Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлчээрийн талбай 9,4 сая га-гаар багасчээ

2016-9-09
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хөтлөн явуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээж үг хэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг гаргахаар Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллуулж байна. Түүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, эрдэм шинжилгээ, мэргэжлийн чиг үүрэг гүйцэтгэдэг хяналтын байгууллагуудын төлөөлөл оролцон ажиллаж байна.  

 

Газар ашиглалт, түүн дотроо хот, суурингийн хөрсний асуудал, хөрсний бохирдлын асуудал Улаанбаатар хотод илүүтэй байгаа. Сүүлийн үед цөлжилт эрчимтэй явж, газар тариалангийн талбай, бэлчээрийн ашиглалт зэрэг цаашид анхаарвал зохих олон асуудал тулгамдаж байна.

 

Тийм учраас хөрс, бэлчээр хамгаалах талаар ерөнхий бодлого боловсруулах, ашиглалтыг зохицуулах, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авах талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргахаар ажиллаж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар хөрс, бэлчээрийн төлөв байдал ямар байгаа, богино, дунд, урт хугацаанд энэ асуудалд хэрхэн хандах вэ гэсэн чиг хандлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

 

УИХ-аас өмнө нь бэлчээрийг ашиглах, зохицуулах талаар хоёр төсөл гарч, ард иргэдээс санал авч байсан. Агаарын бохирдлын талаар УИХ-аас тодорхой шийдвэрүүд гарч байсан. Өнөөдрийн хэлэлцүүлгээр тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зарлигийн төсөлд ямар чиглэл өгөх вэ, цаашид бодлого боловсруулахад юуг анхаарах вэ гэсэн үнэтэй санал, зөвлөгөөнүүд гарна гэдэгт итгэж байна. Баярлалаа" гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд хөрс, бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, элэгдэл доройтолд судалгаа хийж, хөрс, бэлчээрийг хамгаалах, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан батлах, хэрэгжилтийг хангахыг чиглэл болгохоор тусгажээ.

 

Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бэлчээр ашигласны төлбөр болон урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрс хамгаалах цөлжилттэй тэмцэх өнөөгийн бүтцийг Төрөөс хөрс, бэлчээрийг хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, салбар, дундын зохицуулалтыг хангах чиг үүрэгтэйгээр шинэчлэн байгуулах талаар тусгасан байна.

 

Хөрс, бэлчээр хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх тусгай чиг үүргийн сангийн тогтолцоог орон нутаг бүрт бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөрс, бэлчээр хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөрсний мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, тогтмол бүртгэл, тооллого хийх, хяналт тавих журам боловсруулж батлах, жил бүрийн 4 дүгээр сарын 1 дэх долоо хоногийн бямба гаригийг хөрс хамгаалах өдөр болгон зарлах, хөрс хамгаалах ажилд нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхийлэн оролцохыг уриалах зэрэг чиглэлийг уг төсөлд тусгаад байгаа юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Л.Чой-Иш, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн Д.Баярбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг нар илтгэл сонсгосон юм.

 

Тэдний илтгэлд дурдсанаар Монгол Улс өнөөдөр 112,7 сая га бэлчээрийн талбайтай, 2015 оны эцсийн байдлаар 55,9 сая толгой малтай. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 100 га бэлчээр, хадлангийн талбай тутамд 83 толгой мал ногдож байгаа гэсэн үг аж. Зарим хүн ам, малын тоо толгой ихээр төвлөрсөн Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Улаанбаатар зэрэг газарт 100 га бэлчээр, хадлангийн талбайд 86-645 толгой мал ногдож байгаа судалгаа гарчээ. Энэ байдлыг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9,4 сая га-гаар багасаж, хонин толгойд шилжүүлснээр нийт малын тоо 36,9 сая толгойгоор өссөн аж.

 

Бэлчээрээ сэлгэж ашигладаг хуучны уламжлал алдагдаж байгаа, ямааны тоо толгой өссөн, газар тариалангийн бүст атаршсан талбайн 60 гаруй хувь нь хүчтэй элэгдэлд орсон, 1960 оныхтой харьцуулахад шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин өссөн, Монголд дэлхийн дулаарал илүү их нөлөөлж байгаа, хүний хүчин зүйлтэй холбоотой хөрсний элэгдэл ихэссэн зэрэг таагүй шалтгаан олон байгааг тэд дурдсан юм.

 

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан зарлигийн төсөл цаг үеэ олсон, амьдралд нэн хэрэгтэй баримт бичиг болж байгааг онцолж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    10 цаг 16 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    10 цаг 18 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    10 цаг 22 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    11 цаг 42 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    12 цаг 35 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    13 цаг 1 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    14 цаг 15 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    14 цаг 19 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    14 цаг 25 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    14 цаг 35 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    14 цаг 37 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    14 цаг 39 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    14 цаг 45 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    15 цаг 47 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК