Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Парисын хэлэлцээр”-ийг батламжилсан жуух бичгийг гардуулав

2016-9-22
0
ЖИРГЭХ

        НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улс байв.

 

Одоогийн байдлаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 60 улс батламжлаад байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний хэлснээр энэ оны эцэс гэхэд батламжилж дуусан, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрийг хүлэмжийн хийгээр дэлхийд тэргүүлдэг Бразил, Мексик, Аргентин тэргүүтэй улс орнууд батлаад байгаа. Хэлэлцээрийг баталсан улс орнууд эрс нэмэгдэж буй дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барихыг зорьжээ. Батламж жуух бичгийг гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн асуултад хариуллаа.

 

Сэтгүүлч: -НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд долоо дахь удаагаа оролцож байгаагаа та индэр дээрээс үг хэлэхдээ онцолсон?

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Жил бүрийн намар, өвөл болдог хоёр том арга хэмжээнд Монгол Улс том ач холбогдол өгч оролцдог. Түүний нэг нь НҮБ-ын  Ерөнхий ассамблейн чуулган байгаа. Энэ чуулганд дэлхийн улс орнуудын  төр засгийн удирдлагууд оролцож, тухайн жилд өрнөсөн үйл явдал, улс орныхоо бодлогыг ярьдаг.  Монгол Улсын хувьд НҮБ бол хамгийн чухал индэр. Энэ индэр дээрээс үг хэлэх бол хамгийн чухал үйл явдал юм.

 

Сэтгүүлч: -Энэ удаагийн чуулганы онцлог юу байв. Өмнөх чуулгануудаас юугаараа чухал гэж таны хувьд дүгнэж байна вэ?  

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хүн төрөлхтөн нэг баг, нэг айл, нэг гэр орон гэдэг утгаараа ирэх 15 жил яаж хөгжих вэ ямар зорилт тавих вэ гэдэг утгаараа олон жил ярьсан асуудлаа ажил хэрэг болгохоор НҮБ-ын чуулганаас тогтвортой хөгжлийн зорилтыг баталсан. Энэ зорилтод Монгол Улс өөрийн санаа бодлоо тусгасан байгаа. 17 төрлийн зорилт байдаг.  Эдгээр зорилтуудыг  хэрэгжүүлэх асуудал энэ жилээс эхлэн яригдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт Монгол Улс мөн идэвхтэй оролцсон. 1992 оноос эхлээд Риогийн хуралд оролцож ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага нөлөөлсөн орон бол Монгол. Гэхдээ эндээс хамгийн их хохирч байгаа орон бол Монгол. 

 

Монголд цаг агаар яаж өөрчлөгдөж байгаа, ямар хүндрэл үүсч буйг  бүгд мэднэ. Тиймээс энэ хэлэлцээрт бид идэвхтэй оролцох хэрэгтэй.  Энэхүү хэлэлцээр олон жил яригдсан.  Хамгийн гол нь хуулийн хүчинтэй хэлэлцээр болох ёстой юм. Улс орон бол бүгд л  хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой.  Парисын хэлэлцээр нь  улс орон бүрийн хууль тогтоох байгууллага болох парламентаар хэлэлцэгдэж байж хүчин төгөлдөр болно.  Энэ хэлэлцээрт  нэг баг болж, хамгийн түрүүнд хууль тогтоох  байгууллагаараа баталгаажуулсан орон болсон гэдгээ  Монгол Улс илэрхийлж батламжаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад гардууллаа. Дэлхийн  55 орон л  уг хэлэлцээрийг парламентаараа баталчихвал хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хий гаргадаг улс орнууд үүнийг дэмжих юм бол хэлэлцээр хэрэгжээд явна.  Тиймээс тооны хувьд хангалттай болчихлоо. Энэхүү хэлэлцээрт 60 орон  нэгдэж орсноо зарлалаа. Парисын хэлэлцээрийг Монголын шинэ парламентаар хэлэлцэж баталсан нь чухал үйл явдал болсон. Гэхдээ үүний дараа хэлэлцээрийг хэрэгжүүлэх маш олон ажил бий. Тухайлбал, хүлэмжийн хийг багасгах ёстой. Монголын хувьд  нар салхины эрчим хүчний хэрэглээгээ нэмэгдүүлэх ёстой. Модоо тайрдгаа больж, мод тарьж ургуулах гээд асар олон ажлыг Монгол Улс хийх ёстой.

 

Сэтгүүлч: -Тогтвортой хөгжлийн зорилтуудыг энэ жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэлээ. Монголд тийм боломж байгаа юу?

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Бидэнд маш том үүрэг хариуцлага ирлээ. Эдийн засаг хямарлаа, санхүүгийн асуудал хүндэрлээ гээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг мартаж болохгүй. Хэвлэлийн эрх чөлөө,  гадаадын хөрөнгө оруулалт, зээлжих  зэрэглэл гээд тодорхой тоонууд заасан байгаа. Эдгээр тоогоо барьж явах хэрэгтэй. Түүнээс олон улсад  нэг юм яриад, тунхаг бичиг гардуулаад явснаар асуудал шийдэгдэхгүй. Тусгасан зорилтуудыг нь биелүүлэхийн төлөө ажиллах ёстой гэсэн үг.  Монголд хийгдэж байгаа бодит өөрчлөлтөөр, бодит тоогоор тогтвортой хөгжлийн үр дүн тооцогддог болохоор эргээд манай Засгийн газар, парламентад том үүрэг  хариуцлага ирж байна.

 

Сэтгүүлч: -НҮБ-ын чуулганд ирэхээсээ өмнө та Бүгд найрамдах Куба улсад  албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын чинь үр дүн юу байв?

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Куба улс бол Монголын эртний анд. Монголын талаас 50 жилийн дараа албан ёсны айлчлал хийлээ. Латин Америкийн орнуудын Монголтой дипломат харилцаа тогтоосон анхны орон бол Куба. Кубын хувьд Ази тивээс анхны дипломат харилцаа тогтоосон орон бол Монгол.  Энэ утгаараа бол манай хоёр орон түүхэн харилцаатай.  Хоёр улсын хувьд эртний харилцаагаа идэвхжүүлэх сонирхол аль, алинд нь байлаа.  Тус  улстай хамтарч ажиллах боломжууд олон байна. Ялангуяа хөдөө аж ахуй, биотехнологийн чиглэлээр  болон оюутан солилцоо, аялал жуулчлал гээд олон чиглэлээр хамтарч ажиллах бололцоотой.  Мөн Кубын удирдагч Раул Кастротой  дөрвөн цаг гаруй уулзалт хийсэн.  Миний айлчлалын дараа тус улсад Японы  ерөнхий сайд, Хятадын ерөнхий сайд айлчилсан.  Ираны ерөнхийлөгч ирж байгаа гээд олон айлчлалын үүд хаалга нээгдсэн сайхан айлчлал болсон.

 

Сэтгүүлч: -Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэхдээ та хүний эрх, ардчилалын тухай хөндсөн. Яг энэ сэдвээр та Куба лекц уншсан. Таны тавьсан итгэлийг  улс орны зарим  төр засгийн тэргүүн багагүй сонирхож, танаас асууж байсан гэсэн?

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Кубад очсон  айлчлалтай холбоотойгоор зарим улс орны төлөөлөгчид сонирхож асууж байгаа зүйлүүд байна. Кубад  “Зүрх бүхэн эрх чөлөөг  чимээлж цохилдог юм” гэсэн сэдвээр  лекц уншлаа. Монгол Улсад хийсэн өөрчлөлт Кубын сонирхлыг нэлээд татаж байна. Мөн Кубачууд өөрсдөө хөгжлийнхөө  замыг тодорхойлохыгн тулд хэлэлцүүлэг хийж байна. Зүйрлэж хэлэх юм бол манай 80-аад оны сүүлчийн үе шиг байна. Хувийн жижиг дэлгүүр, хоршоолол гэдгийг дөнгөж хүлээн зөвшөөрсөн эхлүүлж байна. Зөвхөн эдийн засгийн хүрээнд гэлтгүй олон асуудлыг Куба сонирхож байна.

 

Сэтгүүлч: -Монгол Улсын төрийн тэргүүний хувиар та БНАСУ, Иран, Кубад айлчилсан дэлхийн анхны удирдагчаар нэрлэгдэж байгаа. Энэ нь Монголыг гадаад ертөнцөд таниулахад чухал, том алхам болсон уу?

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:  -Монголыг гадаад ертөнцөд таниулахаасаа илүү Монгол улс ямар хүсэл эрмэлзэлтэй вэ гэдгийг харуулж, улс орон маань бие даасан бодлоготой, эрх чөлөөтэй гэдгээ таниулж яваа нэг хэлбэр. Бидэнд дотроо шүүмжлэлтэй ханддаг зүйл олон байдаг. Гэхдээ бидний алдаа ч  зарим улс оронд сургамж болж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    9 цаг 3 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    9 цаг 5 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    9 цаг 9 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    10 цаг 29 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    11 цаг 23 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    11 цаг 48 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    13 цаг 2 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    13 цаг 6 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    13 цаг 12 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    13 цаг 22 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    13 цаг 24 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    13 цаг 26 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    13 цаг 32 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    14 цаг 34 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК