УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны дараа МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хоёр ажлын хэсэг байгуулсан талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ.
2017 оны төсвийн төсөлд санал дүгнэлт боловсруулах бүлгийн ажлын хэсгийг МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахлах юм.
Сэтгэгдэл (2)