УИХ-ын чуулган энэ долоо хоногт товлосон өдөр, тогтсон цагтаа эхэлсэнгүй дахин хойшиллоо. Учир нь Орон нутгийн сонгууль ойртож буй энэ өдрүүдэд гишүүд хуралдах завгүй байгаа бололтой.
Тодруулбал, өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцэхээр товлогдсон байв. Гэвч, ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар тус Байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Мөн өчигдөр буюу энэ сарын 10-ны 10:00 цагт УИХ-ын чуулганы бүлгийн хурлаар 2017 оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөл болоод бусад асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч АН-ын зарим гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа шалтгаанаар энэ долоо хоногт хуралдахгүй, МАН-ын ирц бүрдээгүй билээ.
Түүнчлэн УИХ-ын намрын чуулган Орон нутгийн сонгууль хүртэл завсарлах тухай мэдээлэл байна. Гэхдээ одоогоор захирамж нь гараагүй байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)