Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Одоо мэдэгдэл хийдэг цаг нь биш ажил хийдэг цаг

2016-10-06
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр ГХЯ-нд  сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр түүний хэлсэн онцлох ишлэлүүдээс та бүхэндээ хүргэсэн бол тус уулзалтын хүрээнд ямар ямар асуудлыг хөндсөн талаар дурдая.

“Хойд хөршдөө бид баярлалаа гэж хэлэх ёстой. Монгол, Оросын ард түмний харилцаа гайхамшигтай түүхтэй. Монголын ард түмний төлөө цусаа урсгаж явсан ард түмэн Орос. Бүтээн байгуулалтад хөлсөө дуслуулж явсан улс Орос. Ямар улстай хамгийн ойрхон ажиллах вэ гэхэд 60 гаруй хувь нь ОХУ-тай ойрхон ажиллах ёстой гэж хариулдаг. Бүх яамд, салбарын төвшинд хамтарч ажиллах байх, өмнөх уламжлалаа үргэлжлүүлэх байх гэж харж байна”

 

“Сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай 10 гаруй удаа уулзсан. Өмнөх түүхийг харахаар хоёр жилд нэг удаа ч уулзаагүй тохиолдол бий”.

 

Харилцаа өндөр төвшинд хүрсэн, хойд хөршийн удирдагчид хоёр орны харилцаа ямар чухал юм бэ гэж үздэгийн илэрхийлэл. Хоёр орны хооронд иргэд визгүй зорчдог болоод хоёр жил болж байна. Урагшаа явсаар нэг хотыг манай иргэд хөгжүүлсэн гэж ярьдаг. Хойд хөршийн маш олон иргэн Монголд орж ирдэг болсон, тэндээс хамтын ажиллагаа эхэлж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцаа эрчимтэй явж байгаа. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнтэй яагаад уулзаж болдоггүй юм бэ гэж санал гаргаад уулздаг болсон. Гурван улс оролцоод 36 төсөл хэрэгжүүлэх боломжтой жагсаалт гаргасан. Ойлголцсон жагсаалт. Нэг зүйлийг би хүсэж байсан, төмөр замыг хос болгочих юмсан гэж. Урд хөрш маш том үйлдвэрлэгч. Орос, Хятадын хооронд бүх ачаа бараа Монголоор дайрч өнгөрдөг болох юмсан гэсэн итгэлцлийг бий болгох юмсан гэж ажилласан. Цаашаа энэ ажил хийгдэх байх гэж итгэж байгаа.

 

“Манай хүү ИТХ-д нэр дэвшсэн, цэвэр өөрийнх нь сонголт. Олон түмнийхөө төлөө явъя гэсэн зорилго байгаа бол, зорилго нь зөв байгаа бол дэмжих ёстой”

 

“ОЛОН ХҮНИЙГ ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА ТУХАЙД ХҮМҮҮС ГАСАЛЖ БАЙНА. БҮР АЙДАСТАЙ АЖИЛДАА ОЧИЖ БАЙНА


 

“Олон хүнийг төрийн албанаас чөлөөлж байгаа тухайд хүмүүс гасалж байна. Бүр айдастай ажилдаа очиж байна. Машинаа лизингээр авчихсан байдаг”.

 

“Цэвэрлэгч, мэргэжилтэн хэнийг ч голохгүйгээр жагсааж байгаад толгой дараалан хөөж явуулж байна. Захиргааны ерөнхий хуульд зааж өгсөн. Ийм байж болохгүй”.

 

“Халах тусам төрийн албаны чадвар дордож байгаа. 20, 30 жил ажиллачихсан хүмүүс асар үнэтэй капитал. Тэр хүмүүсийг хөөж явуулаад шахааны хүмүүс оруулж ирэхээр төр хүчгүй болж байгаа”.

 

“Иргэдээс хүмүүс их бичиж байгаа, Ц.Нямдоржийн гар хөл хүрээгүй газар байхгүй боллоо, банк санхүүгийн салбарыг барилаа ч гэдэг юм уу. Энэ зүйлийг ард түмэн асуух ёстой юм.”

 

"Сонгуулийн өмнөхөөс  амьдрал сайжрав уу гэхээр бүгд л дордлоо гэж байна. Өдөрт би 30 хонь зардаг байсан бол 3 хонь зардаг боллоо гэж."

 

“Ийм зүйлээс бултах гэж чанга, чанга мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй. Одоо бол мэдэгдэл хийдэг цаг биш ажил хийдэг цаг. Нэгдээд нийлээд ажилламаар байгаа юм. Одоо сонгууль дууссан, нэгдээд нийлээд ажиллая.”

 

“Хагаралдах үйл явц хангалттай болсон, одоо боллоо. Бие биенээ гутаах оролдлого хангалттай явсан, одоо болио. Богино  хугацаанд нэгдэж нийлээд ажлаа хийгээд явах юм руу орох ёстой.”

 

Монголд ажил хийх чадавхийг дээшлүүлэх ёстой. Энд шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийх ёстой. Дуртай юмаа ярьж, татан буулгаж, нэгнийгээ татаж унагаж болсон.

 

Ардчиллаас монголчууд эрх чөлөөний мэдрэмжийг авсан. Одоо тулгамдаж байгаа асуудлыг шийддэг, ажил хийдэг үндэстэн болох ёстой.

 

Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс Монголын ард түмний нэг хэсэг.

 

Монголын амьдралын 80 хувь нь хувийн хэвшил дээр явж байгаа. Ингэж төрийн гар хуруу багассан.

 

70, 40 мянгыг хасахаар төсвийн тодотголоор Сангийн сайдын оруулж ирсэн санал. Засгийн газар байгуулагдаад бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурь барьсан.

 

Ц.Нямдоржийн шахаа, мөнгөний хүч Сангийн сайдыг бий болгосон байж магадгүй.

 

Иймэрхүү байдлаар хуйвалдах, цаг, сэдэв хүлээж улс төр хийдэг юмаа болих хэрэгтэй

 

Банктай холбоотой асуудлыг чөлөөлөх, хоёр дахь зах зээлийг бий болгох. Хувийн аж ахуйн нэгжүүд нэг хүний өмч байхаа больё, Монголын ард түмэнд хувьцаагаа зар, Засгийн газар, УИХ-ын зүгээс ажлаа хий, хуулиа батал.

 

Засгийн газар төсвөө оруулаад ирдэг, УИХ нь дураараа тэлж байдаг, баталсны дараа дандаа тодотгож байдаг. Сахилга бат гэдэг юмыг ОУВС-ай хэлэлцээр хийж байгуулахгүй л юм бол эндээс гарахгүй. Мөнгө зээлж магадгүй, 2, 4 тэрбум гэж та нар бичээд байна.

 

Өмнөд хөрштэй ганц биш, БНСУ, хойд хөрш, Европоос Герман байж болно. Мексик АНУ-тай ярьж байгаад эдийн засгаа босгоод ирсэн туршлага байна. Явж, явж байгаад нэг орон дээр тунаж магадгүй. Хөнгөлөлттэй хүүгээр сольж болно.

 

Улстөрчид мөнгө харахаар үнэхээр хариуцлагагүй болдог.

 

    Э.БАТ-ҮҮЛИЙГ БИ ҮРГЭЛЖИД ДЭМЖИЖ ИРСЭН, БААТАР БОЛТОЛ НЬ ДЭМЖСЭН. ЦААШДАА Ч ДЭМЖИНЭ.


 

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй.

 

Хэрэг шүүхийн шатандаа очиж, шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэж харж  байна.

 

Би Ерөнхий прокуророос асууж тодруулдаг. Малыш Энхтүвшин над руу мессэж бичнэ гэж байхгүй. Худлаа.

 

Э.Бат-Үүлийг би үргэлжид дэмжиж ирсэн, баатар болтол нь дэмжсэн. Цаашдаа ч дэмжинэ.

 

С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байгаа хүмүүс хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго байх ёсгүй, хэлмэгдүүлэх ч ёсгүй.

 

"Эрдэнэт"-ийн 49 хувийг авах үйл ажиллагаа хэдийд эхэлсэн бэ гэж ярьж байна. Дүрмэн дээр нь байдаг л даа, 51 хувь дээр өөрчлөлт хийх худалдах бол 49-өөс асуух гэдэг ч юм уу. Миний байр суурь бол Монголын 51 хувь хөдлөхгүй шүү. Өөр улсад байгаа 49 хувиа яриад оруулаад ирж байгаа бол асуудал байхгүй. Манай Аж ахуйн нэгжийн тухай хуулийг муу гэдэггүй юм шүү. Өмнө гаргасан Сангийн сайдын тушаал буруу байгаа бол засаад явах. ОХУ-тай харилцаж байсан 49 хувиас буулгаж болохгүй, аж ахуйн нэгжийн тухай хуульдаа оруулаад явахад буруу юм байхгүй.

 

Төсвийн урсгал зардал хасаж болж байгаа. Жил бүхэн миний төсвийг хассаар энэ жил 4 тэрбум болсон. 12 тэрбум байсныг гурав дахин бууруулсан. Ерөнхийлөгч ингэж бууруулж болж байна. Тэгэхээр хүнд суртал нэмсэн зардлыг хасах ёстой.

 

Өрөөг нь л хасаад байх хэрэгтэй. Элчин сайд З.Алтай надад хэлж байсан, парламентын гишүүн нь өрөөгүй, хуралдаа орж ирчихээд гараад явдаг гэж.

 

    УЛСТӨРЧ ДАРААГИЙН СОНГУУЛИА БОДДОГ, ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ДАРААГИЙН ҮЕЭ БОДДОГ


 

Том төслүүдээ хөдөлгөх ёстой. Да.Ганболд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн даргаар томилогдсон бол мөнгө санхүү хөрөнгө оруулалт энэ бүх чиглэлийг сайн мэддэг хүн. УИХ-д нээлттэй сонсгол хийх бол тайлбараа хийгээд л явах хэрэгтэй гэж бодож байна.

 

Ерөнхийлөгчийн засаглалын тухайд гүйцэтгэх эрх мэдлээ үнэхээр гүйцэтгэдэг чадвартай эрх мэдлийг бий болгох ёстой.

 

Ерөнхий сайдыг ажлаа хийх эрх мэдлээр хангах хэрэгтэй.

 

Хийдэг институци Монголд хэрэгтэй байна. Надад санал ч байна, дэмжинэ.

 

Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалаа ажил хийлгэдэг болгоё, хугацаан дээр нь таван жил ч болгож болно.

 

Задарсан эрх чөлөө ярьдаг, шүүмжилдэг зүйл хангалттай. Хэвлэлийн эрх чөлөө, хүн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрх чөлөө хумигдахааргүй болсон. Хийдэг, бүтээдэг чадамжийг заавал дээшлүүлэх ёстой.

 

Улстөрч дараагийн сонгуулиа боддог, төрийн зүтгэлтэн дараагийн үеэ боддог гэж үг бий.

 

Ардчилсан намын шинэчлэлийн тухайд ямар үзэл энэ намд байх ёстой юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй, юу хийх вэ гэдгээ тодорхой болох, дүрмээ тодорхой болгох. Энийгээ авч явах чадамжтай бүтэц бий болгох ёстой.

 

Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд яах вэ гэж байна. Би яг үнэндээ Монгол Улсын маргааш хийх ажилд л их санаа зовж байгаа.

 

Хийх юм байгаа бол би зүтгэнэ ээ. Ард түмний улстөрийн эрхийг буцааж өгөхөд юу хэрэгтэй, ажилтай болгоход юу хийх юм, ямар боломжууд Монголыг тойрч алга болоод байгаа юм, энэ бүхэнд хэрэгтэй бол зүтгэнэ.

 

Ардчилсан намд шинэчлэлийг хийнэ гэж надад олон хүн орж ирсэн, таны дэмжлэг хэрэгтэй байна гэдэг, би дэмжинэ  л гэдэг.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцэтгэх засаглалыг сайжруулахад өөрчлөлт хийх хэрэгтэй.

 

Б.Чимэд агсны сахилга батыг бий болгож өгсөн хуулийг байхгүй болгосон, тэрнийг хатуу баримтлах. Үндсэн хуульд  өөрчлөлт хийх бол нэг л харилцаагаар өөрчлөлт хийх.

 

Оффшороор сонгуулийн өмнө л пижигнэх юм, төрийн албан хаагч оффшор нээлгэхийг бүрэн хориглох хэрэгтэй.

 

Нүүрс үнэ хүрч байгаа, боломжтой байгаа дээр төслөө хөдөлгөөсэй гэж бодож байгаа. Хэтэрхий их талцсан байдлаасаа болж боломжийг алдсан. Зарим нэг боломж Монголд нэг л удаа олдоно.

 

Төмөр замаа ав гэж байхад нэг л удаа олдсон боломж.

 

Монгол Улс төвийг сахисан улс гэдгээ ҮАБЗ-өөр тунхагласан.

 

АН-ын ялалтад олон мянган гишүүний орлцоо байсан.

 

Зөв үзэл бодол, зөв үйл ажиллагаа урагшаа явах ётсой. Муу зүйлээсээ аль ч нам нь салах  ёстой.

 

Ерөнхийлөгч болоод  “Та шүүхэд итгэдэг үү” гэхэд 20 хувь нь итгэдэг гэж байсан, одоо 60 хувь нь шүүхэд итгэдэг болсон гэдэг болсон байна лээ.

 

Шүүхэд байгаа бүхэн сайн байгаа гэж би хэлэхгүй, хамгийн гол өөрчлөлт нь таван хуульдаа байгаа.

 

Аяганы алгаас гэж ярьдаг тийм байдал руу ормооргүй байгаа юм.

 

Оруулах ёстой өөрчлөлт байгаа бол тэрийгээ оруулаад гүйцээгээд хийгээсэй. Аливаа улстөрийн хүчин явахад ард нь зөв институт, зөв хууль, зөв соёл үлдэх ёстой.

 

“Эрдэнэт”-ийн татвартай холбоотой асуудал дээр засах боломж байсан. “Эрдэнэт” буяны байгууллага биш, зэсийн үнэ 5000 руу орчихсон байхад 6000 хүн ажиллаж байгаа. Хэзээ ч "Эрдэнэт" төлөх ёстой татвараа дутуу төлж байгаагүй. Дэргэдээ орчин үеийн эмнэлэг байгуулсан, хуруу хумсаа хуйхлах шахам байж.  40 жил болно гэдэг өндөр нас. Монголчууд аваад зөв шийдээд, хувийнхан нь аваад төртэйгээ хамтраад цааш нь аваад яваг л гэж харсан байх. Оросууд монголчуудаас дутуу мэдээлэлтэй байсан гэж бодохгүй байна. Өр зээл янз бүрийн асуудал бий.

 

Хувийн хэвшлээс өөр зориг гаргаж, энийг авах хүн олдохгүй.

 

49 хувьдаа оногдох ашгаа гадагш нь явуулдаг байсан бол Монголд үлдэнэ. Энийг зөв болгох ёстой. 51-ийг ч, 49 хувийг ч өмөөрөөгүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • bbbb (202.179.23.113)
    Xudalaa shaaj bolloo tagjigaraa..ATGazart xulgain xeregee xvleej ami urshugdxu bod
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Нямдорж оо. Үнэндээ бол Хятадын тагнуул нэр зүүж тамд унаснаас Эрдэнэтийг луйвардаж шоронд орсон нь монгол хүний шийдэл юм шүү Монгол залуучуудын зөв. Чи үёийн үёд энэ нэрнээс салахгүй харин монгол улсад эв нэгдэл хэрэгтэй байна шүү. Эрдэнэтийн асуудал чиний нүглээс цэвэр шүү, коммунист чөтгөр минь
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Эрдэнэт юу юм бэ. Дотроо байгаа цагт учир олдож болно. Сүйрч байгаа тусгаар тогтнол эв нэгдлээ яах юм бэ. Төрийн толгойд дөрвөд захчин хоёр зодолдоод гүйцэтгэх засаглалд тариачин хятадын хүү тодроод энэ улс үндэстэн юу болж байнаа. Хагарал хэнд хэрэгтэй юм бэ.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Тэнэг ард түмний дунд Эрдэнэт гээд ганц чулуу шийдэхэд хагарч өгч байна даа. Ингэж л манжийн дарлалд орсон юм даа. Нямдоржийн бүх үйлдэл энэ эрх ашигт чиглэгддэг
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Нямдорж яаж ч тонгочсон нэгэнт гэрэлтэхээс өнгөрсөн хүн ш дээ. Түүхэнд нямдоржоороо л үлдэнэ. Монголыг шоронжуулсан ганц нүгэл нь тамд очиход хангалттай. Харин яагаад ганцаараа тэсээд байдгий. Нэг л өдөр цаг нь ирнэ дээ.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Энэ дөрвөд төрийн тэргүүнтэй тэрсэлдэг монгоцой мөн үү. Энэ бүр даварч ухаан хагас болж. Өөрийгөө Эзнээ болж гэж зүүдэлж дээ. Түүнийг хууль зүйн сайд байхад учир битүүлэг үхэл олон гарсан шүү. Эрдэнэт гэж элийрэхээр монгол эх орончид яагаад үхээд байдгийг нотлох баримт цуглуулмаар юм
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Хятадын тагнуул гэж гүтгүүлснээ ёр яриагүй өөр юм яриж чулуу хөдөлгөөд байгаа шүү. Нямка гэдэг эх орондоо л дутаж гэнэ. Мафийн эцэг чинь
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • иргэн (202.131.252.213)
    Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь умалзана гэдэг. Нямдорж өөрөө эх оронч юм шиг. Энэ хүнийг зориуд чөтгөр хатгаж дуугаргаад байна даа. Тэнгүй явбал тэнгэр таалахгүй гэдэг шиг муу үйлтэй хүн өөрөө л гэнэт шатдаг юм. Цаанаасаа бурхан тийм юм хийлгэдэг
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Ard tvmen (202.9.44.117)
    Eba erdenjiin bayajuulsan shoroogni abch bayajij duusch bga gee buzdee ard tvmen tegj yariad, baih yum ulni vg ortoidoo hurdan zaluul
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Ard tvmen tuluulul (202.9.44.117)
    Hvzvvgvig oimosiighi gozolzuulaad shorond hii eelj baidag yum shvv chi odoo gozolzoh bolson za bitgii shudraga tsarail chamaig ard tvmen medeh bolsonshvv huurtahhi ungursun za odoohon zailuulnaa
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (87.89.22.38)
    Өөрөө болохоор улсын хөрөнгөөр гадаад дотоодоор тэнэж болдог тэр нь гавяъа болдог бусад нь болохгүй зүйлийн талаар шүүжилж үнэн мөнийг олох болохоор ажил хийдэггүй болдог нь ямар учиртай юм вэ. Ямар улс орноо боддог ерөнхийлөгч байнга гадаадаар доншуучилж байхав дээ.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • бооогий (103.229.120.213)
    яана аа байж байгаа царайг нь, зэвүүн хар худалч . та нар гарч ирээд 25 жил улс орныг минь цөлмөж ард иргэдийг туйлдуулж дуусч байгаа ш дээ.
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • zocin (202.9.44.73)
    sudrag gecihjee hudalc novs
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.140.28)
    Энэнээс яаж салнаа монголыг устгалаа
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • irgen (89.217.200.133)
    49-tuhaid oor ulsad baisan umiig oruulaad irj baiga baihgui yu genee,,,nuuzaar hen neg huvi hynii gart yahaaraa ordog um be????? Oor orond baisan um chin ulsdaa, ard tymnii omch bolj oroh baisan , esvel il todoor yneheer shudargaar orsoldoj huvi hynd ochih baisan,,,,, GETEL BYH UM NUUZ HIIGDSEN BAINA shdee,,,bitgii toiruulj , bulzaaruulaad bai …!!!!! Halaa, solionii tal deer estoi jygsaaj baigaad halj baina,,,ooroo tegeh estoi, ingeh estoi geed baihiin orond ter toriinhon chin yu hiigeed baigaag haraach,,,,
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • irgen (203.91.117.8)
    elbegdorj bol shudarga sain turiin terguun
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    хөгийн шоучин ард түмнийг доромжилсоор л бассаар 2017 той золгоно гэж байгаа бол горьд
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • ШО vs БатYvл (103.26.195.84)
    BatUul odor ireh tusam hecuu de hecuu
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.121)
    Элбэгдорж Эрдэнэнт үйлдвэрийн амралтын газрыг энэ үйлдлийнхээ шанд авч байгаа гэсэн
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.225.251)
    ene jinhene liuvarchin
    2016 оны 10 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    6 цаг 32 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    6 цаг 34 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    6 цаг 38 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    7 цаг 58 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    8 цаг 52 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    9 цаг 17 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    10 цаг 31 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    10 цаг 35 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    10 цаг 41 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    10 цаг 51 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    10 цаг 53 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    10 цаг 55 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    11 цаг 1 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    12 цаг 3 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Уржигдар 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Уржигдар 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Уржигдар 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Уржигдар 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК