зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат: Ю.Цэдэнбалын амьдрал, үйлс бол Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй нэг хэсэг

2016-9-16
0
ЖИРГЭХ

        Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баярын хурал болов. Баярын хуралд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Юмжаагийн Цэдэнбал ба Монгол орон” сэдэвт илтгэл тавилаа.

 

Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хатагтай, ноёд оо

Энд хуран цугласан эрхэм зочид оо, хүндэт ахмадууд аа, цог хийморьт залуус аа

 

Монгол Улсын түүхэнд алдар нэрээ тод томруунаар үлдээсэн халуун эх оронч ахмад үеийнхээ ариун, гэгээн үйлсийг манай ард түмэн үргэлж сайн сайхнаар дурсаж, тэднийхээ алдар гавьяаг мөнхжүүлжирсэн сайхан уламжлалтай билээ.

 

Бид өнөөдөр “Бал дарга” нэрээр түмэн олныхоо дунд алдаршиж, ХХ зууны Монголын түүхэнд онцгой том орон зай эзлэн ажиллаж, амьдарч байсан төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, улс төрийн ууган намын Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж, алдар гавьяаг нь бахдан мөнхжүүлж, бахархан дурсахаар хуран цуглаад байна.

 

“Чингисийн тулганд дүрэлзсэн гал бөхөх ёсгүй” гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр улс үндэстэн, төр түмнийхээ төлөө амь, амьдралаа зориулан зүтгэсэн тэнгэрлэг их хүмүүн Юмжаагийн Цэдэнбалын мэлмий гийж, мэндэлсний 100 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газар, Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нэрийн өмнөөс болон хувиасаа Та бүхэнд өргөн дэвшүүлье.

 

Ю.Цэдэнбал гуайн улс орны удирдлагад байсан 40гаруй жилд манай орны тусгаар тогтнол бэхжин батжиж, үйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбар цэцэглэн хөгжиж, Монгол Улс дан ганц нүүдлийн мал аж ахуйн орноос хөдөө аж ахуй, аж үйлдвэрт түшиглэсэн хос иргэншилт орчин үеийн улс болтлоо өөрчлөгдөн шинэчлэгдсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй түүхэн үнэн юм.

 

Цэл залуу 24 наснаасаа эхлэн нам, төрийн жолоог атгасан түүний засаглалын он жилүүдэд эрүүл, боловсролтой, сурч мэдэх, хийж бүтээх их үйлсэд шамдан тэмүүлсэн шинэ монгол хүн төлөвшиж, Азиас Африк, Америк, Европ тивийг дамнан тусгаар улсын туг далбаагаа мандуулсан шинэ  Монгол Улс мэндэлсэн юм.

 

Түүхийн үйл явц, түүхэн зүтгэлтний хувь тавилан ихээхэн ээдрээ нугачаатай бөгөөд, түүнийг сайн муу нэр хүлээн, алдаа оноог хослуулан байж даван туулдаг нь түүхэн жам. 

Цагийн аяс өөрчлөгдөж, дэлхийн социалист систем нуран унахад тухайн үеийн улс орнуудын удирдлагад байсан олон нам, төрийн зүтгэлтнүүд системтэйгээ хамт буруушаагдаж, нэр төр, алдар хүнд, амь насаараа хохирсныг та бид ХХ зууны сүүлийн 10 жилийн дэлхий нийтийн түүхээс сайн мэднэ. Энэ  хатуу жам, удирдагчийн хувь тавилан Бал даргыг маань тойроогүй билээ. Гэхдээ түүх өөрийн шүүлтүүртэй. Түүхийг бүтээгч ард түмэн гай, гавъяа хоёрын ялгааг олж харах нүдтэйн учир өнөөдөр 100 насныхаа босгон дээр Юмжаагийн Цэдэнбал гэх энэ хүн Монголын олон ард түмний дунд сайн нэр, сайхан үйлсээрээ дурсагдан хүндлэгдэж байгааг онцлон хэлэхэд таатай байна. Цаг үе нь түүнийг буруутгасан ч түүх түүнийг цагаатган зөвтгөж, Монголын их түүхийн хойморт залжээ. Үүнээс өөр хүндэтгэл, үүнээс өөр хүндлэл гэж юу байх билээ. Үүний нэгэн илрэл нь Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд Монголын төр, засгийн зүгээс онцгой анхаарч, Ойг тэмдэглэх болон алдар гавьяаг нь мөнхжүүлэх тухай тогтоол, шийдвэрүүдийг УИХ-аас батлан гаргаж, Засгийн газраас улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж байгаа явдал яах аргагүй мөн. Энэ бол нэг талаас нам, улс төрийн хүчний санал санаачилга, нөгөө талаас төр, түмний шийдвэр, түүхийн зөвтгөл хэмээн ойлгож болох юм. Би дахин тодотгоё. Түүх түүнийг зөвтгөжээ.

 

Мэдээж хэрэг Ю.Цэдэнбал гэж хүн, хүний хорвоод мэндэлсэн жирийн л нэгэн бодгаль учраас алдахдаа алдаж, онохдоо онож явсан нь ойлгомжтой. Харин хувь тавилан нь түүнийг асар их баялаг түүх уламжлалтай ч орчин цагийн буулганд жижгэрсэн, ХХ зууны хоёрдугаар хагасын хөгжил дорой Монгол хэмээх  улсын хувь заяаг атган хариуцах, ачааг нь үүрэх онцгой бөгөөд хүндтэй үүрэг хүлээлгэжээ. Энэ их үүрэг хариуцлагыг тэрээр алдаанаасаа оноо нь их, гайнаасаа гавьяа нь илүү зам мөр үлдээн туулж дуусгасан юм. Тийм ч учраас Ю.Цэдэнбалын амьдрал, үйлс бол Монголын ард түмний ХХ зууны түүхийн салшгүй нэг хэсэг болохын учир түүний  алдаанаас сургамжийг нь авч, оносныг нь уламжлан үргэлжлүүлж явах нь өнөөгийн бидний үүрэг болж байна. Энэ бол түүхийн бодит сургамж юм.

 

Тэр бидэнд юу үлдээсэн бэ.

 

“Боловсрол бол хөгжил дэвшлийн эх сурвалж” гэж үздэг Ю.Цэдэнбал төрийн тэргүүний хувьд юуны өмнө бүх нийтээр нь бичиг үсэгтэн болгох, орчин цагийн боловсролын тогтолцоог бүрэлдүүлэх эх суурийг тавих зорилтыг амжилттай хэрэгжүүлж, боловсролтой шинэ монгол хүнийг төлөвшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

 

Бүх нийтийг хамарсан олон талын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд 1956 онд 9 ба түүнээс дээш насны хүмүүсийн бичиг үсэг мэдэгчид 72.8 хувь болсны дотор 13-45 насны хүмүүсийн 90.5 хувь нь бичиг үсгийн анхан шатны мэдлэгтэй болж чадсан байна. Улмаар 1969 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээгээр нийт хүн амын 82.4 хувь нь бичгийн боловсролтой болсны дотор эрэгтэйчүүдийн 88.7 хувь, эмэгтэйчүүдийн 76.6 хувь нь бичиг үсэгтэн болсон байлаа.

 

Бүх хүн нь бичиг үсэг мэддэг Азийн анхны орон болсон манай орны боловсрол, гэгээрлийн салбарт олсон ололт, амжилтыг ЮНЕСКО өндөр үнэлж, 1970 онд Н.К.Крупскаягийн нэрэмжит олон улсын шагналыг олгосныг бид бахархан дурсаж, түүх судартаа тэмдэглэн үлдээсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

 

Зөвхөн сүм хийдийн сургалтаар шашны голдуу боловсрол эзэмшиж байсан Монгол оронд 1940-1985 оны хооронд ерөнхий боловсролын сургууль 580, Техник мэргэжлийн сургууль 40, техникум 21, их, дээд сургууль 8 байгуулагдаж боловсролын тогтолцоо үндсээрээ шинэчлэгдсэн бөгөөд өнөө үеийн ахмад болон дунд үеийнхэн зөвхөн энэ л үед гадаад, дотоодод төрөл бүрийн мэргэжлээр дээд болон дунд боловсрол эзэмшиж, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ нь болж яваа билээ. Түүний санаачилга, дэмжлэгээр XX зуунд 220 мянга гаруй залуус гадаадын оронд мэргэжил, боловсрол эзэмшиж, үндэсний сэхээтний эгнээ армийг бий болгосныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

 

Халдварт өвчинд нэрвэгдэж, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрээд байсан  аюулыг Ю.Цэдэнбал, түүний тэргүүлсэн нам, төр таслан зогсоож хүн амаа эрүүлжүүлэх бодлогыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж, эрүүл монгол хүнийг нийгмийн үнэт баялаг болгосон нь манай түүхийн алтан хуудаснаа тодоор бичигдэн үлдсэн байна.

 

Монголд хэдэн зуун жилээр тархсан нийгмийн болон бусад халдварт өвчнийг устгаж хүн амыг эрүүлжүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн нь нийгмийн дэвшлийн төдийгүй үндэсний сэргэн мандалтын эх сурвалж болсныг өнөөдөр тэмдэглэн хэлэхэд бахархалтай бөгөөд таатай байна.

 

Орчин цагийн эрүүл мэндийн байгууллагын үндэс суурь энэ л үед  тавигдаж, монгол хүн эрүүлжиж чадсан юм. 1940 онд 10000 хүнд 1.5 их эмч, 14 эмнэлгийн ор ногдож байсан бол1980 онд 10000 хүнд 22 их эмч, 107 ор ногддог болж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй тогтолцоотой болсон нь томоохон ололт байлаа.

 

Монголчууд бүх нийтээр эрүүлжиж, өсөн өнөржиж, хүүхэд, залуучуудын орон болж, 1940 онд 738 мянга байсан хүн амын тоо 40-өөд жилийн дотор 2 саяд хүрч байсан бол өнөөдөр бид 3 саяулаа болоод байгаа билээ.

 

Иргэншиж хотожсон шинэ Монгол энэ үед бий болсон нь бидний туулж өнгөрүүлсэн түүхийн онцгой содон үйл явдлын нэг мөн билээ. Түүний шууд удирдлаган дор өрнөсөн их бүтээн байгуулалтын үр дүнд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэбат, Багануур хот, 21 аймаг, 300 гаруй сум, нэгдэл, Сангийн аж ахуй, 1000 гаруй баг, суурингийн төв баригдаж, агаарын зам, төмөр зам, өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа театр, соёлын төвүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 90 гаруй хувь нь, аж үйлдвэр, уул уурхайн 80 гаруй хувь нь үүд хаалгаа нээсэн байна.

 

Олон мянганы турш мал аж ахуйд суурилсан нүүдлийн иргэншлээр амьдарч байсан монголчууд 1940-өөд оноос эхлэн хот суурин газар  олноор амьдрах болж, барилга байшин барьж, зам, гүүр тавьж, театр, соёлын ордон байгуулж огт өөр өнгө төрхөөр амьдарч эхэлсэн юм. Хотжилт дээр суурилсан суурин иргэншил бий болж түүнийг дагасан шинэ соёл, шинэ иргэн бий болсон нь Монголын дэлхийн бусад улс орноос ялгарах онцгой содон шинж тэмдэг гэж хэлж болно. Одоо ч энэ ялгааг л олж харах гэж гадаадын хэдэн буман жуулчин, гийчин манай улсад хөл тавьдаг юм.

 

Тэртээ 1960-аад онд өрнөж байсан Соёлын довтолгооны үрээр орчин цагийн соёлжсон, иргэншсэн, боловсорсон шинэ монгол залуу хойч үе, XXI зууны дэлхий дахины хөгжлийн алхаанд хөл нийлүүлж, ардчилсан Монгол Улсынхаа ирээдүйг цогцлоох өөдрөг тэмүүллээр урагшилж байна. Түүний эхлүүлсэн, бүтээсэн их үйлс өнөөдөр агуулгаа баяжуулж, зөвхөн ахуй соёлын төдийгүй оюунлаг, үйлдвэржсэн, хөдөлмөрийн хүний сэтгэл оюуны төрхийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэргэжлийн өндөр ур чадвар, бүтээмж, инновацийн төлөөний хөдөлгөөн болж үргэлжилсээр байна.

 

Тархай бутархай хувийн аж ахуйтан давамгайлсан дан ганц мал аж ахуйн орныг богино хугацаанд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн  орон болгон хувиргах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж чадсан нь яах аргагүй Ю.Цэдэнбал гэх энэ хүний нэртэй салшгүй холбоотой.

 

Монголчууд 1980 он гэхэд 1940 онд үйлдвэрлэж байсан аж үйлдвэрийн жилийн бүтээгдэхүүнийг есөн өдрийн дотор үйлдвэрлэдэг орон болсон байлаа. Энэ бол хөгжил, энэ бол дэвшил, энэ бол сэргэн мандалт байсан юм.

 

Түлш, эрчим хүчний бааз байгуулах, банк, санхүү, худалдаа, үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, тээвэр, холбоо, их барилга, нийтийн аж ахуйг хөгжүүлэх төрийн эдийн засгийн бодлогыг хүний нөөцийн хөгжлийн бодлоготой хамтад нь цогцолбор байдлаар хөгжүүлэх, өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн харилцан уялдааг хангах чиг хандлагыг Ю.Цэдэнбалаар удирдуулсан тэр үеийн удирдлага боловсруулан ажиллаж байжээ.

 

Ю.Цэдэнбалын удирдлагын жилүүдэд манай улсын гадаад харилцаа ихээхэн өргөжиж, нэр хүнд нь эрс өссөн. Хэдийгээр социалист системийн тэргүүн орны хатуу хараа хяналт дор байсан хэдий ч тухайн үеийн Монголын удирдлага бие даасан гадаад бодлого эрчимтэй явуулж, гадаад улс төрийн нэр хүндээ сайжруулж чадсан юм.

 

Гадаад олон талт хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэх бодлогын үр дүнд БНМАУ 1984 он гэхэд дэлхийн100 оронтой дипломат харилцаа тогтоож чадсан  юм.

 

1946 онд НҮБ-ын хаалгыг анхлан татсан монгол хүн бол Ю.Цэдэнбал байсан гэдэг. Тэр л цагаас хойш Ю.Цэдэнбал улс орноо энэ байгууллагад гишүүнээр элсүүлэхийн төлөө 15 жилийн турш олон талтай шаргуу үйл ажиллагаа явуулсны үр дүнд 1961 онд БНМАУ-ын Төрийн далбаа НҮБ-д мандсан түүхтэй.

 

Үүнээс гадна Монгол Улс олон улсын нэр хүндтэй 60 гаруй байгууллагын гишүүнээр элсэж, даян дэлхийд энх тайвныг тогтоох  үйлсэд идэвхтэй оролцогч орон болсон. Дотооддоо хямрал хагаралгүй, гадаадад энх тайванч бодлого тууштай баримтлагч улсын удирдагчийн хувьд Ю.Цэдэнбалыг Дэлхийн энх тайвны зөвлөлийн дээд шагнал – Алтан медалиар шагнасан нь манай улсын гадаад нэр хүнд даян дэлхийд хэр их өссөний нэг илрэл гэж үзэж болох юм. Өнөө үед ч түүний үр хойчис дэлхий дахинаа энх тайванч үйлс тогтоохын төлөө НҮБ-аас явуулж буй бүхий л ажиллагаанд идэвх чармайлттай оролцсоор байгаа нь тэртээх цагт манай ахмадуудын олон улсын тавцанд улсынхаа нэр хүндийг дархлан баталгаажуулсны яруу тод илрэл гэж хэлж болно.

 

Ю.Цэдэнбал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байлыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх 1945 оны бүх ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах ажлыг удирдаж, дэлхийн хоёрдугаар дайны ялалтанд БНМАУ, Ардын армийн гар бие оролцсон Хувьсгалт монгол танкийн цуваа, Чөлөөлөх дайныг тэргүүлж, атар газар эзэмших, нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлэх, соёлын довтолгооныг хэрэгжүүлэх, их бүтээн байгуулалтыг цогцлоох нөр их үйлсийг санаачлан манлайлж удирдсаныг дурдахгүй өнгөрөхийн аргагүй юм.

 

Тэрээр манлайлж эхлүүлсэн, хийж бүтээсэн, цогцлоон сүмбэрлүүлсэн олон олон ажил үйлсээсээ гадна төрийн хүний жудаг, ёс суртахуун ямар байх ёстойг хойч үедээ үлгэрлэн өвлүүлжээ. Монгол төрийн дээд эрхэм жолоог атгаж, нам, төрийг 44 жил удирдахдаа тэрээр улс түмнээсээ сэтэрхий зүү, сэтэрхий хадаг хувьдаа завшаагүй гэдгийг онцлон хэлмээр байна. 1984 онд Орос руу эмчилгээнд явсны дараа тухайн үеийн хууль, журмын дагуу тэр үеийн Сангийн сайд, Ю.Цэдэнбал даргын хадгаламжийн дэвтрээс мөнгийг нь авч шилжүүлэхэд дансанд нь ердөө 6000 төгрөг байсан гэдэг. 6000 төгрөг гэдэг нь тухайн үеийн нэг мотоцикл авах үнэ байсан бөгөөд Их сургуулийн багшийн нэг зуны амралт, илүү цагийн мөнгөтэй дүйцэхээр хурааж хадгалсан хадгаламжтай байсан гэдгийг нь үеийнх нь ахмадууд гэрчлэн ярьдаг. Улс, төрийн тэргүүн, төр түмний төлөө зүтгэж яваа хүн улс үндэстнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр амь амьдралаараа дэнчин тавин зүтгэдэг болохоос улсаасаа хулгайлж хумслах нь бүү хэл хурааж хуримтлуулах өчүүхэн ч шуналгүй байх ёстой гэсэн том ёс суртахууныг тэрээр орчин цагийн улс төрчид, хойч үе бидэнд үлдээсэн. “Би төр, түмнийхээ өмнө өргөсөн тангаргаасаа хэзээ ч урваагүй” гэсэн Ю.Цэдэнбал даргын үгийг санаж, түүний үлдээсэн захиас, зарчмыг өнөө цагийнхан маань хэрхэн биелүүлж байгаа гэдгээ бодож үзэхэд илүүдэхгүй болов уу.

 

Ийнхүү Ю.Цэдэнбал хэмээх түүхт хүн бидэнд эрүүлжин саруулжсан, иргэншиж соёлжсон, өсч үржсэн, боловсорч гэгээрсэн, хотжин хөгжсөн, сэргэн мандсан, даян дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсыг өвлүүлэн үлдээсэн байна. Ю.Цэдэнбал даргын болон түүний нөхдийн Монголоо гэж зүтгэсэн тэр үеийнхний сэтгэл зүтгэлийн үрээр бид өнөөдөр “Бүрэн эрхт, тусгаар тогтнолт ардчилсан Монгол Улсын иргэн нь би, эзэд нь бид юм” гэж ам бардам хэлэх эрхтэй, цээж дүүрэн бахархах омогшилтой үлдсэн гэдгийг хэлэхэд таатай байна.

 

Өнөөдөр бид Ю.Цэдэнбалын Монголын түүхэнд эзлэх байр суурийг үнэн бодитоор үнэлэн дүгнэж, цагийн эрхээр буруушаагдсан нэр төрийг нь сэргээн, их түүхийнхээ алтан хуудсанд алдааг нь сургамж болгож, оноог нь өв болгон бичиглэн үлдээж, хойч үедээ гардуулан өгөх сайхан үйлсийн үүдийг хамтдаа нээж байна.

 

Тэртээ 1921 онд анхны долоогийн асаасан Ардын хувьсгалын тусгаар тогтнолын галт бамбарыг түүчээлэн өртөөлж, сэргэн мандлын, хөгжил дэвшлийн буухиа болгон үргэлжлүүлсэн түүхт их хүмүүн Таны гэгээн дурсгалд гүнээ мэхийж, түүний үр ач, ах дүү, төрөл төрөгсөд, нэгэн үеийн журмын нөхдөд нь чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлье.

Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ой нэг долоо хоног биш, нэг бүтэн жилийг дуустал явагдах бөгөөд түүний гэр музейг байгуулах, амьдралын түүхэн ботиудыг нь дурсамж болгон хэвлүүлэх, түүхэн уран сайхны кино хийх, “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбал даргын нэрэмжит болгох гээд олон олон томоохон ажлуудаар дараа жилд ч гэсэн үргэлжлэх юм.

 

Та бүхэнд Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Монголын ууган улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайд, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, төр улс минь хөгжин цэцэглэж, түмэн олон маань амар жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж,

 

“Ю.Цэдэнбал цэцэгт талын эр юм

Ю.Цэдэнбал цэцэн түмний үр юм

Ю.Цэдэнбал цэнхэр уулсын дүү юм

Ю.Цэдэнбал цэлмэг түүхийн хүү юм“ гэсэн үгээр илтгэлээ жаргаая. Монгол Улс мандан бадрах болтугай.

Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо
Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
П.Сайнзориг: Хэрэг хянан шийдвэрлэхдээ ил тод, шуурхай байх ёстой
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.9.44.253)
    удирдагч ч арай бишээ, улаан оросын төлөөний хүн л байсан
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (185.64.197.105)
    hurungu huraahad heden odon temdeg ,siimhii tabchik ,uranhai gerin halad,unshij tsugluulsan asar ih nom l baisan gedeg.Odoo uein udirdagchidElebgdorj tergutengud tosloogui orog saaral botink,tuulai malgaitai,drapan politotoi bsanaa tag martaj ichih chgui Dorligjab Sistemiin zolios bolson gej helj bh barimtat kino uzeb,icheesei henii huchind udii hurch surguli soel tugsuj yabagaa medeesei.Ene agya hunii uldesen tusgaar togtnoson Mongol uls -aj uidlberjsen oron,huhed zaluus ni bolobsroltoi - Eruul mendiin olon emnelegudtei ,eruul saruul hun am ni 2 say hursen ulsiig huleelgen ugsung iig ni hubaaj zabshisan,hogin tseg,trancheitei,mongol hun arhichin ajilgui bolgoj chadsanaa sanadaa muusain hulgaich naraa
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (185.64.197.105)
    Iim tsag irne gej itgej baisan um.Ene ih tuuhen hunii hiij buteej baiguulsan ni Mongol uls dayar baij bn. Ene hunii Mongolin ard tumnii baigulsan umnu abigulsan gabiya ni ih harin aldsan aldaa ni derged ni uchuhen um, Harin hiij buteej uldeesen buhniig ni shulsee goojulsn hubaaj idegsed ni ih olon bgaa...ted tuuhiin shuultin umnu zogsoh ni gartsaagui
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • иргэн (180.235.178.110)
    Цэдэнбал ийм хүн байсан юм уу? Одоогийн нам төрийн удирдагчид энэ хэмжээнд ажилладаг болоосой.Ичмээр юм!!!
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.9.44.192)
    Ардчилалын зам мухардаж эргээд Хойд Солонгостой хөтлөлцөөд КОММУНИЗМ-ын бүтээн байгуулалт өөд уругшаа болж дээ. Одоо бүх хүмүүсийн хөрөнгийг хураах хэрэгтэй.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • МАН ЗҮТГЭНЭ (202.131.252.213)
    Юун ТРАНС ТОС. Наана чинь бид жолооч нарын алдаа гаргахыг хүлээж торгууль аван төсвөө бүрдүүлэх гээд,Энхрий хайрт Цэдэнбал, Сүхбаатар нарыгаа алдаршуулах гээд,хотын нохойнуудад СПИРИАЛ тавиулах гээд ,САЙН нэртэй хөтөлбөр болгоныг устгаж Муу тусмаа сайн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх гээд завгүй байхад чинь хүний эрүүл мэндийн асуудлаар манай намын бодлогод нийцэхгүй юм яриад байх юм. БАТЗОРИГ гишүүний нохойнуудад Спириал тавих эмч олдохгүй байна . Туслаач.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЗИАГ... ИНГЭЭД КОММУНИЗМ ЭХЭЛДЭГ БАЙЖЭЭ. БҮГД ХААЛТТАЙ, НЭГ ХҮНИЙГ ТАХИН ШҮТЭЖ ЭХЛЭХ БОЛЖДЭЭ
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
    • Зочин
      САНЖИЙН баяр шиг офшордсон биш дээ
      2016 оны 09 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
    11 цаг 6 мин
  • Элсэлтийн шалгалтыг Улаанбаатарт 27, орон нутагт 23 байранд зохион байгуулж байна
    11 цаг 55 мин
  • Нийгмийн даатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
    12 цаг 42 мин
  • Прага хотын Амьтны хүрээлэнд төрсөн тахийн унагуудад Дэлгэрмаа, Дархан, Дагшин, Даян нэрийг өгчээ
    12 цаг 45 мин
  • Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо
    12 цаг 53 мин
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
    13 цаг 30 мин
  • П.Сайнзориг: Хэрэг хянан шийдвэрлэхдээ ил тод, шуурхай байх ёстой
    13 цаг 38 мин
  • Б.Жаргалан: Ирэх жил дахин төсвийн мөнгийг салхинд хийсгэх гэж байна
    14 цаг 3 мин
  • Ирэх галлагааны улиралд импортын бэлэн түлш худалдаж авна
    14 цаг 10 мин
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    14 цаг 15 мин
  • Чечень гаралтай алдарт боксчин Абу Юсупов Германд хутгалуулж таалал төгсжээ
    15 цаг 28 мин
  • Ч.Ундрам: Жуулчдыг хуурч авч ирж болохгүй
    15 цаг 55 мин
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
    16 цаг 46 мин
  • Х.Баасанжаргал: Шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдал байнга алдагдаж байна
    17 цаг 14 мин
  • Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    17 цаг 43 мин
  • П.Сайнзориг: Б.Пүрэвдорж гишүүн ээ, та бол парламентад алиалагч хийдэг хүн
    17 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
    17 цаг 57 мин
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
    18 цаг 46 мин
  • Монголд ирэх гэж буй "алтан хоолой" гэгддэг Ailee-ийн ОНЦЛОХ таван дуу
    18 цаг 46 мин
  • Д.Амарбаясгалан: Хоёрхон хоногийн өмнө урдуур дүүртэл сууж байсан нөхөд одоо орж ирэхээ болилоо
    19 цаг 2 мин
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • Өнөөдөр эхэлж буй жүдо бөхийн ДАШТ-ий цагийн хуваарь /Монголын цагаар/
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Н.Алтанхуяг: Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юм сан
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Мөнгөний үнэ эрчимтэй өссөөр түүхэн дээд үзүүлэлтэд хүрэхэд ойрхон байна
  • Будапешт 2025: Өнөөдөр зодоглох ДӨРВӨН найдвар
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Морьт харвааны тамирчдад Шадар сайд С.Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын "цараа"
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Ж.Алдаржавхлан нарын гишүүдээс санаачлан өргөн барьсан Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Дэлхийн бөх болсон К.Ёолкийн тухай 10 баримт
  • Г.Занданшатар: Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК