Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намууд 2.1 тэрбумын төсвийн дэмжлэгтэй, хүүхдүүд 20 мянгын таналттай. Шударга уу

2016-9-08
0
ЖИРГЭХ

Улсаараа бүсээ чангалах уриалга гаргасан Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн тодотголоо батлуулж авахад тун ойртлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцээд татвар нэмэх, таналт хийх саналууд нь бараг бүгд дэмжигдсэн ч МАН-ын бүлэг улс төрийн шийдвэрээ өөрчилснийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өчигдөр танилцуулав. Татвар нэмэхийн оронд зардал танана гэсэн түүний үг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд сайн мэдээ болж очсон нь гарцаагүй. 

 


Энэ хямралыг иргэдийнхээ нуруунд үүрүүлэхгүй гэж шийдсэн эрх баригч нам таналтыг харин хаанаас эхлэх бол. Өөрөөр хэлбэл, УИХ-д өргөн баригдчихсан төсвийн тодотголын төслийг харахад Засгийн газар танаж болох бүхнээ бичиж оруулж ирсэн үү гэсэн асуулт зүй ёсоор гарч ирлээ. Нэгэн үе ямаанд хүртэл халамжийн мөнгө хуваарилж явсан Монгол Улс хүүхдүүддээ өгдөг 20 мянган төгрөгөө танах хүртлээ хямарсан гэхээр Засгийн газар нөөцөө шавхсан юм шиг ойлгогдож байв. Гэвч бодит байдал дээр хэмнэлтийг хүүхдүүд дээр хийчихээд цацалтыг өөрсөд рүүгээ чиглүүлж байвал яах вэ. Ингэж хардах бодитой үндэслэл, хангалттай нотолгоо байна. 

 

 

1. Юун түрүүнд хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг хойшлуулах тухай Засгийн газрын санал МАН-ын бүлгийн дэмжлэгтэй хэвээрээ байгааг тодотгоё . Уг нь энэ мөнгийг ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт гээд өнгөрсөн онд төсөв тодотгох үед тухайн үеийн МАН-ын бүлэг Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэрийг тас цохиж унагаж байсан нь нууц биш. Гэтэл энэ удаад байдал эргэлээ. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаад “Хүүхдийн 20 мянган төгрөгийг 60 хувь буюу зорилтот бүлэгт нь хэвээр олгож, үлдсэн 40 хувийн мөнгийг гурван жилийн дараа бөөнд нь өгнө” гэж шийдсэн. Үүнийгээ эдийн засаг сэргэсэн хойно, төсөв мөнгө бүрдсэн үед нөхөж олгоно, тэр хүртэл түр хойшлуулав гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа юм. Энэ нь эдийн засаг хүндэрсэн үед байж болох л хувилбар. Гэвч нөгөө талд нь сөрөг хүчнээс шүүмжлэл өрнүүлэх хангалттай шалтгаан байгаа юм байна. Нэгд, хүүхдийн мөнгөний автор нь МАН биш АН. Хоёрт, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараах боломжийг энэ шийдвэр гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө нийт хүүхдийн 40 хувийн сарын 20 мянган төгрөгийн тэтгэмжийг гурван жилийн дараа хуримтлуулсан хэлбэрээр олгоход нэг хүүхдэд 720 мянган төгрөг ногдоно. УИХ-ын сонгуулийн өмнө энэ хэмжээний бэлэн мөнгийг санал татах зорилгоор сонгогчдод тараах хуулийн боломж бий болно л гэсэн үг. Гэхдээ арай ч хүүхдийн мөнгийг хойшлуулж байгаа нь улс төртэй холбоогүй гэдэгт итгэж байна. Тиймээс ч хүүхдийн мөнгийг хойшлуулах нь улс төрийн зорилгогүй, зөвхөн эдийн засгийн шийдвэр мөн л юм бол хойшлуулж болох, хасахад буруудахгүй бас нэг зардал байна. Тэр нь улс төрийн намуудын төсвөөс авах санхүүжилт юм. 

 

 

2. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд суучихсан зарим нэг дэмжлэг мөнгөн дүнтэйгээ нуугдсаар үлдэж буй бололтой. Тухайлбал, УИХ-д суудалтай намуудад дэмжлэг олгохоор 2.1 тэрбум төгрөг 2016 оны төсөвт суучихсан байгаа. Энэ мөнгийг төсөвт суулгасан хууль эрх зүйн үндэслэл нь гэвэл Улс төрийн намын тухай хууль юм. Бүр тодруулбал, тус хуулийн 19.1-д “Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналыг нийт хүчинтэй саналын тоотой харьцуулах зарчмаар нэг саналыг мянган төгрөгөөр тооцож, сонгуулийн дүн гарсны дараа гурван сарын дотор багтаан Улсын Их Хуралд суудал бүхий намд төр нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлнэ” гээд заачихсан байгаа. Мөн хуулийн 19.2-т “Улсын Их Хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын Их Хурлын гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна” гэж заасан нь бий. Тиймээс хуулийн энэ хоёр заалтын дагуу УИХ-д суудалтай намууд төсвөөс 2.1 тэрбум төгрөг хувааж авахаар хүлээж байгаа юм. 

 

 

2.1 их наяд төгрөг гэдэг 4 их наядаараа тасарч байгаа төсвийн алдагдлын хажууд бага мөнгө боловч хүүхдүүдээсээ хүртэл хэмнэлт хийж байгаа үед яах аргагүй их мөнгө. Гэтэл төсвийн зардал хэсэгт бичигдчихээд байгаа энэ мөнгийг бүсээ чангалахыг уриалж байгаа Засгийн газар ч, бүсээ чангалах ёстой гэж дэмжиж байгаа УИХ ч эргэж харахыг хүсэхгүй байх шиг. Харин ч намууд төсвийн тодотголыг УИХ батлангуут орон нутгийн сонгуулиас өмнө дансандаа орж ирэх 2.1 тэрбум төгрөгийг хэрхэн үрэх тухай бодож суугаа биз. 

 

 

3. Хүүхдүүдийн мөнгийг хасахын тулд хуулиа өөрчлөх гэж байгаа шигээ УИХ яагаад Улс төрийн намын тухай хуулийг өөрчилж болохгүй гэж. Үнэхээр л эдийн засаг хүндэрсэн, төсвийн орлого бүрдэхгүй байгаа бол хүүхдийн 20 мянгыг түр хойшлуулж байгаа шигээ намуудын санхүүжилтийг ч хэдэн жил тэвчиж болно шүү дээ. Бүр хас гэж байгаа юм биш. Гурван жилийн дараа эдийн засаг сэргэхээр намуудад бөөнд нь өгчихөж болох л мөнгө. Энэ бүхэн одоо ганцхан МАН-аас л хамаарна.

 

 

Парламентад үнэмлэхүй олонхи болж Засгийн газрыг дангаараа бүрдүүлж буй МАН төсвөөс авдаг санхүүжилтээ түр хойшлуулах шийдвэр гаргавал Ерөнхий сайдын хэлснээр ард түмэн ёстой жинхэнэ алга ташин хүлээж авна. АН, УИХ-д ганцхан суудалтай МАХН ч үүнийг эсэргүүцэхгүй биз. Хямралыг хүүхдүүд нь халамжаа хасуулж давах гэж байхад намууд нь төсвийн дэмжлэгээр өнгөрөөх нь шударга биш шүү дээ. Тиймээс ч энэ санаачилгыг МАН түрүүлж гаргаж улс төрийн эр зоригоо харуулах ёстой байх. УИХ-д 65 суудалтай, үнэмлэхүй олонхи болсон учраас кнопны олноор тэд л шийдэж чадна. Угаасаа намуудад олгох санхүүжилт гэгдэж байгаа 2.1 тэрбум төгрөгийн ихэнх нь өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулж УИХ-д 65 суудалтай болсон МАН-д л илүүтэй ногдоно. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг намуудын санхүүжилтэд гэж төсөвт тусгагдсан энэхүү 2.1 тэрбум төгрөгөөс бүр биш юмаа гэхэд түр татгалзаач. Яг л хүүхдүүд шиг. 

 

 

Эцэст нь, төсөв хэмнэх, зардал танах тухай бүрт яригддаг ч хүүхдийн мөнгө хэмнэлтийг дандаа л тойрдог байсан. Харин энэ удаад яалт ч үгүй хасагдах нь тодорхой болж байх шиг. Үнэхээр л улсаараа бүсээ чангалж байгаа бол яах вэ гээд хүүхдийн мөнгөний тодорхой хэсгийг гурван жилийн дараа олгоно гэдгийг олон нийт ч эсэргүүцэхгүйгээр хүлээн авлаа. Энэ бол иргэд эдийн засгийн хүндрэлээс хурдан хугацаанд гарахын тулд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм. Гэтэл хүүхдүүдийг түр хугацаанд 20 мянган төгрөгөө тэвччих гэсэн УИХ-д суудалтай намууд өөрсдөө төсвөөс дэмжлэг авах гээд сууж байгаа нь шударга гэж үү. 

 

С.Шийлэгтөмөр

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Sanaa (73.168.43.36)
    Manai orond nam nertei hulgaichdin buleg eroosoo hereggui.Huuchin sots ued hamaagui deer bj.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • B erdenemonh (141.0.15.68)
    Ted yaj 2,1 terbum togrognoos tadgalzah bilee ard erged bid nariin halaasii segserheer u,i,hd garsan shvv dee yagl halaasnii hulgaichid shig hvvhedii mongiig 3jiliin daraa ogoh hvmvvs bish shvvdee hudlaa huurch bga yag jaahan hvvhed huurch bga hvn shig
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (78.180.164.76)
    Medreliin zasgiin gazar uursdiinhuu buyu namiinhaa mungu tusuviig tanah.uu? Ed nar huuhed hugshidiin mungiig l tanaj hoishluulj chadna yagaad gevel ted temtsej ugee helj chadahgui bolohoor ...., ingeed l doromjlood baigaa ymdaa huuhed hugshidiig....
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • buhimdagch (150.129.141.253)
    Ene tor zasag arai iheer ard tumnee doromjlohoor shiidjee.Tegtlee hoosorson yum bol 76 gaa tsoolooch.Olon tenegees tsoon tenegtei boloe.Toriig mongoguigeer dalimduulj oorsdoo idej avaad zailah ni ee.Ee ard tumen bid ch mon hetsuu bna daa.Ene olon huuhed,ard tumen ni ajilgui ovchin zovlond nervegdsen.Heden jiliin daraa arduudgui tor baih yum baihdaa.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • zzzz (89.217.200.133)
    Ard tymen temzej ene zasgiig unagaahgui um bol, 4 jilee hyleej dee,,,,,heleh ug ch oldohoo bailaa….
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.29.199)
    90 оноос хоиш буруу замаар явах замыг ОЧИРБАТ МАН ТАВИСАН ОДОО ШОРООГОО ТЭЭЖ ДЭЭ
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • МАНГАРТЛАА (202.179.29.111)
    ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ МАН ӨӨРСДӨӨСӨӨ ТАНАЛТАА ЭХЛЭЭЧЭЭ.НӨГӨӨ ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ХҮМҮҮСИЙНХЭЭ ЦАЛИНГ ТАНАНА ГЭЭД БАЙСАН, ӨӨРСДӨӨ ТЭР ДУНД НЬ ЯВЖ БАЙГАА БОЛОХООР БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД МУУ ХҮҮХДҮҮД РҮҮ ОРЖ БАЙХ ШИВ ДЭЭ. ЗА ГАЙГҮЙ ДЭЭ 4 ЖИЛИЙН ДАРАА ХАРИУГАА БАРЬНА ШҮҮ МАН-ЫХААН. БАРИХ БАРИХДАА БАЙХГҮЙ БОЛЖ АРЧИГДТАЛ НЬ БАРЬНА ШҮҮ.БҮР АМВДРАХ АРГАГГҮЙ БОЛГОЖ БАЙНА. ААВ, ЭЭЖИЙГ НЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЦОМХОТГОЛД ОРУУЛЖ, АХ, ЭГЧ ОЮУТАНЫХ НЬ МӨНГИЙГ ХАСЧ,БҮР НЯЛХАСЫНХ НЬ МӨНГИЙГ ӨГӨХГҮЙ БОЛГОЖ, ӨВӨӨ ЭМЭЭ НАРЫНХ НЬ ХАМТЫН ТЭТГЭВРИЙГ БАЙХГҮЙ БОЛГОЖ ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙГЭЭ ЯДУУРУУЛЖ ДУУСЧ БАЙНА. УГ НЬ ТА НАРЫГ АРД ТҮМЭН Л СОНГОСОН ЮМСАН. МАРТААД БАЙХ ЮМ. НААД НАМЫНХАА АВАХ МӨНГИЙГ ХОЙШЛУУЛ.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.29.111)
    ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ МАН ӨӨРСДӨӨСӨӨ ТАНАЛТАА ЭХЛЭЭЧЭЭ.НӨГӨӨ ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ХҮМҮҮСИЙНХЭЭ ЦАЛИНГ ТАНАНА ГЭЭД БАЙСАН, ӨӨРСДӨӨ ТЭР ДУНД НЬ ЯВЖ БАЙГАА БОЛОХООР БОЛЬСОН ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД МУУ ХҮҮХДҮҮД РҮҮ ОРЖ БАЙХ ШИВ ДЭЭ. ЗА ГАЙГҮЙ ДЭЭ 4 ЖИЛИЙН ДАРАА ХАРИУГАА БАРЬНА ШҮҮ МАН-ЫХААН. БАРИХ БАРИХДАА БАЙХГҮЙ БОЛЖ АРЧИГДТАЛ НЬ БАРЬНА ШҮҮ.БҮР АМВДРАХ АРГАГГҮЙ БОЛГОЖ БАЙНА. ААВ, ЭЭЖИЙГ НЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЦОМХОТГОЛД ОРУУЛЖ, АХ, ЭГЧ ОЮУТАНЫХ НЬ МӨНГИЙГ ХАСЧ,БҮР НЯЛХАСЫНХ НЬ МӨНГИЙГ ӨГӨХГҮЙ БОЛГОЖ, ӨВӨӨ ЭМЭЭ НАРЫНХ НЬ ХАМТЫН ТЭТГЭВРИЙГ БАЙХГҮЙ БОЛГОЖ ҮНЭХЭЭР АРД ТҮМНИЙГЭЭ ЯДУУРУУЛЖ ДУУСЧ БАЙНА. УГ ТА НАРЫГ АРД ТҮМЭН Л СОНГОСОН ЮМСАН. НААД НАМЫНХАА АВАХ МӨНГИЙГ ХОЙШЛУУЛ.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Дорж (124.158.111.6)
    Шүүхийн мөнгийг танаад хүүхдүүдэд өгөх хэрэгтэй...Хүүхдүүд мөнгө олох арга байхгүй,харин шүүгч нар мөнгө олох арга бна гэж ШЕЗөвлөлийн дарга нь мэдэгдсэн.
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    10 цаг 16 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    10 цаг 18 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    10 цаг 22 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    11 цаг 42 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    12 цаг 36 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    13 цаг 1 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    14 цаг 15 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    14 цаг 19 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    14 цаг 25 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    14 цаг 35 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    14 цаг 37 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    14 цаг 39 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    14 цаг 45 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    15 цаг 47 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК