Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хүнсний хэрэгцээг цэвэр бүтээгдэхүүнээр хангахад төр, хувийн хэвшлийн хамтын түншлэл чухал”

2016-9-15
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.15/  хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч иргэнд хүргэх, төр засгийн бодлогыг түмний хүртээл болгох зорилготой зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцов. 
Улсын Их Хурлын дарга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ хүнс, хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсын хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг тодорхойлох нэг чухал салбар болохыг онцоллоо. Түүнчлэн салбарын эрх зүйн орчныг  боловсронгуй болгох зорилгоор Улсын Их Хурлаас хэд хэдэн хууль тогтоомж баталсан болохыг дурдсан. Мөн тэрээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хөдөө аж ахуйн гаралтай зарим бүтээгдэхүүнд ногдуулах экспортын гаалийн татварыг хүчингүй болгосон нь малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын тулд малчны хот, тариан талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үе шатанд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулан, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын тогтолцоог бий болгон хүн амын хүнсний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад төр, хувийн хэвшлийн хамтын түншлэл болон малчид, тариаланчид, үйлдвэрлэгч, үйлчилгээ эрхлэгч Та бүхний хамтын ажиллагаа маш чухал юм” гэв. 
 
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриатайгаар 11 дэх жилдээ зохиогдож буй тус арга хэмжээний нээлтэд мөн Улсын Их Хурлын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, ногоочдын төлөөлөл оролцсон юм. 
 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэ намар улсын хэмжээнд 501 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 тонн хүнсний ногоо, 32.5 мянган  тонн тосны ургамал, 46.4 мянган тонн малын тэжээл тус тус хураан авах урьдчилсан төлөвтэй байгааг танилцууллаа. Мөн 2015 оны мал тооллогын дүнгээр малын тоо 55.9 сая толгойд хүрч, өмнөх оныхоос 3.9 сая толгой буюу 7.9 хувиар өсч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авчээ. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэгцээг хангахад хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар онцгой үүрэгтэй болохыг Засгийн газар онцлон, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон зорилт тусгаад байгаа талаар П.Сэргэлэн сайд танилцуулсан юм. 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, жимс, жимсгэнэ, ногоо, мах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг малчны хот, тариан талбайгаас шууд хэрэглэгчийн гарт хүргэх сүлжээг бий болгох асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж байгаагаа дуулгасан юм. Ингэснээр нийслэлийн 1.3 сая иргэн эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангагдах бололцоо бүрдэхийн зэрэгцээ малчин, тариаланч, ногоочдын орлого нэмэгдэх ач холбогдолтой болохыг тэрээр тэмдэглэн хэлсэн. 
 
Нээлтийн ёслолын төгсгөлд хүндэт зочид тууз хайчилж, зохион байгуулагчдын зүгээс энэ намрын ургацын дээж тариан түрүүг бэлэглэв. 
Ийнхүү Улсын Их Хурлын дарга М.Энхболд,  Улсын Их Хурлын гишүүн, БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, Засгийн газрын гишүүн,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, малчин, тариаланч, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, ярилцсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    9 цаг 2 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    9 цаг 4 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    9 цаг 8 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    10 цаг 28 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    11 цаг 22 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    11 цаг 47 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    13 цаг 1 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    13 цаг 5 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    13 цаг 11 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    13 цаг 21 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    13 цаг 23 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    13 цаг 25 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    14 цаг 33 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК