Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: АН Сонгуулийн хуулийг өөрчилж буй нууц бичлэгт хэн, юу гэж ярив

2016-9-19
0
ЖИРГЭХ

        Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд эрх барихдаа олон алдаа гаргасан нь өнөөдөр УИХ-д есхөн суудалтай болоход хүргэсэн. Тухайлбал сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулиараа оролдож, өөрсдийнхөө унах нүхийг бэлдсэн нь нууц биш. Ер нь Сонгуулийн хуулийг өөрчилж буй нэрийдлээр МАН-д ашигтай хувилбар боловсруулсан нь АН-ын ялагдлын гол шалтгаануудын нэг. Өмнөх парламентын үед ажиллаж байсан АН-ын бүлэг Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар дотооддоо нилээн зөрчилтэй байсан бөгөөд тус бүлгийн зарим гишүүд уг хуульд өөрчлөлт оруулахыг ил, далд эрс эсэргүүцэж байсан билээ. Харин тус намын удирдлагууд гишүүдийнхээ үгийг сонсолгүй өөрсдийнхөөрөө зүтгэж сонгуулийн хуулийг өөрчилсөн. Уг асуудлаар АН-ын бүлгийн гишүүд тавхан сарын өмнө юу гэж ярьж байсан талаарх нууц бичлэг ил болж, олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл уг бичлэгт Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар АН-ын бүлгийн нөлөө бүхий гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

1. З.Энхболд: Сүүлийн хагас жилийн байдлаар 10 аймагт 1-5 хувь буюу нилээн доогуур хувьтай явж байна. Харин 10 аймагт нь болон хотын зургаан дүүрэгт дээгүүр рейтингтэй явж байгаа.

 

2. З.Энхболд: 26 тойргоо хувааж үзвэл 16 тойрогт бид давуу талтай байна. 10 аймагт намын нэрээр санал авбал доогуур үзүүлэлттэй байх юм.

 

3. З.Энхболд: Намын нэрээр санал авч болохгүй байгаа учраас Үндсэн хуулийн шийдвэрээр намын жагсаалт алга боллоо. Одоо хувь хүн хоорондоо өрсөлдөнө.

 

4. З.Энхболд: Таван хүнтэй баг таван хүнтэй багийнхаа эсрэг үзэх үү эсвэл нэг, нэгээрээ халз үзэх үү гэдэг сонголт байгаад байна.

 

5. Д.Арвин: За тэгэхээр, ямар сонгуулийн тогтолцоотой үед олонх болсон гэдээ гишүүд бодох хэрэгтэй. 1996 оноос хойш үргэлж Ардын нам ялаад ирсэн. Сая томосгосон тойрог болгож байж олонх болсон гэдгээ мэдэж байгаа бах.

 

6. Д.Арвин: 76 жижиг тойрог болгох нь Ардчилсан нам бус Ардын намын бодлого байсан юм. Хорин хэдхэн хоногийн дотор Ардын намын бодлого нэвт орчихлоо. Би үүнийг мэдэрч байна. Надад бол аль нь ч байсан ялгаагүй. Би намаа ялаасай гэж бодож байгаа юм.

 

7. Д.Арвин: Д.Батцогтоо бид Ардын намын бодлогоор шууд явж байна. Ардын нам үүнийг л хийх гэж дөрвөн жил явж ирсэн. Жижиг тойргуудад бүгд ажилласан. Эд нар бодлогоо биелүүлж чадаж байна шүү дээ. Би үүнд л харамсаж байна. Сонгуулийн тойргийн хүчээр хэдхэн суудал илүү авч чадсан биз дээ. Жижиг тойргоос гарахгүй ээ. Би өнөөдөр 07.00 цагт Баянзүрх дүүрэг рүү яваад сая л орж ирж байна. Яаж ажиллаж байгааг та нар мэдэж байгаа юм уу. Жижиг тойрог руу аль эрт орчихсон л ажиллаж байна. Бид нар олон жилийн туршлагатай. Харж байгаад л хэлж байна шүү дээ.

 

8. Д.Арвин: Тиймээс битгий Ардын намын бодлогоор явах гээд бай. Энхболд дарга бол намдаа маш их нэр хүндтэй лидер болсон. Яг үнэнийг хэлэхэд, сая намын жагсаалт байсан бол Ардын намыг зурах хүн байгаагүй байсан. Хөдөлмөрийн үндэсний намыг байхгүй болгож байна. Ардын намын жүжиг л улс орныг тань авч яваад байна.

9. Н.Алтанхуяг: Хатуухан үг хэлэхгүй бол болохгүй. Авгайгаасаа салчихлаа. Ноосоо тушаачихлаа. Одоо намынхаа батлахыг өгчихвөл л болох гээд байна. Би Д.Арвин гишүүнтэй 100 хувь санал нэг байна. 110 хувь ч юм уу.

 

10. Н.Алтанхуяг: Хүний тоглоомонд орж төр засгийг бужигнуулж, алж хаямааргүй байна. Наад жижиг 76 хувилбар бол Ардын намын үнэхээрийн чин хүслэн. Тэд дөрвөн жил жагсаалтыг муухай гэж ярьж, муулж ирсэн.

 

11. Н.Алтанхуяг: Манайхан сая айгаад, гүлдийгээд Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа даа. Цэцийн дүгнэлтийг авч буй чинь Ардын нам нэг хүнтэй нийлээд хийж байгаа тоглоомын эхний дүрмээ хийж ноосоо тушааж байгаа нь тэр. Одоо 76 жижигрүүлсэн тойргийг хүлээж авбал эхнэрээсээ салж байгаа нь энэ. Түүний дараа МАНАН-гаа байгуулна. Ингээд зохиомол, захиалгын УИХ бүрдэж байгаа юм.

 

Н.АЛТАНХУЯГ: УЛСАА, НАМАА БОДВОЛ ЯДАЖ ТОМСГОСОН ТОЙРОГТ ӨРСӨЛДМӨӨР БАЙНА

 

12. Н.Алтанхуяг: Улсаа, намаа, дөрвөн жилд хийсэн ажил төрлөө бодвол ядаж томсгосон тойрогт өрсөлдмөөр байна шүү дээ. Би ингэж л харж байна.

 

13. Н.Алтанхуяг: Энэ бол асар том ухралт. Ядаж томсгосон тойрогтойгоо үлдмээр байна. Томсгосон тойрог дээр бол ядаж бодлогын шинжтэй хийсэн ажлууд мэдрэгдэнэ.

 

14. Н.Алтанхуяг: Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр зэрэгцээд сууж байна. Хөвсгөл аймгийг хоёр, гурав хуваасан дор бол бүхэлд нь байлгаад замынхаа тухай ярьвал арай нэмэртэй л гэж бодож байна. Жижиглэчихээр л МАНАН-ийн группт орох гэсэн хэдэн нөхдүүд мөнгөө ч бага зарцуулна. Хоорондоо тохирчихно. З.Энхболд дарга уучлаарай. Хоёр Энхболд дарга тохирно. Тэр хүний өөдөөс тэрийг тавина энэ тэр гээд л.

 

15. Н.Алтанхуяг: Тоглоом биш ээ. Бид нар хүүхэд биш шүү дээ. Иймэрхүү сүбьектив зүйлүүд асар их орно. Нам, засгаа алмааргүй байх юм. Ухарна, бууна, хүний сценарид орлоо гэхэд арай хэтэрлээ. Ядаж бүхэлдүү томхон тойрогтойгоо үлдэж болохгүй юм уу. Та нар минь ухаан зараад үзээч. Би та нараас үнэхээр гуйж, гувшиж байна. Нам, улс орны хоёулангийнх нь эрх ашиг юм.

 

16. Н.Алтанхуяг: Ядаж бид нар засгийн эрхийг барьж байх үедээ хамаг зүйлийг дампууруулж болохгүй. Сонгуулийн хуулийг цагийг нь тулгаад дампуурууллаа. М.Энхболд бол нам талдаа Ардын баатар болсон байх. Одоо 76 жижиг тойрог болговол тохироод юмыг нь өгөөд явуулбал яадаг юм.

 

17. Н.Алтанхуяг: Д.Батцогт битгий эмзэглээд бай. Хоёр баз хоорондоо өрсөлдөхгүй нь ойлгомжтой. Би зүгээр чамтай барьчихье. Та хоёр өөр тойрог аваад явна. Ийм заваан юмнуудаа боль. Нэг гэр бүлээс нэг л ордог баймаар байна. Би наргиж байгаад хэлж байна шүү.

 

18. Э.Бат-Үүл: Та бүхэн мэдэж байгаа. Би зарим гишүүдэд хэлсэн. Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш. Улс төрийн намуудын нэр хүнд унаагүй. Улс төрийн намуудын нэр хүнд Англид, Америкт ямар түвшинд байдаг яг л тэр түвшинд л очиж байгаа. Англид бол намууд нийлээд 40 хувийн саналтай. Америкт Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр нийлээд 36 хувийн саналтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зах зээл их либералчлагдаж байна. Одоо бол нэг нь Ардчилалын төлөө нөгөө нь ардчилалын эсрэг гэдэг хуваагдалгүй болсон.

 

19. Э.Бат-Үүл: Ардын нам, Ардчилсан намын хувь тэнцүү байна гэж гараад байна. Тэгэхээр одоо 60 хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ. Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ. Англид ямар байдаг яг л түүгээр л явна. Жишээ нь Англид намын рейтинг судалдаггүй. Лидерийн рейтинг л яригддаг.

 

20. Э.Бат-Үүл: Сая Ц.Оюунгэрэлийн хэлдэг үнэн юм. Том тойргоор яаж иргэдтэйгээ гар барих юм бэ. Амжихгүй шүү дээ. Одоо бол сонгогчид гар барьж байж л орно. Том тойрог дээр хэнтэй ч гар барьж амжихгүй.

 

Н.АЛТАНХУЯГАА ЧИ ЭНХБОЛДЫГ ЯЛАГДААСАЙ ГЭЭД Л ЯВЖ БАЙГАА БИЗ ДЭЭ

 

21. Э.Бат-Үүл: Н.Алтанхуягаа би намын удирдлагын гишүүн болоод л үг хэлээд байгаа юм. Чи дуугүй бай. Чи дуугүй бай л даа. Чи чинь УИХ-ын гишүүн байж үзээгүй юм уу хаашаа юм. Их хурлын гишүүн гэхээр хүн дээрэлхээд байдаг юм уу. Ямар хаашаа юм бэ. Би чамайг яагаа ч үгүй. Чи битгий галзуураад бай. Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг. Чи хариуцаж байгаа юм уу. Чи Энхболдыг ялагдаасай гээд явж байгаа биз дээ.

 

22. Н.Алтанхуяг: Чи намын өмнөөс юу яриад байгаа юм.

 

23. Э.Бат-Үүл: Нийслэл дээр яагаад зангидсан гар шиг ажиллаж хэрүүл, маргаангүй байгаад байгаа юм. Учир нь бие, биеээсээ хамааралгүй тойргуудтай юм. Тойрог, тойргоо авчихсан. Ямар ч асуудалгүй байгаа. Бид нар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нууцаар санал хураагаад байхад л Ардын намынхан намынхаа сахилгыг бариад байдаг. Бид нар гурван мандаттай яваад очиход л Ардын намынхан сахилгаараа явчихдаг юм. Бид нар бол бие, биенээ Ц.Оюунгэрэлийн хэлдэгээр шулаад гараад ирдэг байхгүй юу.

 

24. Э.Бат-Үүл: Намын сахилга гэж их чухал. Нөгөө нам чинь их сахилгатай. Мажоритар системийн түүхийг хэлэхэд анх 1995 онд сонгуулийн хуулийн систем яригдаж байлаа. Тэгэхэд Ардын нам 72 суудалтай олонх байсан. Холимог, мажоритарын алийг нь авах уу гээд Ардын нам тээнэгэлзэж байхад нь Р.Гончигдорж дарга бид хоёр П.Очирбат ерөнхийлөгч дээр очоод “ Та мажоритор дээр нь хориг тавина гээд хэлээрэй” гэж захиж байсан. П.Очирбат гуай мажоритар дээр нь хориг тавина гэж байхад нь Ардын нам мажоритарыг гаргасан. Батбаяр бол буруу яриад байна. Бид нар сахилга баттай нэгдмэл байх үедээ мажоритариар 50, 26 болсон юм. Мажоритар систем бидэнд их ээлтэй.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (150.129.141.212)
    Хэрвээ хуучинаараа үзсэн бол сайханбилэг, баярцогт , алтанхуяг, батүүл гэсэн хулгайчууд бүгдээрээ дахиад гараад ирэх байсан юм . Засаг барих ямарч чадваргүй эдгээр тэнэгүүдийг дахин сонгож яах гэж байгаа үхэрнүүд вэ
    2016 оны 09 сарын 23 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.69)
    Алтанхуягын засагын газар огцорсон нь гол шалтгаан бол Гадаадын луйварчин нарын хомхой санаанд Алтанхуягын засагын газар саад болоод байсан явдал юм ,Гадаадын луйварчин нар өөрийн тэжээвэр ноход МАНАНгийн ирлын хүнийг Алтанхуягын оронд тавиж Оюунтолгойн гэрэг өөрийн хүлслээр болгожТаван толгойг луйвардхаар улайрч байсаныг Их хуралын дарга З Энхболд зогоосон Үүнээс болж Гадаадын луйварчин нарАНийг дотрох С Баярцогт тэгүүтэй тэжээвэртээн итгэл алдаж МАНийн дотрох тэжээвэрүүдээн Хар машинаар сонгосон юм
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • иргэн (103.9.90.229)
    Эцсийн эцэст фракцуудаас болж ялагдсан. Гэдсэндээ хөлөө хийж жийлцсэн. АН-ын удирдлага, фракцтайгаа зайлвал АН сэргэнэ. Эс бөгөөс баяртай.
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • хүн хүн (103.10.23.69)
    Алтанхуяг намын дарга байхдаан МАХН тай хамтарч сонгууьд орох гэсэн санаа үүлдэл бол АНийн хувид маш зөвь ирээдүүгээ харсан санаа үүлдэл байсан Батүүл мэтийн тэнэг хүмүүс үүнийг ойлгоогүй Хэрвээ Алтанхуягын санаа биелсэн бол сонгуульд АН , МАХНийн эвсэл ялах байлаа Одоо Монгол төр арай өөр Гадаадын тэжээвэрүүдийг бүлэглэл МАНАНгаас ядаж салсан байх байлаа Хамгийн түрүүнд хийх тэмцэл болГадаадын тэжээвэрүүдийн бүлэг МАНАНгаас салах Үүнийг Алтанхуяг тодорхой хэлсэн Энхбаяр үүнийг сайн мэдэж байсан
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
    • Zov
      Estoi zov heljee too oligtpi bodoj chadahgui batuul bid 2 l neg teneg um yarina batuuld MAHAH haragdaad boon bayar bsan l daa tend bas sbayar gej neg luivarchin bas tagnuulaa bolgoson biz AHMAXH tei negdej oroh bsan um MAHAH sonoj ard irged l hojih bailaa odoo natuul shorondoo om mulgui um
      2016 оны 09 сарын 20
  • Зочин (103.10.23.69)
    АРВИН АЛТАНХУЯГ НАРЫН ЗӨВ БАЙСАН
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • AN n demjigch (150.129.141.247)
    Nuutssaad baih um negch alga,jiriin l ail ger dotor boldog shig l yarianuud yavj bna, haana ch iim amin yaria baih l asuudal, surjigneed nuuts ntr geed l AN g yaval baihgui boltol ni muuhai haragduulah gesen arga yadsan arga l bno doo chaavaas, ingelee geed MAN lag goe haragdana gevel estoi nohoin jogorhoi, ard tumen oor um dotoroo bodoj l suugaadaa.
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • иргэн (203.91.112.186)
    ийм л хүмүүсээр төр бариулсан монгол хэзээ ч өөдлөхгүй. хувийн эрх ашиг, амбицаа, албан тушаал, авч идэхээ урдаа барисан П...ууд. энэ бүхнийг хэн хэзээ яаж өөрчлөх вэ? монголчууд ийм номхон, хувь заяагаа гартаа авч чадахгүй арчаагүй хүмүүс үү?
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.179)
    Бат үүл үнэхээрийн болоогүй байна Ном ийн дуу сонсох хэрэгтэй байна Ангилийн сонгууль Монголийн сонгууль өөр шүү дэ
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.21.52)
    Арвин аргагүй шүү дээ МАН ын бүх булхай луйварыг мэддэг хүн Харин Алтанхуяг лидер шүү Лидер тулдаа л түүний эсрэг хөдөлсөн болгонд тэвчээртэй гүрийгээд байгаа МАН ыг айлгах мангас бол Алтанхуяг шүү БатҮүл Англид намын рейтинг судалдаггүй Лидерийн рейтинг чухал гэнэ үү Монголд нам лидерийн рейтинг хоёулаа чухал Энэ хоёргүйгээр ажил бүтэхгүй нурах тавилантай 40 хувийн рейтингтэй Алтанхуягийг огцоруулсанаар АН хожоогүй Алтанхуяггүй АН юу болдогийг бүгд харсан
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • YUM-UZ (216.240.89.20)
    ugee helj bui etgeeduudiin, Tarhinii Saajilttai Tolgoit ni Bat-Uul, Oyun gerel
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • YUM-UZ (216.240.89.20)
    Sain baitsgaana uu? Enehuu bichlegeer yarigdaj bui zuiliin talaarhiin tuhaid ugee elj bui etgeeduudiin hereg yavdliig sonsoj chagnaad torson bodol gevel Tarhinii Saajilttai ni Bat-Uul, Oyungerel, Humuun Sanaat Tolgoit ni buyuolon sanaat orgoj bosohguin ulgereer atgag sanaandaa ch yumuu ali esvel meht mehendee bolson ni Enhbold, Enhboldtoi hamt Tarhinii Saajilttai Bat-Uul maani Morind Tolgoigui Moridood Selem Erguulj. Hun gegdeh Oyu Uhaant Tolgoit ni Arvin, Altanhuyag.
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Сэр (139.5.218.123)
    Алтанхуягийн засгийн газрыг огцоруулсан нь , энэ сонгуулийн ялагдлын эхлэлийг тавьсан юм даа
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Aagii ah (159.83.4.58)
    AN. ajla yarina. AN avilgaa mongoo yarina asar ih zoruu bna daa
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • irgen (202.9.44.153)
    Altanhuyg uneheer lider hun baina daa
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • BI (205.201.255.5)
    Ene Arvin ching harin taalagdchihlaa.TIIMDEE L BAIGAAD BAIDAG BAILGUIDEE .hUNIIG TANIH HETSUU YUMAA.bAT UUL .ZAILAA
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Batuul salgalaad zunuchihsun bn lee
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • ХЭ ХЭ (202.72.245.209)
    АРВИН ХАРИН ЗЭЭНКЭЭ ҮҮЛКЭЭ НАРААС ИЛҮҮ ЗӨВ ЯРЬСАН БАЙНА Ш ДЭЭ
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Zochin (202.9.44.175)
    Arvin hudalaa yarisan bna Enhboldiin ner hund mundag bsan bol baynangold unshdgui biz de hudalaa hu urguh iim ayultai
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Иргэн (210.7.2.22)
    Ширүүхэн хурал л бнашдээ. Сандуй шиг гэмт хэргийн шинжтэй ярисан юм л алга.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • балт (103.212.116.25)
    Энэ Арвин гэж янханыг хараа ..чонотой ниилсэн золбин гичии яаж хот руу чоно дагуулж дайрдгииг амьдаар нь үзүүлж бгаа биз ..
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
    • зо
      тэнэг малаа, Арвин харин зөв ярьсан байнаа
      2016 оны 09 сарын 19
  • Zochin (139.5.219.13)
    Elbegdorj, batuul z.enhbold 3-heregeer iim uil yvdluudiig hiisen bainadaa.3-novshiig namaas hooh heregtei.ugui ter elbegdorjiin bayarlaj baigaag naadmaar harsanuu eson holt tsagaan tugaa toirood l deveed shavaad l shudee suid....
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.219.100)
    Хамгийн мундаг нь Арвин бна аа. Kkkkkk
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Tm
      2016 оны 09 сарын 19
  • Зочин (59.153.85.71)
    MAN-iin 60 milliardiig bodwol zvgeer l il zadgai yaria baina shdee .Yuun svrtei yu
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Bi beer (122.201.31.109)
    Ee ene teneguud uu
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    нууцсаад байх юу байсийм. байдаг л яриа шдээ. ман шиг 60 тэрбум босгох гэсэн биш.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Bat-Uul Enhbold hoyor l shiidsen baina shuue dee (158.232.3.98)
    Bat-Uul Enhbold hoyor l shiidsen baina shuue dee. Ene hoyoroos bolj AN yalagsdan baina.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.44.31)
    арвин гэж яажийсан авгай юугаа мэддэгийн.хохь нь ш дээ
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • doko (122.76.47.146)
    alinaaran ch yvsan unah l baisan. um maani bad me hum
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • иргэн (103.26.193.29)
    Алтанхуяг арай л өөр хүн дээ. Дэмжиж ч явдаг
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.21.26)
    Улс оронд ашигтай гэсэн юм түй ч байхгүй бидэнд ашигтай гэсэн хүмүүс байх юм Эх ороноо хэзээ бодох гэж бнаа АН ийнхаан
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.15.234)
    Дээр нь энэ САЛГА АМБАН юув ч дээ...Албан тушаалдаа бялуураад ҮНЭХЭЭР ЗҮҮДЭЛЧИХСЭН ЯВЖ ДЭЭ
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.15.234)
    Үнэхээр Алтанхуяг арай өөрөөр сэтгэх юм даа. Засгаа унагаж завааралгүй, Алтанхуягтайгаа сонгуульд орсон бол 6 дахь ялалтаа аваад л гараад ирэх байсан. Ярвайж, пээдийсэн тайрдас л АН-ыг ганц алсан даа... Одоо юу вэ. Эрдэнэ ч гэх шиг, Батхүү, Дорлигжав, Цагаан ч гэх шиг... Тэгвэл ШУУД АВСАНДАА ОРНО.
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.23.13)
    энэ Арвин авгай их туршлагатай даг шүү, ер нь МАН можариотор гээд улайраад байсан нь үнэн юм бол яах гэж үгэнд нь орсон юм, 2000 оны сонгуулийг сануулаад байхад энэ том мэдэмхий толгойнууд уу, дараагийн сонгуульд наад Арвины үгийг сонс эсвэл сонгуулиа удирдуул, сая их бага саналаар ялагдсан санагдаж байна
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.39.12)
    лалар өтнүүд
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Үүл Зи хоёр тэнэгдэж байгаад мажоритор авчихсан юм биш үү, Малууд,
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    Э.Бат-Үүл Н.Алтанхуягаа би намын удирдлагын гишүүн болоод л үг хэлээд байгаа юм. Чи дуугүй бай. Чи дуугүй бай л даа. ...... Би чамайг яагаа ч үгүй. Чи битгий галзуураад бай. Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг. Чи хариуцаж байгаа юм уу. Чи Энхболдыг ялагдаасай гээд явж байгаа биз дээ гэнээ. СОЛИГДМОЛ ҮҮЛ АНГИЙН АНДАА АР НУРУУНААС НЬ ХУТГАЛЖ ОГЦРУУЛСАНАА МАРТСАН БАЙНА ПАРКИНСОНЫ САЛГА ЧИНЬ. ӨӨРӨӨ НАЙЗ НӨХДӨӨ ЯЛАГДААСАЙ, УНААСАЙ ГЭЖ БОДДОГ БАЙХ НЬ. ДАХИН ДАХИН Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг ГЭСНИЙГ НЬ САНУУЛ НААД САЛГАДАА
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • zochin (202.180.216.19)
    H.Altankhuyag Darga yalt ugui LEADER gedegiig ungursun songuuliin vr dvn xarullaa…
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
    • chimid
      АРВИН ЧИНЬ ЗУГЭЭР Ч НЭГ ХУН БИШШУУ!!! ХУВИЛГААН ШАХУУ ХУНДЭЭ ТИИМ БОЛООД Л УРДИЧИЛАН ХАРААД ХЭЛЭЭД БАЙЖДЭЭ ЗАЙЛУУЛ ДААНЧ НААД МУДАКУУД НЬ ХУЛЭЭЖ АВАХГУЙ БАЙГААД МАН-Д ЦЭВЭР ТАВИУЛСАН БАЙНАДАА!! ТУУНЭЭС ГАДНА ХАМГИЙН ГОЛ НЬ АН-ДОТОР МАН-ИЙН ШИЛДЭГ ТАГНУУЛ ОРЖ МАШ САЙН АЖИЛЛАСАН БАЙГААГ АН ДОТОР ОЙЛГОЖ БАЙГАА ДУРАК БАЙГАА ЮМУУ???!!!
      2016 оны 09 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МҮБХ-ноос маргааш эх нялхасын эмнэлэгт 75 сая төгрөг хандивлана
    4 цаг 16 мин
  • Хөлбөмбөгчдөөс бизнесмэнүүд: Пеле, Роналдо болон бусад домгууд зодог тайлсныхаа дараа хэрхэн мөнгө олсон бэ? 
    4 цаг 20 мин
  • М.Мөнхгэрэл: Би + Чи = Бид болдог. Тиймээс “Бид”-ээ зөв бүтээхийн тулд эхлээд өөрийгөө сайтар таньж мэдэх нь чухал
    9 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
    13 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь гуравдугаар байр эзлэх бол?
    13 цаг 10 мин
  • "UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
    13 цаг 22 мин
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    17 цаг 23 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    17 цаг 39 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 52 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    17 цаг 58 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    18 цаг 0 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    18 цаг 7 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    Уржигдар 20 цаг 10 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    Уржигдар 20 цаг 08 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    Уржигдар 18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    Уржигдар 18 цаг 27 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    Уржигдар 17 цаг 16 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    Уржигдар 16 цаг 01 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    Уржигдар 15 цаг 48 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК