Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Эхний ээлжинд зогссон барилгуудын асуудлыг шийдвэрлэнэ

2016-9-14
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар барилгын салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

 

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Хөтөлбөр боловсруулах шатанд Барилга, хот байгуулалтын сайдын салбарын төлөөлөлтэй уулзсан уулзалтын дүнд гарсан саналууд хөтөлбөрт тусгагдсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дангаараа хангаж чадахуйц байсан барилгын салбар доголдож, уналтад орсныг засч, урагшлуулна. Үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүдийн санал чухал” гэсэн юм.

Монголын барилгачдын холбоо;

 

Тус холбооны зүгээс аймаг бүрт 1000 айлын орон сууц, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэх хүсэлт тавилаа. Мөн энэ чиглэлээр гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах эхлэлээ тавиад байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс борлуулалтыг дэмжих үү гэдгийг хөрөнгө оруулагчид сонирхож байгаа учир тэдэнд  итгэл төрүүлэх хэрэгтэй байна гэлээ.

 

Барилгын салбар бүхэлдээ өрийн сүлжээнд орсон. Арилжааны банкуудын хүүгийн хүүгээс чөлөөлөх, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтэй байна. Барилгачдыг бүртгэлжүүлэх, чадваржуулах чиглэлд олон улсын байгууллагатай хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Монголын архитекторуудын эвлэл;

 

Барилгын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, олон улсын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх орчинг бүрдүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нь нүдээ олсон гэдгийг онцолсон юм. Мөн манай архитекорууд олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, Засгийн газрын зүгээс бодлогын хэмжээнд дэмжих санал гаргалаа.

 

Монголын барилгын үндэсний ассоциаци;

 

Өнөөдрийн байдлаар ашиглалтад бүрэн орсон 8 мянга, 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 25 мянган орон сууц хүлээлэгдэж байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж, орон сууцыг эргэлтэд оруулах шаардлагатайг онцоллоо. Мөн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэв.

 

Төсөвчдийн холбоо;

 

Газар эзэмшиж, ашиглах эрх аваад хоёр жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар ашиглаагүй бол улс эргүүлэн авдаг. Гэтэл энэ хугацаанд юу ч бариагүй, газраа дамлан зарж буй хүн олон байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтөөс илүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, иргэд өөрийн газартаа тохилог амины орон сууц барих боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа. Мөн зарим шийдвэр дунд, доод шатандаа хэрэгждэггүй, чиглэл, заавар ирээгүй гээд сууж байдаг. Нэгэнт гарсан тогтоол, шийдвэрийг бүх шатанд цаг алдалгүй хэрэгжүүлдэг байх чиглэл өгөхийг хүслээ.

 

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо;

Барилгын салбар өрийн сүлжээнд орсон гэдгийг тэмдэглээд гаднын хөрөнгө оруулалттай зарим компани дотоодоос бүтээгдэхүүн авдаггүй, өөрсдийн улсаас барилгын материалаа оруулж ирдэг. Энэ сүлжээг задалж, тодорхой хувьд нь дотоодод үйлдвэрлэсэн барилгын материал ашигладаг болгох, барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судлах саналуудыг хэлсэн юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хамгийн их тулгамдаж байгаа асуудал болсон гэдгийг энэ үеэр тодотгов.

 

Түүнчлэн барилгын салбарт бүтээмж, чанар аюулгүй байдлыг нэмэгдүүлэх ухаалаг тогтолцоог, компаниуд төслийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай талаар уулзалтад оролцогчид хэлж байлаа. Зогсонги байдалд орсон барилгуудыг үргэлжлүүлэх, хилийн чанадад амьдарч байгаа монголчууд эх орондоо ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх, гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг саналыг сайд нарт уламжлав.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түрээсийн орон сууц, ипотекийн зээлийн хувьд тодорхой өөрчлөлтүүд хийнэ гэдгийг уулзалтын төгсгөлд онцолсон юм. Мөн 2012 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 1831 аж ахуйн нэгж байсан бол 2016 онд 4749 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан байна. Тусгай зөвшөөрлийг судлах ажлыг удахгүй эхлүүлнэ. Энэ бол дарамт биш, төрийн зохицуулалтаар хийгдэж байгаа ажил гэж хүлээж авах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд  барилгын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэвч эрэлтээ тооцолгүйгээр нийлүүлэлт хийсэн нь энэ  салбарыг уналтад оруулах гол шалтгаан болсон гэж хэллээ.

 

Эхний ээлжинд ажил нь зогссон барилгуудыг судалж, шийдвэрлэнэ. Судалгаа хийж, эх үүсвэрээ тооцож, бодлогоо боловсруулж ажиллана. Хилийн чанадад амьдарч байгаа иргэд эх орондоо зээлээр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэхийг ч судална гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон юм.

 

Засгийн газрын зүгээс салбар бүрийн төлөөлөлтэй хийх уулзалтуудыг жил бүр зохион байгуулж, үр дүнг нь тооцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.201.24.67)
    Газар хураах хэрэгтэй ч гэх шиг комунист юм ярих яах вэ? барилгаа яриач ээ.
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • зочин (202.70.46.20)
    Эхлээд явж байгаа барилгуудаа дэмжээд дуусгамаар байшд. Нэгэнт явахгүй байгаа барилгыг дэмжээд яаахыын бээ энэ чинь.
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    орон байрны хэрэгцээгээр үнээ өсгөчихөөд банкны зээлээс хасуулдаг та нар хэн вэ
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    10 цаг 16 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    10 цаг 18 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    10 цаг 22 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    11 цаг 42 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    12 цаг 36 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    13 цаг 1 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    14 цаг 15 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    14 цаг 19 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    14 цаг 25 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    14 цаг 35 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    14 цаг 37 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    14 цаг 39 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    14 цаг 45 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    15 цаг 47 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК