Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороогоор гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

2016-10-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар эхлээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулав.

 

 

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын хугацаа 2008-2012 онд хэрэгжиж дууссан ч 2012 оны 12 дугаар сард Катар Улсын Доха хотод болсон Киотогийн протоколд оролцогч талуудын 8 дугаар бага хурлаар уг протоколын үүрэгт хугацааг 2013-2020 он хүртэл сунгаж баталжээ. Өнөөгийн байдлаар Киотогийн протоколын 2 дугаар үүрэгт хугацаа буюу Дохагийн нэмэлтэд нийтдээ 64 улс нэгдээд байгаа аж.

 

Харин 2015 онд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суур конвенцийн талуудын 21 дүгээр бага хурлын шийдвэрээр Парисын хэлэлцээрийг баталсан. Уг хэлэлцээр нь тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг эрчимжүүлэхэд чиглэж байгаа агаад дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2°С-аас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5°С-т хязгаарлахад бүх улс орон хүчин чармалт гаргахыг уриалсан байна.

 

УИХ-ын 2016 оны ээлжит бус чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан. Дэлхийн бараг бүх улс орон энэ хэлэлцээрт нэгдэж орох чиг хандлагатай байгаа учраас Монгол Улс ижил төстэй агуулгатай хоёр гэрээ хэлэлцээрт нэгдэн орох шаардлагагүй гэж үзсэний үндсэн дээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийг тухай хуулийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг татаж авах саналаа салбарын сайд байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.



Харин байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нэгэнт Засгийн газар өргөн мэдүүлсэн хуулийн төслөө татаж авч байгаа учраас энэ тухай шийдвэрээ байнгын хороонд албан бичгээр мэдэгдэхийн зэрэгцээ Гадаад харилцааны яамтай ярилцаж ойлголцох шаардлагатайг сануулав.

 

Дараа нь Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан юм.



Тус байгууллага /СТ-ЕП сан/ нь анх 2002 онд БНСУ-ын Засгийн газрын санаачлагаар, аялал жуулчлалаар дамжуулан ядуурлыг бууруулах зорилгын дор сангийн зориулалтаар үүсч байгуулагджээ. Харин 2004 онд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус байгууллагатай нягт хамтран ажиллах болж, түүний гишүүн орнуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байна. Сангийн захирлуудын зөвлөл нь 2006 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд Мадрид хотноо болсон захирлуудын зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар Монгол Улсыг зөвлөлийн гишүүнээр элсүүлжээ.

 

Тус сан нь өнгөрсөн хугацаанд нийтдээ 11 сая ам.долларын санхүүжилт бүхий 108 төслийг 31 оронд хэрэгжүүлсэн агаад манай улсад тус сангийн шугамаар 2013 онд бичил номын сан байгуулах 30 мянган ам.долларын төслийг ерөнхий боловсролын 3 сургуульд хэрэгжүүлжээ. Мөн 2015-2016 онд “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах, сургагч багш нарыг бэлтгэх” 65 мянган ам.долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлсэн байна.

 

СТ-ЕП сан нь 2013 оноос Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, бие даасан олон улсын байгууллагын статустай болох санаачлага дэвшүүлснийг мөн онд болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн 20 дугаар чуулганы үеэр гишүүн 156 орон дэмжихээ илэрхийлсэн аж. Харин манай улсын хувьд шинээр үүсгэн байгуулагдаж буй олон улсын СТ-ЕП байгууллагад элсэхээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа юм байна. Иймээс Засгийн газар Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төслийг байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ.

 


Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар саналаа хэлж уг асуудлыг зөвшилцөхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь уг хэлэлцээрийн тухай хуулийн төслийг зөвшилцөж Засгийн газарт гарын үсэг зурах эрх олгохыг дэмжсэн тул энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.



Аялал жуулчлалыг идэвхжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, гишүүн улс орнуудад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус байдлыг арилгах зорилго тавьж буй олон улсын СТ-ЕП байгууллагад Монгол Улс элссэнээр аялал жуулчлалын салбарт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг татах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх нөхцөл бүрднэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч салбарын сайд нь хуралдаанд ирээгүй тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав.

 

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэж,Төрийн нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор, Монгол Улсын гадаөад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараар тус тус ахлуулан байгуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    6 цаг 35 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    6 цаг 37 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    6 цаг 40 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    8 цаг 0 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    8 цаг 54 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    9 цаг 19 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    10 цаг 34 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    10 цаг 37 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    10 цаг 43 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    10 цаг 54 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    10 цаг 56 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    10 цаг 58 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    11 цаг 3 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    12 цаг 5 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК