Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордоны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж байна. Уг хуулийн хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож буй юм.
Энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд дараах асуудлуудыг авч хэлэлцэж байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон төсөлд цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн оролцоо зэрэг асуудлуудыг мөн авч хэлэлцэж байгаа юм байна. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг жил ирэх тусам газар авч нийгмийн тулгамдсан асуудлыг нэг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэдийн 97 хувь нь хүүхэд эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хэлэлцүүлэг 12:40 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (2)