалгаа хийнэ. Бүлгийн шийдвэр гарсан. Сангийн яамныхан төсвийн алдагдлыг хэрхэн нөхөх тал дээр дахин ажиллаж байна. Зардлаа танахад хязгаарын хамгийн доод түвшинд хүрчихээд байна. Төсвийн зардлын хамгийн том хүндрэл бол зээлийн үйлчилгээний төлбөр байгаа. 2017 онд зээлийн үйлчилгээний төлбөрөө бүрэн төлчих юм бол нэгдсэн төсвийн орлогоосоо нэг ч төгрөгийг ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинд зарцуулаад хүрэхгүй цаана нь 300 тэрбум төгрөг дутуу байна шүү дээ. Тэгэхээр зээлийг зээлээр дахин санхүүжүүлнэ гэвэл зээлийн хүүгээс бултах аргагүй болно. Зээлийн хүүгийн ачаалал 2017 онд 1.6 их наяд төгрөг байхаар байгаа.


- Стэнд бай хөтөлбөрт хамрагдах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?


- Уг хөтөлбөрт хамрагдах нь байж болох хувилбаруудын нэг. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй. Олон улсын валютын сангаас техникийн баг ирж нөхцөл байдлыг дахиж судалсаны дараа Олон улсын валютын сан, Монгол улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулна. Ярихад эрт байна.

 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (32)

  • Зочин (103.57.95.34)
    ИДЭХ ЛУЙВАРДАХ ДЭЭРЭМДЭХЭЭС ӨӨР БОДОЛГҮЙ ХАЗГАЙ ХЭЛТЭЙ МАЛЫГ ДҮҮЖИЛСЭН БАГАДААД БАЙНА
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • эрка (59.153.113.101)
    энэ нэг малаас өөр С.Сайд хийлгэх хүн олдохгүй байгаа юм байх даа ман-д
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин (202.180.220.30)
    Чойжилсүрэн арай л гоомой юм хийж ард түмнээрээ их шиг наадлаа,тэгээд ОНСонгууль болох нь бна ард түмэн дургүйцэнэ гээд өөрийхөө үзэл бодлыг татлаа,мөн улсын сан хөмрөгийг хоосорлоо гэж зарлаад нэг л болчимгүй нөхөр бна,ядаж мэргэжлийн хүн Улаан бн бол арай ч ийм юм хийхгүй байх бн,чи өөрөө биш МАН ын нэр хүндийг маш их ихээр унагаж бгаа шүү ес Эрдэнэбатын энэ баг их сулбагар бна,ЭМС,уяач нөхөр,Боловсролын сайд,УУХҮЯ сайд гээд хэлэх үг алга
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин (202.21.100.138)
    Сангийн сайд маань нэгэл буянгүй царайтай.сайн юм ердөө ч гарахгүй,өөдлөхгүй.Хүнийг харахад сэтгэлд сайхан байдаг ш дээ тийм биш.Хөндий хүйтэн царай.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Хийж чадахгүй бол гомдоллох хэрэггүй. Ажлаа өгөөд боол-гишүүнээ хийгээд яв. Яаруу сандруу тооцоо судалгаагүй юм барьж орж ирчихээд Өөрийнхөө, Намынхаа нэр хүндийг баастаад хаячихлаа
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.11.123)
    34.7 ih naydig il bolgoj huraagaach
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.118.70)
    Лалраа өөрийнхөө компаны ажилчдын цалинг 50 бууралчихаад Монгол улс руу ханд. Тэгээд Увсд нэр дэвш хөгийн гөлөг
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.29.171)
    МАНГАРУУДЫН ТОГЛООМЫН ЗАСАГЫН ГАЗАР
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • хэхэ (202.5.196.33)
    чойжилсүрэнд ганц л захих юм байна дугай зайл
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.87)
    Сайд болсон гэдгээ ойлгож огохгуй, ард тумнийг бизнес партнер гэж бодоод бидэн дээр монго хийх гээд улайраад байна.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.87)
    Чойжилсурэн ажлаа огоод явж уз.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zzzz (89.217.200.133)
    Gaihuulaad baidag terbumtanguudiinhaa tatvariig nemeech,,,,,,, Ganz Mongol bish byh oron hynd baidlaas garah arga ni terbumtan, tom kompaniudiin tatvar l baidag shdee,,,, Tegeed bas ter gadagshaa offshore-luu garsan horongoo olj avah talaar yagaad ajilladaggui um be ?????????????? Hysvel mash olon garch baij l baina shdee….!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.229.120.69)
    Gadaadunhan Bol ahmaduud bairnii mungu ene terees hungulult edeldeg nasaaraa tatwar tulsun uchraas sh Dee erguulj tawin huwiig ni ugdug manaih uadag ve hedhen tugrug uur amidar gedeg tegeed ternees hasahiiin Bol uhehiinhee umnu dain hiicheed l uheh baih daa
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.44.201)
    АЛТНЫ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ГЭХ МЭТ ТАТВАР ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ОЛОНД ҮЛ МЭДЭГДЭХ БАЯЧУУД БАЙНА ДАА БАС ҮЕ ШАТТАЙ ГЭДЭГ ЧИНЬ 25 ХУВЬ МӨН ҮҮ ОГЦОМ БИЗ ДЭЭ 2-5 ХУВИЙГ Л ҮЕ ШАТТАЙ ГЭДЭГ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    ТОГТМОЛ ЦАЛИН АВЧ БАЙГАА ОРЛОГО НЬ МЭДЭГДЭЖ БАЙГАА ХҮНЭЭ ТАТВАРААР ДАРАМТАЛЖ БАЙНА.ТОГТМОЛ БУС ГЭСЭН ОРЛОГОТОЙ ХҮМҮҮСЭЭС АВААЧ ДАЛД ЭДИЙН ЗАСАГАА БАГАСГА
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • ИРГЭН (124.158.95.167)
    ОГЦОМ ДЭЭШЛЭЭД НАМ БУУХДАА УХААРАХГҮЙ ХҮН БАЙНА ТОЛГОЙ НЬ МОНГОЛ БИШЭЭ ХУЖАА МӨНГӨНД НУГАСГҮЙ ХҮН ШИГ ЯРИХАА БОЛЬ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    Choijoo uuruu hurungunuusu ugvul yasiin
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (103.212.118.14)
    Zuv huulia ingeed tataad avchih yum. Batlachihgui. Hun buhniig sanaand niitsuulne gej er ni yu baihav de. Uls ornii Baidal nen hund bolchihson shig baigaa yum.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.166)
    АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ БУУРУУЛАХ ЮМ БОЛ ИРГЭНИЙ ДАЙН ГАРЧ МЭДНЭ ШҮҮ. ИЙМ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙСАН БАЙНА ШҮҮ. ЯАЖ ТОЛГОЙД НЬ БАГТАВАА. ЯАЖ АМЬДАР ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ. ШУЛУУХАН ҮХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (202.21.125.16)
    chi uuruul dahin hund baidald orson baih
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.21.106.107)
    их хуралд сууж байгаа гишүүдийн 90 гаруй хувь нь хувьдаа бизнестэй нөхөд байгаа шүү дээ тэд нар цалингүй ажилла бас оффшорт мөнгөө нуусан олон хүмүүс эд нар дотор бий түүнийг нь олж ир . Үнэхээр л та нар ард түмнээ улс орноо боддог юм бол үүнийг хий дараа нь шудрага ёс энэ тэрээ ярьвал УИХ-н гишүүдэд итгэж болох юм. Эс бөгөөс та нар дуугүй зайл монголын улс төрөөс ! Худал ярьж хулгай хийхээс өөр бодолгүй гэмгүй царайлсан луйварчид бол өнөөгийн УИИХ-ын гишүүд.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Yag unen
      2016 оны 09 сарын 07
  • Зочин (202.9.41.54)
    Татварын алба ажлаа хиймээр байна. Бараа, хүнсний зах, том том худалдааны төвд лангуу, талбай түрээсэлж, түрээслүүлж маш орлого олдог ченжүүд НӨАТ-ын баримт өгдөггүй. Үүнийг шалгаж өгдөг болгооч.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (212.112.100.193)
    дэд сайд,тн 2 гүй бол ажлаа хийж чадахгүй байгаа сайд нараа бүгдийг нь соль,яамдуудын сайд нараа мэдлэг мэрэгжилтэй ачаалал даах чадалтай шижигнэсэн залуусаар хийлгээ,энэ 2 орон тоон дээр хичнээн хүн хэдэн төг цалин хангамж авч байгааг тооцоолоод ил гаргаж өгнө үү.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.54)
    Сангийн яамны бодлогын газрын дарга, мэргэжилтнүүдийг өөрчлөхгүйгээр олигтой бодлого, төсвийн санал гарахгүй. Амьдрал мэдэхгүй гадны хэдэн төслийн боол болсон сэтгэхүйтэй гадныхны ам хардаг, сэтэхүй нь бусдаас монголчуудаа яаж мөлжих вэ гэж боддог хүмүүсээс юу гарах юм бэ. Түүний оронд Оюутолгойн орлогыг монгол банкаар дамжуулж оруулдаг болгох, таван толгойн нүүрсний үнийг яавал өсгөх, зарим ашигт малтмалын уурхайн нөөцийг үнэлж дуудлага худалдаагаар худалдах, монголынхоо газар нутгийн экологийн үнэлгээ хийж эвдэж сүйтгээд байгаагийн төлбөр авдаг бодлого зэргийг маш яаралтай боловсруулах хэрэгтэй. Татвар төлөгчийн хүрээг өргөтгөх, НӨАТ-ын шинэ хууль бараа, хүнсний бүх захууд, том том худалдааны төвийн лангуу түрээслэгч нарт ердөө хэрэгжих байна. Ченжүүд бүгд татвар төлөхгүй, НӨАТ баримт хэвлэж өгөхгүй байна. Энэ бүгдийг шийдвэл орлого цалин хасахгүйгээр бүрдэх боломж байна шүү дээ.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Сангийн яаманд юун бодлого боловсруулах зав байхавдээ. Нэг дарга нь мэдээ нэхээд нөгөө дарга нь дүн тооцоо гээд завгүй суусаар байгаад л таарч байгаа.
      2016 оны 09 сарын 07
  • Зочин (202.72.242.5)
    хаданд орсон халиуны зулзага хөөрхий гэгч болж дээ гэхдээ АН мөнгөгүй болгосо н гэдгийг ард түмэн маш сайн ойлгосон
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      АН-ы үед ч гэсэн мөнгөгүй л байсан шд тэглээ гээд өмнөх ман-ы зг-ыг муулаад л ингээд хүммүсийг хямраагаад байдаггүй л байсан. Аль болох болгоно бүтээнэ хийнэ гээд л зүтгэдэг байсан даг. Монгол угаасаа дандаа л ийм өр зээлтэй л байсан шд. Ман-ынхан л хүмүүсийн тархийг худлаа угааж гүйцлээ. Гэнэт сарнаас буугаад ирчихсэн юм шиг аашилцгаагаад. Өмнөх их хуралд хамт сууцгааж л байсан юм байж.
      2016 оны 09 сарын 07
  • Зочин (103.212.118.218)
    gandantegchlen xiid ulsad tatvar toldoggvi gee bizdee yaxaaraa tatvar tologchdiin mungonoos tiim olon ter bumig gandand tosovlodog ym be boliochee shadar saiduudaa boliochee ix xurlin gishvvd unaa utasnixaa myngiig oorsdoosoo gargaache tanay gevel zondoo l ym bnashdee ugaasaa baga tetgeveriin yug n xasax geed bgaa yum xvvxdiin mungiig ch xel amgvi ogoochee iim tor barij chadaxgvi ymnuud uls ornig min svirvvlex yum bnaldaa oron nutgiin songuul ogoxdoo anxaartsgaagaarai mongolchuudaa
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    36 сарын тэтгэмжииг хасахаа болиоч уих гишүүдиинхээ тансаглалыг болиул тариин хулггайчдаасаа оффшор мөнгии нь хураа
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (202.9.40.230)
    Naad novsh chin yag yuu yariad bna Odoo olon jil sangiin said baij iim bolgoson Ulaanig tavih heregtei
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.121.151)
    ZASGIN ZOVOO TATVARA SAIN NEM TSALINGA SAIN HAS
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Otgoo (122.201.21.104)
    Сангийн яамнаас хийж байгаа бодлого бол компанийн түвшинд өнөө маргааш харсан бодлого. Төрийн бодлого бол алс холыг харсан улс орны ирэйдүйд чиглэсэн байх ёстой. Хувийн ашиг болон намын ашиг сонирхолоос ангид үндэсний аюулгүй байдал, олон улсын нөхцөл байдалтай уялдсан дүн шинжилгээн дээр үндэслэсэн байх ёстой. Түүнээс ард иргэд ингэж байна тэгэж байна гээд өөрчлөөд байна аа гэдэг нь гаргасан шийдвэр ямарч тооцоо судалгаагаар тодорхой тайлбар өгч чадахгүйтэй холбоотой.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.40.160)
    Сангийн сайд Шаажилсүрэн хамтын тэтгэврийн сан бол буруу зүйл, хөгшчүүл бие биенээ нударч мэднэ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Хамтын тэтгэврийг таны харсан бус өнцөгөөс харвал олон жил ханилан эхнэр эсвэл нөхрөө илүү их хөдөлмөрлөх боломж олгосны төлөө өгч буй нийгмийн баталгаа. Эрсдэлгүй алхам байдаггүйн адил таны хэлсэнчлэн зүйл гарахгүй гэх баталгаагүй гэхдээ маш бага байх болов уу.
      2016 оны 09 сарын 07
  • Otgoo (122.201.21.104)
    Эдийн засгийн хөгжлөө тооцохгүй зөвхөн орлого, зарлага тоолоод суудаг сангийн яам уу даа. Энгийн амьдралаасаа жишээ аваа. Өрөнд орсон хүн хүүхдээ сургуулиас нь гаргаад эцэг эхдээ туслахаа болих уу? эсвэл толгойгоо ажиллуулаад мөнгө олохоо бодох уу? Санхүүгийн зах зээл дээр мөнгө босгох арга олон шүү дээ!!!
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.165)
    Yndeznii auditiin gazar ongorson 4 jild hangaltgui muu ajillasan gej Enhamgalan gishuun zov helj bna. Eronhoo auditor Zangadiig solimoor yum aa MAN-s eronhii auditoriig tomilmoor yum aa, Harin MAN-s tomilogdoj baisan Radnaa darga harin sain ajillaj baisan
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Үнэн шүү хөгшин төгзөг суудлын бөглөөг шууд халах хэрэгтэй.
      2016 оны 09 сарын 07
  • зочин (202.9.41.166)
    Тэтгэвэр 50 танана гэж юугаа хуцаад байгаа сда вэ.хэдэн хөгшчүүлээ зовоолгүй шиг нүд аниулаач.тэгэхгүй бол сүнс нь амрахгүй чамайг хэдэн үеэр чинь зовооно шүү.чи ч яахав.үр хүүхэд байдаг бол тэд чинь л хэцүүдшдээ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (122.201.31.109)
    Oron nutgiin songuulid bitgii yaluul.MANiig .Bi ali ch nam bish lde gehdee ardiin namiin iim novshnuudiig songosondoo uneheer haramsaj bn
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.31.118)
    Улс орны санхүү барих гэдэг чинь нэг барилгын компани удирдахаас шал өөр ойлголт шүү. Та хувийн коипанидаа бүгдийг өөрийнхөөрөө шийдээд халахыг нь солихыгнь солиод хүчээр шиийдчихдэг байсан байж болно. Тэр нь шигээ сангийн сайд хийчихнэ би чадна гэж хар ухаанаараа бодсон бол энэ том эндүүрэл шүү. Энэ ажилд мэдлэгтэй боловсролтой ухаан хэрэгтэй. Ер нь засаг төр байгуулахдаа мэргэжлийн бус хүн мэргэжлийн баг байгуулаад ажиллана гэдэг маш буруу гэдгийн наад захын жишээ энэ. Мэргэжлийн хүн мэргэжлийн сайн баг бүрдүүлж байж л ажиллана.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ded said naraa tat!!!!!! Mash ih tusov hemnegdene. Ugui bol oron nutgiin bolon daraagiin buh songuulid MAN hezee ch garch irehgui
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    ene mal sangiin said baihad mongol uls yaj oodloh yum be? ene hulgaichaa ene yamnaas yadaj zailuulaachee. Jinhene ediin zasagchaa taviaachee, MAN yagaad mongolyg horlood baigaa yum be? boliochee. MAN-iig ard tumen demjee biz dee, yagaad ard tumnee alah geed baigaa yum be odoo, ene mal chih alj baina shuu
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    хөрснаас арчинаа Орон нутгийн сонгуулд МАн ыг дэмжихгүй
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Татвар нэмэхээс өөр гарц харагдахгүй байгаа энэ мангар толгойг зайлуулаачээ Татвар төлдөггүй тэр олон малчин хурдан морины уяач нараасаа татвар авах зэргээр татвар төлдөггүй газрын наймаачид гээд зөндөө боломж байхад тэрнийг харж чадахгүй гараа хумхиад суувал хурдан зайлаачээ мангар толгой Чи УБ ын газрыг долир Энхболдтой нийлж зарж идэж ууж баяжаа биздээ Тэр хулгайлсан мөнгөө буцааж төл Аруйн хөдөлмөрөрөө амидарч байгаа дундаж давхаргыг үгүй хийж өөрсдөө авилгын мөнгөө гаргах гэсэн төлөвлөгөө чин хэзээ ч биелэгдэхгүй Хэрэв ийм хулгай хийх бол Монголын ард түмэн МАНыг хөрс
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.31.118)
    Ухаангүй ноёны урагшгүй албат. Өөр оюуны потенциалтай , эдийн засаг санхүүгийн боловсролтой , түргэн сэтгэдэг хөрвөх чадвартай , шинэлэг сэтгэлгээтэй хүнээр яаралтай солихгүй бол та нарын наад албан тушаалын наймаанаас чинь болж ард түмэн та нарыг дахин нэг шатаах байх шүү.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Уншигч (202.131.239.130)
    МАН, АН, МАХН-ын улс төрчид, төрийн томчуул нь бүгд банк, шатахуун импортлогч компаниудынхаа барьцаанд орсон, өөрөөр хэлбэл эдийн засгийн мафийн эрхшээлд орсон учраас ингэж дампуурч байна. Энэ дампуурал дунд орлого нь багасахгүй үлдэх хүмүүс энэ мафийнхан л байна. УИХ, ЗГ, Монголбанк нь хуулиараа эднийг хязгаарлах, зохицуулалт хийх, эрхшээлээсээ гарах чадваргүй байгаа нь ямар ч дефоулт, стэндбай хөтөлбөр үр дүнгээ өгөхгүйгээр Грекийн араас замнахыг харуулж байна. 100 жилийн өмнө өрнөөсөө гарахын тулд ард түмэн хятадын пүүсүүдийг довтолж өрийн бичгүүдийг шатааж байсан цаг үе шиг, бүх нийтээрээ өрөнд баригдсан өнөөгийн иргэд улам л цулайж буй гадаад эзэдтэй банкууд руугаа довтлох вий дээ...
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Уншигч
      Одоогийн Засгийн газар, Монголбанк хямралаас гарах, эдийн засгаа аврах гарцаа арилжааны банкуудтайгаа тохиролцож, нөхцөл байдлаа тулгаж байж олж авах хэрэгтэй. Цалин, татвараар оролдох бол аргаа барсан, хулхи арга хэмжээ. Бодлогын хүүгээ өсгөх биш бууруулах, арилжааны зээлүүдийн хүүг багасгах, Монголбанкнаас гаргадаг бонд, зээлийн хүүнүүдийг бууруулах, үйлдвэрлэлээ дэмжих маш бага хүүтэй, хатуу хяналттай хөрөнгө оруулалтуудыг эрчимтэй дэмжих бодлогоор л Монгол дампуурчилгүй үлдэх гарц харагдаж байна. Энэ улс дампуурвал банкууд ч байхгүй, төгрөг ч сураггүй болно!
      2016 оны 09 сарын 07
  • Irgen (166.137.248.112)
    Ystoi Usan mahan tolgoituud umaa!!! Gylalzuulaad Ogoh Mongol AABiin HUUHDUUD iig gargii Tamin !!!!
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Onigoo (103.229.120.156)
    Chi ajil hiij chadahguie bolichih
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.88.162)
    ЮУ ГЭЧИХВЭЭ ЭНЭ НӨХӨР ТЭТГЭВЭР 50 ХУВЬ ХАСНА ГЭНЭ ҮҮ ЗА ТЭГВЭЛ Ч ЁСТОЙ.......
