Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Speak out: Намын дарга нь ЗГ-ын тэргүүн байсан бол огцруулах тухай чимээ ч гарахгүй

2016-9-07
0
ЖИРГЭХ

Засгийн газрыг огцруулахаар парламентын гишүүд гарын үсэг зурж эхэлжээ. Энэхүү мэдээлэл ойрын өдрүүдэд шаргал ордон болоод цахим ертөнцөд газар авав. Засгийн газрын тэргүүн оруулж ирсэн төсвийн тодотголоосоо болж хүндхэн байдалд орж байгаа нь энд дурьдагдсан. Тэгвэл өчигдөр МАН-ын бүлгээс Засгийн газрыг татвар нэмэх тогтоолын төслөө эргүүлэн татуулах улс төрийн шийдвэр гаргасан.

 

Ямартай ч Засгийн тэргүүнийг огцруулах саналыг АН-ын бус өөрийнх нь намынх гишүүд болох Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүд гаргасан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Харин энэхүү мэдээллийг зарим гишүүд үгүйсгэж байна. Тэгвэл үйл ажиллагаагаа эхлүүлээд бүтэн хоёр сарын нүүр үзээгүй Засгийн газрыг огцруулах талаарх мэдээлэлд иргэд хэрхэн хандаж байгааг сонирхолоо.

 

 

Засгийн газрыг огцруулах нь зүйтэй

 

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Самбуу:


 

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн, эхлээгүй гэх мэдээлэл хоёр хоног хөвөрлөө. Та үүнийг иргэн хүний хувьд хэрхэн харж, дүгнэж байна вэ?

 

-Улс төрийн хүчнийхэн сонгуулийн маргааш л ард түмнээ мартддаг гэдгийг энэ удаа МАН-ынхан тодхон харууллаа. Сонгуулийн өмнө хичнээн сайхан амлалт өгч бидний саналыг авсан билээ. Гэтэл өнөөдөр цалин хөлсийг бууруулна, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өөрчилнө гээд байгаа нь үнэхээр хачирхалтай санагдаж байна. Эхнээсээ ингэж ард түмэндээ хатуурхаж байгаа Засгийн газрыг миний хувьд огцрох нь зүйтэй гэж үзэж байна.

 

Ажил хийх хүн нэг өөр, хийж чадахгүй хүн бас нэг өөр байдаг шүү дээ. Үнэхээр огцрохгүй гэж байгаа бол хийж хэрэгжүүлдэггүй юм аа гэхэд өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлыг үгүй хийхгүй цааш үргэжилүүлээсэй л гэж хүсч байна.

 

Ард түмнийхээ халаасыг тэмтэрч төсвөө бүрдүүлнэ гэж хулгайч царайлахын оронд өөр арга, гарц хайх хэрэгтэй

 

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны иргэн Б.Тогтох:


 

-Засгийн газрыг ойр ойрхон солиод байх нь тийм тохиромжтой зүйл биш. Монгол Улсыг дэлхий нийт харж байна. Гэхдээ үнэхээр чадахгүй, улс эх орноо хөгжүүлж, ард түмнээ сайхан амьдруулж чадахгүй бол огцрох л хэрэгтэй. Аливаа ажлыг хэн ч байсан хийж чадвал хийсэн шиг л хийх хэрэгтэй. Үнэхээр чадахгүй бол хийж чадах хүнд нь үнэнээ хэлээд өгөх нь илүү амар шүү дээ. Яг үнэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажил хүлээж авсан эхний өдрөөсөө л халаас тэмтрээд эхэлчихсэн. Бид сонгуульд санал өгөхдөө үнэхээр Монгол Улс хөгжиж, ард түмний амьдрал сайхан болох нь гэж бодож, санал өгсөн. Гэсэн ч өнөөдөр бүх зүйл эсэргээрээ болчихлоо. Үнэндээ гишүүд Засгийн газрын нөөц хөрөнгө, улс орны эдийн засаг ямар байдалтай байгааг төсөөлөөгүй байна гэж огт байхгүй л баймаар юм. Улс төрийн унаган хүчин ийм сонин зүйл хийж байгаад харамсаж байна. Үнэндээ улс орны эдийн засаг хүндэрсэн бол ард түмнийхээ халаасыг тэмтэрч төсвөө бүрдүүлнэ гэж хулгайч царайлахын оронд өөр арга гарц хайх хэрэгтэй ш дээ.

 

Ер нь энэ их өр төлбөр гэж иргэдийн тархийг угааж, худал хэлээд байгаа зүйлээ болих хэрэгтэй юм. Тэр их өр гээд байгаа зүйлд чинь хувийн хэвшлийн компаниудын өр төлбөр байгаа юм байна лээ үнэндээ. Үнэхээр хувийн компанийн өрийг улсын өр гээд төлөх гээд байгаа бол миний ч гэсэн банкны өрийг төлөх хэрэгтэй. Ард түмэн бидний дунд өр төлбөргүй хүн байхгүй.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад энэ Засгийн газар тийм ажил хийжээ, ийм ажил хийхээр болжээ гэсэн нэг ч мэдээлэл гарахгүй юм. Харин тэр ажлыг үргэлжлүүлэн хийхээргүй болжээ, тийм хөтөлбөрийг зогсоолоо гэдэг зүйл л яригдаад байна. Уг нь эхнээсээ хийх ажил нь тодорхой бол ард түмэн ч үнэлэлт дүгнэлтээ сайн өгнө байх гэж бодож байна.

 

Намын дарга нь ЗГ-ын тэргүүн байсан бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй байсан байх

 

СХД-ийн 4 дүгээр хорооны иргэн Т.Батсүх: 


 

-Засгийн газар ажлаа эхлүүлж, мөрийн хөтөлбөрөө ч батлуулаагүй байхад нь огцруулах тухай ярьж байгааг миний хувьд буруу гэж үзэж байна. Дэлхийн жишгээр Засгийн газрыг 100 хоногийнхоо ажлыг тайлагнаагүй байхад ийм зохисгүй мэдээлэл гаргаж байгаад нь харамсаж байна. Үүнийг би МАН-ынхан дотооддоо бялуу хуваахын тулд л гаргаж байгаа зүйл гэж ойлгож байгаа. Нэг үгээр хэлбэл намын дарга нь парламентын дарга болсоноос улбаатай юм. Түүнээс бус намын дарга нь Засгийн газрын тэргүүн байсан бол өнөөдөр ийм зүйл яригдахгүй байсан байх. Яг энэ байдлаараа бол иймэрхүү асуудал зөндөө гарч, үргэлжилнэ л гэж харж байна даа.

 

Ер нь Засгийн газрын шийдвэр болгон хүн бүрт таалагдах албагүй. Улс орны хөгжилд аль, ямар шийдвэр нь хэрэгтэй байна түүнийгээ л хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс бус хүн бүрт таалагдах гээд нэг гаргасан шийдвэрээ эргэж нураагаад байж болохгүй санагдана. Ингээд байвал ажил хэзээ ч урагштай явахгүй шүү дээ. Тиймээс хэрэгжүүлэх ажлаа зоригтой л хийх хэрэгтэй юм. Харин буруу зөрүүг нь дөрвөн жилийн дараа угаасаа ард түмэн дүгнэчихнэ.   

 

Самар зарж байгаа иргэдээ л дарамталж, хоолыг нь булаадаггүй болгочих л доо

 

Хэнтий аймгийн иргэн: Ч.Сувдаа


 

-Сүүлийн жилүүдэд улс төрийн эрх барьж байгаа нам, эвслүүд ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийсэнгүй. Засаг төр солигдоод арай өөр болох юм байх гэж бодож байсан ч энэ байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч өдөр ирэх бүр улам л муудаж байна. Хүүхдийн 20 мянган төгрөг бидний амьдралд их хэрэг болдог. Гэтэл өнөөдөр түүнийг нь өгөхгүй болохоор хоолгүй ч хонож байгаа айл олон боллоо. Бидний насны 40 гарсан хүмүүст олдог ажлын байр ч гэж алга. Арга ядаад ууланд гарч самар түүгээд зарахаар цагдаа нар нь дарамталж, хураагаад торгоод байх юм. Аливаа улс орны хөгжил гэдэг айл нэг бүрээсээ эхэлж, иргэн нэг бүрийнхээ амьдралаас л хамааралтай болов уу гэж ойлгодог. Гэтэл дундаж амьдралтай, түүнээс доош амьдралын боломжтой хүмүүст төрд засгийн бодлого огт хүрэхгүй юм. Уг нь хамгийн наад зах нь л гэхэд самар зарж байгаа иргэдээ л дарамталж, хоолыг нь булаадаггүй болгочих л доо. Бид чинь хятадын хортой бараа оруулж ирээд иргэдээ хордуулаагүй, байгаа орчноо цэвэрлээд л хэдэн төгрөг олж, ар гэрээ тэжээх гээд зүтгэж яваа Монгол Улсын иргэн шүү дээ. Засгийн газар бодлогын хувь энэ бүхнийг зохицуулаад ард түмнийхээ төлөө ажиллаад эхэлвэл заавал солиж, холих хэрэг байхгүй л гэж бодож байна. Хэрэв огцруулвал бас л олон хүн ажилгүй болно байх даа.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.9.41.9)
    Gomdogsodin armiinxan baina.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Munkh (128.177.161.170)
    Ogtsorson ogtsroogui adilhoon, odoo baigaagaa zutguul. Tsag aldahiin nemer.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.44.110)
    hoer ugeer setgeglee ilerhiilee nobsh
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.201.22.235)
    МАН ард түмнийг хуурч хэрэгжих боломжгүй хөтөлбөрөөр хуурсан нь төрийн эрхийг хууль бусаар хуурч булаан авсан гэдэг зүйл ангиар бүгдийг нь баривчлан хорих ёстой. Хийх хүн аргаа хийхгүй хүн шалтагаа олдог гэдэг МАН-ын олон жилийн түүх эдгээр одоогийн нөхдүүдэд падлий ч байхгүй. Эд МАН-ын нэр түүхийг ашиглан төрийн эрх булаан авсан хулгайч нар гэдгийг ард түмэн мэдэж авмаар юмаа
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.113.143)
    Энэ засгийн газар уяачдын засгийн газар ,эрлийзүүдийн засгийн газар ,мөнгөний засгийн газар ,худ ургын засгийн газар ах дүү хамаатан садангийн засгийн газар ,эрх мэдэлтнүүдийн авгай хүүхэдээс бүрдсэн засгийн газар болохоос монгол улсын эрх ашгийн төлөө зүтгэх засгийн газар биш ээ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • zochin
      Harin tiimee iim teneg hymyysiig mongoliin ard tymen yagaad songosniig oilgohgui baina,,, Ene nam chin urd urd ni 20 garui jil ganzaaraa udirdaad ulsiig suiryylsen nam shdee,,,MAXN-aas salsan adilhan tolgoi hooson deeremchid,,,,oorsdiigoo hen bolohoo haruullaa shdee, ogzor bygdeeree byreldhyyneeree….
      2016 оны 09 сарын 07
    • Зочин
      yag uneniig heljee.ene pistaanuudiig buulgaval taarna
      2016 оны 09 сарын 07
  • зочин (202.180.220.30)
    Мэргэжлийн засаг биш мөнгөний засаг болохоор уур хүрч бна тэр уяачийг сайд болохоор нь гайхлаа уяачийн ярьж хэлж байгааг сонсохоор инээд уур 2 зэрэг хүрэх юм бидний сонголт буруу байжээ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.226.86)
    ерөнхий сайдад намын даргы нь өгч эрх мэдлийг нь өгөх нь зөв
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      bultaad baigaa hund hund hucheer uguhuu
      2016 оны 09 сарын 07
  • иргэн (202.131.226.86)
    ерөнхий сайдыг намын дарга болгох хэрэгтэй байна
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.197.10)
    Үнэндээ бол М.Энхболд намдаа, хотдоо, засагтаа, парламентдаа жижигдэж чамлагдаж байна доо
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • ХҮҮХЭД (124.158.95.167)
    76 ХҮН ТӨРД ЯАХ ГЭЖ УРАЛДСАН ЮМ БОЛДОО ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НЬ ӨГӨӨЧЭЭ МАЛУУДАА
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • МӨРӨӨДӨЛ (124.158.95.167)
    МОНГОЛЫН ҮР САД БҮГДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦВЭЛ БУРУУГҮЙ БҮЛЭЭН УСААР УГААВАЛ ХИРГҮЙ ШҮҮ ДЭЭ ААВЫН ХҮҮ ЭЭЖИЙН ОХИД АРД ТҮМНЭЭ БОДОХ ЦАГ БОЛСОН ХУВИА БОДВОЛ ЧИ Ч ӨӨРӨӨ СӨНӨНӨ ТАТВАРААР ДАРАМТАЛБАЛ БИД ХҮНИЙ ГАР ХАРЖ БООЛ БОЛНО ХАРИН АЛТААРАА БИШ ЗҮГЭЭР ШОРООНООС МӨНГӨ БОСГОЖ ЧАДАХ ТОЛГОЙТОЙ ХҮН ХЭРЭГТЭЙ ХУУЛИА ДЭЭДЛЭХ Л ХЭРЭГТЭЙ УГААСАА ГАЗАР Ч ҮГҮЙ БОЛЛОО МӨНГӨГҮЙ МОНГОЛ ХҮН ХЭН Ч БИШ ТЭГЭХЭЭР УРД ЗАСАГ БАРИМТАЛСАН УЛСУУД НИЛЭЭН ОРОЛДСОН ДАРААГИЙН ХҮМҮҮС НЬ ЖААХАН ТЭНЭГ ГЭХЭД ХААШАА ЮМ ОДОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ХИЙМЭЭР БАЙНА ШҮҮ ДЭЭ АЛЬ Ч НАМ ХАМААГҮЙ МОНГОЛДОО МОНГОЛ ХҮН ШИГ САЙХАН АМЬДАРМААР БАЙНА ТА БҮХЭНД НҮДЭЭ НЭЭ ГЭМЭЭР БАЙНА БИ ЦЭВЭР УС УУЖ ЦЭВЭР АГААРААР АМЬСГАЛЖ БАЙГААД ҮР ХҮҮХДҮҮДЭЭ АМАР ТАЙВАН ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ БОЛГОМООР БАЙНА ОДОО МӨНГӨНД НУГАСГҮЙ МОНГОЛ БОЛЧИХООД БАЙНА ХҮНИЙ ЦАЛИН НЬ Ч БАТАЛГААГҮЙ МОНГОЛ ЯАХАВ ВЭ
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • аялгуу (183.177.101.214)
    энэ засаг угаасаа бүтэхгүй урт настай биш,тэрий нь Миеэ мэдээд 4жил хөдлөхөөргүй юманд очоод тухалчихсан шдээ.муу санаатай шаар шүү Ман-ын зг лав л2-тоо өөрчөгдөнө.ард түмэн 4жил доромжлуулж даапаалуулж салаавчийг нь долоож тэвчихгүй шүү.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Иш (202.126.89.180)
    Мордохын хазгай гэгчээр намын дарга нь улс орноо биш хувийнхаа ирээдүйн амбицийг харж их хурлын дарга болсноор хэн бэ гэдэг нь тодорхой харагдсан. Улс орныг удирдах хүмүүсийн томилгоог намдаа болон өөртөө хир их хандив өгсөнөөр нь эрэмбэлэн томилож эхлэхэд нь ард иргэдийн дургүй бүр ч их хүрсэн. Засгийн газрын оруулж ирж байгаа санлыг сонсоод иргэд бид маш буруу сонголт хийсэндээ харамсаж байна. ялангуяа дунд тушаалын түшмэдийн томилгоог харахаар ёстой ой гутаж боолжис цутгамаар юм хийж байна даа.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Padna (139.5.216.26)
    Ogtsoroh zuv
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Засгын газраа онгцоруулах нь буруу Заснын газарын ажил зөв яваж байгаа одоо Хулгайлагсан хөрөнгөө олож төсөвт нийлүүлэх хэрэгтэй Энэ их өр бол хулгайч нарын хулгайлсан идсэн уусан мөнгөний дэргэд бага зүүль Хулгайч нар биднийг хөрөнгийг хулгайлаж өрөнд оруулаж туйлдуулаж байна
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
    • Зочин
      тийм
      2016 оны 09 сарын 07
  • МАН-ын дэмжигч иргэн (139.5.218.148)
    Энэ худлаа байх оо. МАН-хан ийм тэнэг юм хийхгүй.ЗГ 100 ч хоноогүй байхад 7 хэмжиж 1 огтолдог улс төрчид ихтэй тул шүүмжилж засах юм бол байгаа л байх. Гэхдээ энэ ЗГ өндөр цалинтай хүмүүсийн цалинг бууруулах ёстой. Тэд баян хэвээр бид ядран зүдрэн байж тэднийг татвараар баяжуулсан хэвээр байж болохгүй. Харин Оюутолгойг Улаан шалгаж илрүүлсэн 3,2 тэр бумын зөрчлийг төсөвт татах хэрэгтэй
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (49.0.161.96)
    dongoj baiguulsan zasagiig ogtsruulna gej ulsiin ix xurliingishuun gargasan gex bolioroi ta nariin togloomiin zasag gej bxgui ogtsruulna gej bgaa ulsiig ix xurlaas arduud taya. xaruitslga tootsyo
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (103.229.122.165)
    Undesnii auditiin gazriin eromhii auditor Zangad ongorson 4 jild hangaltgui ajillasnaas ongorson jiluuded tosov mash ih heterchee, harin ch an-S TOMILOGDSON eronhii auditor Zabgadiin omnoh MAN-s tomilogdson eronhii auditor Radnaa darga harin auditiin baiguullagiig mash sain ajilluulj baisan, Zangadiig solih heregtei dee
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (103.229.122.165)
    Undesnii auditiin gazriin eromhii auditor Zangad ongorson 4 jild hangaltgui ajillasnaas ongorson jiluuded tosov mash ih heterchee, harin ch an-S TOMILOGDSON eronhii auditor Zabgadiin omnoh MAN-s tomilogdson eronhii auditor Radnaa darga harin auditiin baiguullagiig mash sain ajilluulj baisan, Zangadiig solih heregtei dee
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin (49.0.187.82)
    Zasgiin gazar uls ornii ene hyamraliin ued hen buhend taalagdah gej bus ireeduinsain sainii toloo zorigtoi alham hiih heregtei.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.10.22.2)
    ерөнхий сайдаа огцруулсаар байтал залхлаа. хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд байгаа юм уу хаашаа юм. манай улс төр гэж бөөн тоглоом болж гүйцлээ, хөөрхий ард иргэд нь яанаа
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.118.106)
    Ogtsroochee
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • fde (103.212.118.41)
    ОДОО ЯАЯ ГЭХЭВ ООРСДОО СОНГОСОН ООРСДОО ЛАЙ ЛАНЧГАА УУРЦГЭЭ. ДОРВОД Ц. НЯМДОРЖ ТА НАРТ МОН ЖАРГАЛ АВЧИРНА ДАА. УРГЭЛЖ АРД ТУМНИЙ ТАРХИ УГААНА
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    11 цаг 33 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    11 цаг 35 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    11 цаг 38 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    12 цаг 58 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    13 цаг 52 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    14 цаг 17 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    15 цаг 32 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    15 цаг 35 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    15 цаг 41 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    15 цаг 52 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    15 цаг 54 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    15 цаг 56 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    16 цаг 1 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    17 цаг 3 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК