Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд 63-р тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав

2016-9-13
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд нар өнөөдөр /2016.09.13/ Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байгаа юм. 
Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 240 гаруй хүүхэд суралцаж байгаа талаараа захирал С.Эрдэнэбаатар танилцуулав. Тус сургуульд нийслэлийн Хан-Уул дүүргийн хүүхдүүдээс гадна Дундговь, Өвөрхангай, Дорнод, Завхан, Ховд аймгаас ирсэн сурагчид суралцаж байгаа аж.  Тус сургуулийн 40 багш, 20 ажилтан сурагчдад боловсролын үйлчилгээнээс гадна эмнэлэг, халамж, сувилахуйн болон сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлдэг байна. Ажлын хэсгийн гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүд 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус сургуулийн мэргэжилтнүүд жилд 2 удаа дүүргийнхээ хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх суурь судалгааг хийдэг болохыг дуулгав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг захирал С.Эрдэнэбаатар онцлоод “Хамгийн хүндрэлтэй нь хүүхдүүдийн эмгэг хавсарсан байдалтай байгаа. Оюуны бэрхшээлтэй эсвэл аутизмтай хүүхэд ирэхэд хэл ярианы бэрхшээл хавсарсан байх жишээтэй. Энэ хэрээрээ багш, ажилтнуудын ачаалал нэмэгдэн, тусгай мэргэжилтнүүд шаардагдах болсон” гэв. Тиймээс Засгийн газар хоорондын тэтгэлэгээр Ази, Европын орнуудын их, дээд сургуульд суралцагчдын тоонд жил бүр тусгай сургуульд ажиллах 2 нарийн мэргэжилтнийг багтаах саналыг Улсын Их Хурлын гишүүд болон ажлын дэд хэсгийн гишүүдэд хэллээ. 
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа, тусгай сургалттай сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай нь харагдаж байгааг тэмдэглэн хэлж байв. Түүнчлэн тусгай сургалттай сургууль, цэцэрлэгт ажиллаж буй багш, мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг дэмжих, сургалтын хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, орчинг сайжруулах талаар Ажлын хэсэг санал гарган, байнгын хороонд танилцуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд болон ажлын дэд хэсгийн гишүүд анги танхим, сургалтын үйл ажиллагаа болон сургуулийн орчин, нөхцөлтэй танилцлаа. 
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тусгай хэрэгцээт  сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал, дүгнэлт гарган танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Цогзолмаа тус ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт,  О.Баасанхүү, Б.Саранчимэг, Н.Учрал нар ажиллаж байгаа аж. Тус ажлын хэсэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тусгай сургалттай дунд сургууль, цэцэрлэгүүдэд ажиллан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцаж тайлан, үр дүнг 2016 оны 10 дугаар сарын 14-ний дотор Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    10 цаг 17 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    10 цаг 19 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    10 цаг 23 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    11 цаг 43 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    12 цаг 37 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    13 цаг 2 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    14 цаг 16 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    14 цаг 20 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    14 цаг 26 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    14 цаг 36 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    14 цаг 38 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    14 цаг 40 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    14 цаг 46 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    15 цаг 48 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК