Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 22-24-нд Дорнод аймагт ажиллана.
Тэрбээр ажиллах хугацаандаа "ДБЭХС "ТӨХК, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлийн шинэ барилгын явц, аймгийн ЗДТГ-ын шинэ байрны барилгын явц, 1000 айл орон сууцны хөтөлбөрийн инженерийн шугам сүлжээний ажлын явцтай газар дээр нь танилцах юм байна.
Мөн энэ сарын 22-ны 17:00 цагаас Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийх аж. Уулзалт аймгийн Хөгжимт драмын театрт болно. Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат Хилийн дугаар ангиуд болон Газрын тосны 21-р талбай, Алтай групп, Халхгол суманд ажиллах юм байна.