БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр буюу энэ сарын 11-нд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзтэй уулзлаа.
Тэрбээр ногоон байгууламж болон хөрсний гадаргууны усны хомсдлын чиглэлээр БНТУ-тай хамтран ажиллах хүсэлт тавьжээ. Элчин сайд БНТУ байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах, туршлага хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлж , ойрын хугацаанд энэ чиглэлээр Санамж бичиг байгуулах болно гэв.
Энэ үеэр Д.Оюунхорол сайд, “Энэ сарын 13-15-нд Улаанбаатар хотноо болох “Нүүдлийн аялал жуулчлал, тогтвортой хотууд” сэдэвт хуралдаанд Турк Улсын оролцох болсонд талархаж байна. Мөн БНТУ-ын Соёл, аялал жуулчлал, Байгаль орчин, хотжилт болон Ой, усны сайд нарыг Монголд айлчлахыг урьж байна” гэлээ.
Б.Цэцэг