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.25.168.18)
    AH namaas bolj Dampuurch suirch baihaar anh oruulj irsenere buh yuma hiih nsan yum
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (116.7.64.104)
    Энэ эдийн засгийн хүнд байдлаас энэ төрд гарсан нөхдүүд өөрсдөө гарах гарцаа хай. Тэрнээс ард түмэн энэ Улсын эдийн засгийг самраагүй. Тиймээс элдэв татвар хураамж нэмэх цалин хөлс буруулах дээр хатуу байр суурьтай байна. Хатуухан хэлхэд Б.Чойжилсүрэн та энэ эдийн засгийг дампууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан хүний нэг. Тийм учираас ярих хэлэхээ бодож хэлээрэй. Ард түмний зовлон, тэвчээр эцэстээ тулхаар яадаг билээ. Тийм байдалд ард түмэнг бүү оруулаарай гэж хэлмээр байна
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • мкр (59.153.85.120)
    дэд сайд тнбд нараа болиочээ энэ тухай ганцч үг ган хийхгүй байгаа ахмадуудын тэтгэврийг танан гэнэ тэд тэгээд та нарийнхаар үххүү новшнуудаа
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • oyu tolgoi (103.57.95.227)
    tatwaraa awdagaaraa awaachee bur dampuurah wii dee ene oron chini
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    УИХ болон ганданд засвар ,компьютер гээд баахан мөнгө тавьчихсанаа хасаач ээ,энэ тэндгүй байшин зам барина,засна гэсэн зардлаа танаач ээ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.64)
    Гишүүд гадаад томилолтоо хэсэг хугацаанд бүрэн зогсооход болно.Дэд сайд,төрийн нарийн гэсэн албан тушаалтнуудаа цомтгох хтэй.Бүх яамд дотроо албадтай.Сайд нь албадын дарга нартайгаа шууд харьцаад ажиллах боломжтой.Хэрвээ улс эх орныхоо төлөө ажиллана гэсэн чин сэтгэлтэй бол мөнгөний АТ-уудаа танахад буруудах зүйлгүй.Дагаад маш их хэмнэлт гарч ирнэ.Тэд ажилгүйдэхгүй,дандаа ардаа бизнестэй,мөнгөтэй хүмүүс,жирийн албан хаагчидтай адилгүй.Ийм арга хэмжээ авч чадаагүй байж тултал хэмнэсэн гэж ярих хэрэггүй байхаа.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • 001 (150.129.140.141)
    Урьд урьдын юмаа яриад шийдэлд хүрэхгүй ээ бүгд өөрсдийгөө өмөөрнө, одоо зөв зоригтой алхам хийхгүй бол байдал маш хэцүүднэ ш дээ.Төгрөгийн ханш улам унана,хөрөнгө оруулалтанд найдаад хэрэггүй л дээ.Ашигтай бол мөнгөө бариад ирнэ,ашиггүй бол сөгдөж гуйгаад ч ирэхгүй
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин (150.129.142.1)
    Ажлыг нь хийлгээчээ. МӨНГӨ ТАНАХГҮЙ ГЭЭД БАЙВАЛ ЭДИЙН ЗАСАГ БҮР ШАЛДАА БУУЖ НЭГ Ч ХҮН ЦАЛИН АВАХГҮЙ БОЛНО ШҮҮ.ӨГӨХ ЮМГҮЙ Л БОЛЧИХНО ШҮҮДЭЭ. ЮМ ЧИНЬ ДУУСДАГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ. АВДРЫН ЁРООЛ ГАРЧИХААД БАЙХАД.ТЭГВЭЛ ОЛОН МӨНГӨ ЛУЙВАРДСАН ХҮМҮҮС Л ЦАТГАЛАН ҮЛДЭНЭ.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • монгол хүн (202.21.106.159)
    Эвэр хошуулаад суухаар төрөөс төрсөн тэрбумтнуудынхаа хөрөнгө мөнгийг буцаан авч наадуулаа шийдвэрлээч,бараг л тэр зээлийг чинь төлөх юм бий байх шүү.хүрэлбаатар,отгонбаяр,энхтүвшин..баярцогт нараасаа аваачэн
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • МОНГОЛ
      ЗӨВ Ш ДЭЭ. ЧИНГЭХДЭЭ ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ ОЛИГАРХУУД ШДЭЭ. ТАТВАР НЭМҮҮЛЭХГҮЙ ГЭЭД ҮХЭХ ГЭЖ БАЙГАА БИЗДЭЭ. ТЭД ТЭГЭЭД ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ӨГӨХ ҮҮ? БҮГД ИХ ХУРАЛД СУУЖ БАЙНА.
      2016 оны 09 сарын 07
  • Зочин (103.57.94.123)
    Энэ хунийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэд хоног хэвтуулээд зугээр болхгуй бол гадаадын аль сайн эмнэлэгтэй оронд улсын зардлаар эмчлуулэх ажлыг Еронхий сайд яаралтай хийгээчээ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.85.80)
    оффшор данстай нөхөдийн мөнгийг монголд байршуулах хэрэгтэй гадны банкинд баигаа мөнгөө монголдоо баиршуул
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (27.123.214.125)
    Эхлээд хажуудаа байгаа дэд сайдаасаа эхлэвэл ард түмэн хачин сайн ойлгоно шүү. Тэгээгүй цагт хүлээн зөвшөөрөхгүй л болов уу.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.21.171)
    Юу ч мэдэхгүй усан тэнэг байж юу гэж Сангийн сайд болж өвчигнөсөн дурак вэ ВООН ОТСЮДА !
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • pkxny (202.131.225.141)
    ийм хуучинсаг үзэлтэй. ямар ч мэдээлэлгүй сайдаа солиоч ээ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • нэргүй (202.21.118.174)
    Энэ үхэр толгойлсон юм чинь ахмадын тэтгэврийг 50 хувь бууруулна гэж юу хуцаад байгаа юм бэ?Хэдэн ахмад настнуудаа турааж алхаар бэлтгэж байсан юм бишүү.Энэ хүн чинь элиирч балайраад байна уу даа.Төрийн өндөр албан тушаалтан, зарим төрийн албан хаагчдын цалинг бууруулах төсөл дуулдаж байсан болохоос ахмадын тэтгэвэр яригдаагүй шүү дээ тэгвэл эд нар нууцаар ахмадын тэтгэвэрийг бууруулахаар санал оруулсан болж таарах нээ.За олон түмэн минь болиидоо.Энэ МАН чинь биднээр тоглоом тохуу хийгээд дуусах нээ Орон нутгийн сонгуульд эдний нэг ч нэр дэвшигчийг сонгохгүй байх нь зөв юм байна.Тэгээд хөлгүй толгой хаашаа явахыг нь харъя л даа
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.70.46.231)
    Naad lalaruud chine songuuli bolohoor nuhe Uhaj bgaan songuul duusaal dahial heregjin
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    21000 тарааж ард түмэнд таалагдахын тулд өр тавьсны чинь гай . тэр үед хаянхярваа чинь байсан дараа нь 2012-2014 онд улаан ,2014-2015 онд ж.эрдэнэбат сангийн сайд нар байлаа. хэн сүйрүүлсэн нь тодорхой. бүгд л ман-ы сангийн сайд байсан одоо тэгээд олон юм ярих хэрэггүй нөгөө чадна, хийнэ гэсэн ажлаа хийгээч .боловсон хүчин сайтай л гэсэн энэннэс өөр хүнгүй юм шиг загнах юм наад хүйтэн царайтаа солиоч
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (43.242.241.249)
    чам шиг сайдтай байхад дандаа хүнд байна даа
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • 999 (202.131.238.115)
    хэн хэзээ... ийм байдалд оруулсан гэж ярих юм бол МАН 2008-2012 онд тэгж их хэмжээний бэлэн мөнгө тараагаагүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байлаа сайдаа.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      МАН АН ХОЁР ЯВАН ЯВСААР ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭВ. ДУРААРАА ДУРЬГИХ ИЙМ л БАЙДАГ. МОНГОЛЫН ТӨРИЙН СҮЛД ХАРИУГАА АВЧ БАЙГАА БАЙЛГҮЙ.
      2016 оны 09 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 4 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    11 цаг 22 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 28 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    14 цаг 44 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    15 цаг 29 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    15 цаг 50 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    16 цаг 31 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    16 цаг 57 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    17 цаг 11 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Уржигдар 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Уржигдар 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Уржигдар 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Уржигдар 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Уржигдар 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК