зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ыг шинэчлэх асуудлаар хэн, юу ярив

2016-9-27
0
ЖИРГЭХ

        Энэ цаг үед АН-ын шинэчлэлийн асуудалд олон хүн анхаарлаа хандуулж байна. Тус нам ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-нд ху­рал­­­дуулахаар төлөвлөөд байсан ч орон нутгийн сонгуулийн дараа болгож хойшлуулсан юм. Энэ шийдвэр нь тус намын нэгдсэн бодлого гэдгийг гишүүд нь тайлбарлаж буй. Орон нутгийн сонгуулийн дараа хуралдах ҮЗХ-ны хурлаар намын 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялагдсан шалтгаан, дүрмийн шинэчлэл, дарга сонгох асуудлыг хэлэлцэх юм. Мөн тус намын Их хурал ирэх арванхоёдугаар сарын 6-ны өдөр болох бөгөөд уг хуралдаанаар намаа шинэчлэх асуудлыг голлон хэлэлцэж шинэчилсэн дүрмийг батална.

 

Тэгэхээр уг нам шинэ дүрэмтэйгээр шинэчлэгдсэн нам болж үйл ажиллагаагаа явуулж чадах эсэх нь удахгүй шийдэгдэх нь. Ардчилсан намын шинэчлэлийн асуудлаар тус намын нөлөө бүхий гишүүд ямар байр, суурийг илэрхийлснийг багцлан хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат:  Нэг чулуун дээрээ бүдэрсэн хүн дахиад бү­дэрнэ гэдэг ухаантай хүний шинж биш. Тийм учраас АН-ын шинэчлэлийн асуудлыг орон нутгийн сонгуулийн үеэр орхигдуулахгүйгээр цаашаа яриад явна. Ард иргэд АН шинэ даргатай болоосой гэж хүлээж байгаа гэж бодохгүй байна. Харин шинэ бод­логотой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсч байгаа байх. АН-ын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын шинэчлэл болно гэж харахыг хүсч байгаа. Их хурлаараа на­мынхаа шинэ дүрмийг батална. 2017 он АН-ын хувьд шинэчлэлийн жил байх болно. Энэ шинэчлэл нь 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах суурийг тавьсан цоо шинэ шинэчлэл байх болно гэж үзэн ажлаа төлөвлөж байна. Муугаар ярих юм бол АН-ыг долоон фракцтай, орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Сайнаар ярих юм бол АН долоон өнгийн солонготой, аль алиныхаа асуудлыг нээлттэй хэлэлцэж байна гэж ярьдаг. Би сүүлийнхтэй нь санал нэгддэг. ҮЗХ-ны хурал­даанаар Их хуралд оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байгаа. Хугацаа хангалттай. Ажлын хэсэг ажиллаад ирэх арванхоёрдугаар сарын 6-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлуулна. Ингэснээр хуучин ҮЗХ шинэ дүрмийнхээ хүрээнд татан бууг­дана. Бүх зүйл цоо шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. Шинэчлэл хөрсөн дээрээсээ ургах ёстой. 16 жилийн дараа Ардчилсан нам хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурин дээр байгаа. Фракц гэдэг ойл­гол­тыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан уу гэвэл байсан. Сонгуулийн дүнд сөргөөр нөлөөсөн. Алдаагаа давтахгүйн тулд манай шинэчлэгчид арай өөр байр сууринаас хандах ёстой гэж хэлж байгаа. Залуу­чуудтайгаа би уулзаж ярилц­сан. Бодлого дээрээ нэгдсэн фракц байх нь зөв. Үүнийгээ шинэ дүр­мийнхээ хүрээнд хийх ёстой гэж үзсэн. Тийм учраас би залуучууддаа “Одоо та нар яваад сумынхаа жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс. Тэрний да­раа дахиад эрэмбэлээд яръя” гэсэн. Ингэх нь бидний хувьд зөв шийдэл.

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Шинэчлэл гэдэг бол байнга л хийгдэж байх ёстой зүйл. Түүнээс биш ялалт, ялагдлын дараа цочсон юм шиг хашгирдаг лоозон биш. Манай намын шинэчлэл ч хүндрэл багатай явагдана аа. Учир нь бид хуйвалдааны зарчмаар шинэчлэл хийж жүжиглэдэггүй ил тод нээлттэй нам. Бид хаана, юун дээр ямар хүчин зүйлээс болж, яагаад ялагдав гэдгээ тодорхой, ил тод ярьж, зөв оношилж байж шинэчлэл бодит болно. Харин шинэчлэл нэрээр үйлдсэн гэмээ нууж, хаалгаар биш хаяа тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгийн төлөө шунаж орж ирэх гэж оролдож байгаа хүмүүсийг намын гишүүд сайтар танина. Манай нам олон асуудлыг ул сууриар нь харж, төлөвшилдөө анхаарах, дүрмээ чамбайруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хариуц­­лагатай, зарчимтай байх цаг ирээд байгаа нь үнэн. Гэхдээ зөвхөн дотоод зохион байгуулалтаараа оролдох тө­дийх­нөөр шинэчлэл ярих хэрэггүй. Улс төрд шинэ үе орж ирж байна. Эх оронч үзэлтэй, өөрийн толгойтой, би энэ үгийг давтан хэлмээр байна, өөрийн толгойтой хүн чухал шүү. Зарчимч, боловсролтой, шударга өрсөлдөх чадвар бүхий залуусыг бид дэмжих хэрэгтэй. Хүний хүслээр, бусдын хатгаасаар, өөрийн хэм хэмжээг үл тооцон шинэчлэл гэж хоосон хашгирч эрх мэдэл албан тушаал мөрөөдөн нойр нь хүрэхгүй яваа хүмүүс цөөнгүй байгааг ч хэлэх хэрэгтэй. Ардчилсан намд гурван үеийн төлөөлөл анх удаа бий болж байна. Гурван үеийн хэлхээ буюу залуус нь зүтгэж, дунд үе нь ачаа үүрч, ахмад нь туршлага заан зөв чиглүүлж байж улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадна. Түүнээс биш нэгнээ үгүйсгээд хол явахгүй л дээ. Нам бодлоготой байж, бодлогынхоо төлөө ажиллах ёстой. Харин намыг бодлого, чиглэлгүй болгосон хүмүүс огцорсон ч багадана. Ардчилсан нам маань МАНАН гэдэг бүлэглэлээс салж байж нам шинжээ хадгалж, улс орноо урагшлуулж чадна.

 

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: Сонгуулийн ялагдлаа, өөрсдийн алдаагаа ухаалгаар, эрүүл саруулаар тунгаан хэлэлцээд улс төрийн дараагийн зорилго, үйл хэргийн төлөө АН цул байж чадах уу, үгүй юү. Аль фракц, хэн эрх мэдэлтэй байх гэхчилэн хуучин, шинэ сорилтууд бидний өмнө байгаа. Ийм учраас аль аль нь яаран бас шийдвэр гаргахаасаа болгоомжилж байх шиг байна. Тэрнээс шалтгаалаад л ҮЗХ хуралдах, хуралдахгүй, хурлаараа юу шийдэх, шийдэхгүй вэ гэдэг дээр үл ойлголцол байгаа. Хурлаа хийж чадахгүй хойшлуулаад байгаа үнэн шалтгаан бол энэ. Том улс төр гэхээсээ илүүтэй АН-ын доторхи улс төрийн том өөрчлөлтийн өмнөх нам жим байдал юм уу даа. Мэдээж өмнөх алдаагаа дүгнэхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Дүгнэхдээ харин субъектив байдлаар хэн нэгний буруу гэж шууд хашгирч босч ирэхээсээ илүүтэй хамтаараа юун дээр алдсан юм бэ. Тодорхой бүлэг хэсгийн алдаа байгаа бол тэр нь юунаас болсон юм бэ гэдгийг эрүүл саруулаар ярилцах ёстой. Гэхдээ хэн нэгнийгээ намаас хөөх гээд байгаа юм уу, эсвэл хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу. Тэр тал руугаа явбал зөвхөн хувь хүмүүсийн зөрчил болж хувираад жинхэнэ асуудлаа эрүүл саруулаар харж чадахаа байчихна. Асуудлаа тойрч сууж байгаад ярих ёстой юм. Бид юун дээр алдав, юунаас болов, дахиад ийм алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ гээд ярилцах ёстой.

 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл: АН-ын тухай яриа өрнүүлж чадаж байгаад нь тэр залуучуудад талархдаг. АН-д энэ үнэхээр дутагдаж байсан зүйл. Энэ дутагдаж байсан орон зайг нөхөж залуучууд гарч ирж, өөрсдийгөө ч, намаа ч шинэчлэе гэж зоригтой ярьж байгаа нь таалагдсан юм. Өөрсдийхөө ярианд өсч том улстөрчид болоосой гэж бодож байна. АН ойрын үедээ шинэчлэгдэж чадна. АН бол маш их потенциальтай нам. Эрх чөлөөтэй гишүүдээс бүрдсэн нам гэж хэлэх дуртай. Эрх чөлөөтэй хүмүүс шинэчлэгдэхээс хэзээ ч айдаггүй юм. Манай намд асар их нөөц, бололцоо бий.

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ: Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшилсон нь АН-ын шинэчлэлтэй ямар ч хамаагүй асуудал. АН хийдэг хурлаа хийнэ. Шинэчлэлийг өнөөдөр хэн нэгэн хүнийг нөгөө хүнээр сольж тавьснаар харж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй. АН үнэхээр шинэчлэгдэх гэж байгаа бол намын тулгуур баримт бичиг болсон үндсэн дүрмээ шинэчлэх ёстой. Үндсэн дүрмээ ардчилал, шударга ёс, намын нээлттэй байх зарчим гээд олон зүйлд нийцүүлж өөрчлөх ёстой. Хоёрдугаарт, намын үзэл баримтлал онолоо тодорхойлох ёстой. Гуравдугаарт, угшил гарлаараа фракцладгаа болих ёстой. Энэ намд анхан дунд шатанд гишүүддээ нээлттэй үндсэн дүрэм хэрэгтэй байна. Одоо байгаа Үндсэн дүрэм бол Үндсэний зөвлөлдөх хорооны гишүүдэд л үйлчилдэг, тэдэнд л нээлттэй дүрэм байдаг. Анхан дунд шатандаа тэгш үйлчилдэг дүрэм хэрэгтэй. Улс орны эрх барьдаг хоёр том намын нэг өөрөө эхлээд төлөвшлөө зөв тодорхойлохгүй бол улс оронд хортой. Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус чуулган Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан зарласан өдөр давхар зарлагдсан. Гэтэл өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар улс орны нийгэм улс төрийн байдалд ноцтой нөлөөлөхүйц, хувь хүний эрх эрх чөлөөнд халдсан олон том асуудлууд хэлэлцэж байна. Нийгмийн анхаарлыг АН-ын ҮЗХ-ны хурал руу чиглүүлсэн пи-ар хийгээд хүн бүр тийшээ хандаж байхад ээлжит бус чуулганаар бүх юмаа шийдээд гарах гэсэн улс төрийн бодлого байсныг үгүйсгэхгүй. Угаасаа АН 26 жилийн хугацаанд улс орны бүтээн байгуулалт, ардчиллын суурийг тавьсан нам.

 

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл: Намын даргын тухайд ҮЗХ-гоор томилогдох намын дарга нь намынхаа шинэ дүрэм, шинэчлэлийг хийгээд Их хурлаар намын даргаа өгөөд өөрөө намын даргад өрсөлдөж болохгүй гэсэн зарчимтай. Тэгэхгүй бол одоо томилогдсон намын дарга нь Их хурлаар өөрийгөө батламжлуулах гэж очих юм бол манай намд шинэчлэл хийгдэхгүй. Манай намын тэмцэл зогсохгүй. Одоо байгаа намын дарга шинэчлэл хийгээд ажлаа өгөх ёстой. Хэрвээ үүнийг намайг хий гэвэл би хийнэ. Би хэзээ ч албан тушаалын төлөө явж байгаагүй:

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, АН-ын дарга нэр дэвшигч П.Цагаан: Мэдээж дүрэмдээ суурь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэхдээ АН-ын гишүүдээс асууя, гишүүдээ сонсоё, гишүүдээрээ шийдүүлье гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Фракцуудын зөрчилд идэгдэж, намыг сульдуулсан ҮЗХ-г татан буулгаж, оронд нь АН-ын 600-700 хүний бүрэлдэхүүнтэй Их Хуралдай байгуулж, жилд нэг удаа тогтмол хуралддаг өдөртэй болох хэрэгтэй гэж үзэж байна. Их Хуралдай ирцээрээ асуудлаа шийддэг байх нь зөв. Тэр өдөр нь намын дарга ИХ-г хуралдуулаагүй, ажлаа тайлагнаагүй бол даргаасаа чөлөөлөгддөг, дараагийн дарга нь томилогдоод, намаа аваад явдаг, гацаагүй ажилладаг болгох хэрэгтэй. Үүнээс гадна АН-ын гишүүнчлэлийг нээлттэй болгож, эрдэм боловсролтой, эрч хүчтэй залуусаар байнга сэлбэгдэж байдаг болох хэрэгтэй. Ахмад, дунд, залуу гурван үеийнхэний гагнаас, амьд холбоо, залгамж хамтын ажиллагаа л тууштай үр дүнд хүргэнэ. Загас толгойноос эхэлж мууддаг гэж үг бий. АН-ын Дүрмийг хамгийн их зөрчсөн хүмүүс бол АН-ын дарга нар гэдэгтэй маргах хэрэггүй. ҮЗХ-ны гишүүд ажил, амьдралаа зохицуулаад цаг, мөнгөө зараад Улаанбаатарт хэрэг болгоод хүрч ирсээр байхад бах таваа хангаж байгаа юм шиг ирсэн хойно нь, тулгаж байгаад хурал хойшиллоо гэж яаж хэлж чадаж байна аа? АН-ын шинэчлэл дүрмээ мөрддөг даргатай болохоос эхлэнэ. Зарчимтай, алсын хараатай манлайлал АН-ын шинэтгэлийг тодорхойлох ёстой. Бүгдээрээ зөвлөлдөөд шийдье л дээ. Миний бодлоор дээрх хоёр хувилбарын аль аль нь буруу гэж бодож байна. Хэдэн хүний тохироогоор сонгогдсон дарга Хурлаа хийхээр л огцорчих гээд байдгийг бид олон удаа харсан. Бид энэ алдаагаа давтаж болохгүй. Ийм учраас АН-ын даргыг дарга нар биш, АН-ын гишүүд, дэмжигчид сонгох эрх дархтай байх ёстой. Энэ удаад бараг ард нийтийн саналаар тодруулсан ч болно гэж бодож байна.

 

Ерөнхий сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатар: Манайхны одоо ярьж байгаа дүрмийн шинэчлэлт байх ёстой. Дүрмээ шинэчлэн гэж ярихаасаа илүү дүрмээ мөрддөггүй өөрсдийн эрх ашгийн тулд юу ч хийхээс буцахгүй АН доторх манангаасаа салах хэрэгтэй. . Шуудхан хэлэхэд, өөрсдийн намын засгаа унагадаг Б.Наранхүү мэтийн нөхдүүдээсээ салах хэрэгтэй. Бас МАН-ынхантай үзэл бодол, түрийвчээрээ нэгдсэн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, нарын хүмүүсийг зайлуулж байж АН-ын шинэчлэлийн тухай ярих үүд хаалга нээгдэнэ. Яг үнэндээ манай намд үүсээд байгаа хүндрэл намд МАНАН үүсгэснээс л болсон. Өнөөдөр намын дүрэм, явж ирсэн чиг шугам үгүй боллоо гэж байгаа бүгд чинь энэ бүхнийг уландаа гишгэсэн дээрх хүмүүсээс л шалтгаалсан гэдгийг дахин хэлье.

 

Ардчилсан намынхан “Дүрмийн” гэж тодотгодог Д.Бямбаа: Намын төлөвшил байхгүй болчихсон учраас энэ нам зохион байгуулалтад ороход хүндрэлтэй болсон. Аливаа улс төрийн байгууллага хуулиа дээдэлдэг, дүрэм журамдаа захирагдаж байвал эрүүл байдаг. Гэтэл АН Их хурлаараа баталсан, өөрийн үнэт зүйл болсон дүрэм рүүгээ нулимж эхэлсэн. Аливаа дүрэм, журам хэн нэгэнд таалагдахгүй байж болно. Нийтэд таалагдаж байвал зохицуулалт мөн юм. Гэтэл дүрэм журам мөрддөггүй фракц хоорондын хэлэлцээрээр асуудлыг шийддэг болсон. Үүнийг “ширэнгийн дүрэм” гэж хэлдэг. “Ширэнгийн дүрэм” АН-ын зохион байгуулалт, гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг ч “үгүй” хийсэн. Түүнчлэн сүүлийн зургаан жил цус сэлбэсэнгүй. Огт  солигддоггүй ҮЗХ-ийн хэдэн гишүүн байна. Тэр хүмүүс эрх мэдлийн тоглолт хийж, ордон тойрсон жижиг зүйл дээр өнгөрсөн дөрвөн жил сатаарсан. Үндсэндээ АН 100-200 хүний тоглолт хийдэг хэрэгсэл болж хувирсан нь өнөөдрийн ялагдалд хүргэсэн. Энэ байдлын гадна талд байгаа энгийн гишүүд дэмжигчид мэдэрсэн. Ардчиллын үнэт зүйлийг мэдэрдэг Дорж гуай энэ жил сонгуулиа өгсөнгүй. Яг ийм зүйл ганцхан АН-ын дотор яваад байгаа юм биш л дээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.21.106.142)
    Одоо Ардчилсан нам тарж, шинэ бодлоготой шинэ нам байгууулах хэрэгтэй. Харин шинэ намын удирдлагад АН-ын одоогийн удирдлагуудаас огт оруулж болохгvй. Тэдэнтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.81)
    Үгүй тэгээд эд нар АН-ыг шинэчилчих хэрэг үү? Өнгөрсөн хугацаанд энэ нөхдүүдээс өөр хүмүүс АН-ыг хуучируулаад байсан хэрэг байх нээдээ янз нь.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.81)
    Үгүй тэгээд эд нар АН-ыг шинэчилчих хэрэг үү? Өнгөрсөн хугацаанд энэ нөхдүүдээс өөр хүмүүс АН-ыг хуучируулаад байсан хэрэг байх нээдээ янз нь.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.81)
    Үгүй тэгээд эд нар АН-ыг шинэчилчих хэрэг үү? Өнгөрсөн хугацаанд энэ нөхдүүдээс өөр хүмүүс АН-ыг хуучируулаад байсан хэрэг байх нээдээ янз нь.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • АН-ын хөдөөний гишүүн (202.131.245.102)
    Ардчилсан нам шинэчлэлээ ул суурьтай хийж чадна гэдэгт жирийн гишүүн би бүрэн итгэлтэй байна. Юуны өмнө намын дүрмийн шинэчлэлийг ирээдүйд хийгдэх Үндсэн хуулийн шинэчлэл хийх зам руу үлгэр болгож Монгол улсыг засаглалын хямралаас гаргах талд зогсохуйцаар шинэчлэмээр байна. Өнөөдрийн ҮЗХ чадамжгүй болсон хэдэн фракцид хөтлөгдсөн морь унасан толгойгүй хүн болсон учир түүнээс шинэчлэл хүлээх нь нэгэнт хэрэггүй болсон. Даргын үүрэг гүйцэтгэгч эхлээд ялах эс ялах нь гол биш ч орон нутгийн сонгуулийг удирдаад хийлгээтэх. Одоогоор генсектэйгээ хоёул энэ талаар олигтой ажилсангүй байж байгаад сурталчилгаа эхлэх цаг нь боллоо. Иймд эднээс цаашдаа хүлээх юм алга гэж үзэх байна. Намын зүгээс хийхгүй байгаа ажлыг МоАН ы гэсэн багаас сонгуульдаа ингэж ажилмаар байна гэсэн хууль зүйн зөвлөлгөөнүүд гарын авлага ирүүлж бид нэг юм гартаа барих юмны захтай боллоо. Нөгөө Эрдэнэбат Эрхэмбаяр нар хайчив. Олон аймагт ийм байгаа байх. Би хөдөөний гишүүн тул хотод юу болж байгааг мэдэх юм алга.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.33.121)
    АН тар тар тар
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.123.117)
    АН д урвагч Элбэгдоржийн фракцийг хэзээ ч оруулж болохгүй Элбэгдоржийн бууны нохой Цагааны ярилцлага худлаа
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Самуэл Смайлс
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.219.194)
    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • иргэн (103.229.122.203)
    Эрдэнийг зайлуул АН-хан.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.41.133)
    tartsgaa hujaanuud
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (43.242.242.224)
    Цагаан нь арай дээр юм байна.Бусад нь зүгээр далд орвол яадгийм бэ. Гай таригчид байна да
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.44.229)
    xarsan tsarai bx chn xen blee
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Нам чинь зугээр цуглуулга болжээ (103.229.121.42)
    Загас толгойноосоо утээд удсан тул одоо ч биенээс нь авах зуйл улдэхэд хэцуу болж байх шиг байна . Олон тумний итгэл гэдэг зуйл хамгийн чухал . Уунийг зугээр нэг яриад болчихдог зуйл биш. Харин удэр тутамд хэрэгжуулж байх зуйл. Мэдэж энэ амаргуй учраас намууд хазайгаад уэрсдийгээ уэрсдийн шуналаа ард тумэн гээд бодчихдог булай алдааруу хальтирдаг даа
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.217.145)
    Толгой нь МАНАН болчихсон цагт хэзээ ч шинэчилэгдэхгуй Улам л дотроосоо етсеер бур угуй ч болж мэднэ Шударга хариуцлага тооцож чадахгуй намд цаашид хэн итгэхэв дээ
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Татан буулга (103.10.197.218)
    Шинэчлэгдэх цаг нэгэнт өнгөрсөн. Одоо татаж буулгаж шинээр байгуулан шинэ хүмүүсийг удирдлагад нь сонговол олон нийтийн итгэл сэргэж магадгүй. МАН 4 жилийн дараа яг энэ замыг сонгохоос өөр гарцгүй болсон.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • зочин (103.242.47.38)
    улс орны эрх ашиг эв нэгдэлээ 1-рт тавь
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • tany (116.44.154.116)
    uneheer shinechlegdej chadahgui nam shinchlel yrij bigaa ene humuus n bugd gadnii gar hol mongoloo gesen ochuuhen ch setgehui bauhgui humuus ydaj gants zaluu hun alga erh medelee bulalgah durgui tiim l humuus bina huuchin uzel bodol huuchin humuus shinchilelee yaj gedeg n ogt todorhoigui iim humuus ymar potentsial yrad bigaa n oilgomjgui ugaasaa mohoh yu moholruugee Bayrtai
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.117)
    ЗҮГЭЭР ТАРААД ӨГ
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (116.7.67.87)
    ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ НЬ АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ТҮҮНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ БОДЛОГО, СТРАТЕК , ОНОЛЫГ ОДОО БОЛТОЛ ҮЗСЭН ХҮН НЭГЧ АЛГА ХАРИН АРДЧИЛАЛ БОЛ ТӨРД ГАРЧ ТӨРӨӨС ТЭР БУМТАН БОЛЖ ТӨРДӨГ ИД ШИДТЭЙ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА. ХУДЛАА ГЭВЭЛ АН-ЫН ГИШҮҮДЭЭС АСУУДАА. ТЭД У ГЭЖ ХАРИУЛАХ БОЛДОО.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.36.138)
    тарцгаа дархлагдсан хужаа нар аа? монголчуудыг боол болгосон нам сөнөтүгэй
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
    • Chuluut setgegch
      Uu ugur komunist. Yag yslsan oindeeree buyu 2017 onii 7ssriin1nd zuv harj ineej buruu harj manjlan uilaldahiig chini erh chuluug erhemlegch Mongolchuud harnaa.
      2016 оны 09 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    7 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    7 цаг 28 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    7 цаг 39 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    10 цаг 21 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    10 цаг 54 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    11 цаг 58 мин
  • Танилц: “Улсын начин” цолны болзол хангасан бөхчүүд
    13 цаг 22 мин
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
    17 цаг 14 мин
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
    17 цаг 37 мин
  • Энэ жилийн наадамд гурав давсан АЙМГИЙН цолтонгууд
    17 цаг 51 мин
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
    18 цаг 2 мин
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
    18 цаг 43 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг давж хална
    20 цаг 36 мин
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
    Уржигдар 21 цаг 19 мин
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
    Уржигдар 14 цаг 22 мин
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
    Уржигдар 13 цаг 33 мин
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    Уржигдар 09 цаг 35 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 00 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    2025-07-10
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    2025-07-10
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК