ИТХ-ын сонгууль өнгөртөл завсарлана УИХ-ын намрын чуулган өнөөдрөөс сум,дүүргийн ИТХ-ийн сонгууль өнгөртөл завсарлана. Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 19-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт болох юм. Энэ удаагийн чуулганаар улс орны эдийн засагт голлон нөлөөлөх асуудлуудыг хэлэлцэх учраас Сөрөг хүчний зүгээс олон хоног чуулган тасалдуулахыг эсэргүүцээд байна. Чуулганы завсарлагаанаар эдийн засгийн чиглэлийн чухал хэлэлцээрүүд хийгдэх хүлээлттэй байгаа юм.
Б.Цэцэг