Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд ”Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум”-д оролцлоо

2016-10-14
0
ЖИРГЭХ

Япон улсад айлчилж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Монгол-Японы Худалдаа хөрөнгө оруулалтын форум"-д оролцож үг хэллээ. 

 

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэхүү чухал арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ Засгийн газрын бодлого, Монгол-Японы хамтын ажиллагааны төлөвийн талаар Та бүхэнтэй санал бодлоо хуваалцах завшаан тохиолдож байгаад баяртай байна.

 

Манай Засгийн газар байгуулагдаад, ирэх 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө Улсын Их Хурлын чуулганаар саяхан батлуулсан. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн парламентын намрын чуулганаар 2017 оны төсвийн төсөл болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.

 

Засгийн газар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээг авах шаардлагатай болж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд бид уламжлалт түнш Япон Улстай, тэр дундаа Японы бизнес эрхлэгч Та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

 

Хамтдаа бид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, Монгол Улсад бизнес хийх, хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлэхэд хүчин чармайх болно. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг  бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.

 

Монгол Улс өөрийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд “Гуравдагч хөрш” орнуудтай нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн.

 

Япон Улс нь манай улсын гуравдагч хөрш, томоохон хөрөнгө оруулагч төдийгүй эдийн засгийн гол түнш орнуудын нэг билээ. Хоёр улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” нь Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд худалдаа, эдийн засгийн салбар дахь нэгэн томоохон дэвшил юм.

 

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны бизнэс эрхлэгч та бүхний хамтын ажиллагаа болон худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргаж, экспортын барааны татварыг үе шаттайгаар бууруулах, худалдаанд учирч буй хориг саадыг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг нэмэгдүүлэх тогтвортой таатай орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсон билээ.

 

Хоёр орны эдийн засаг харилцан нөхөх чадвартай, хамтын ажиллагааны нөөц, боломж ихтэй билээ. Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг Япон Улсын эдийн засгийн бодит сонирхлыг Монгол Улсад бий болгох, хоёр талын худалдаа, ялангуяа Японы шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх нь манай улсын эдийн засгийн гадаад бодлогод тэргүүлэх ач холбогдолтой юм.

 

Манай улс Япон Улстай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх, өөрийн орны экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, ашигт малтмал болон уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан үндэсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Япон Улсын өндөр технологийг нутагшуулахыг зорьж байна.

 

Монголын ард түмэн 1990-ээд оны эхэн үед зах зээлийн эдийн засагт шилжиж, хүнд хэцүү үеийг даван туулахад Япон Улс, Японы ард түмэн хамгийн ихээр тусалж, дэмжиж байсныг миний бие онцлон тэмдэглэхийг хүсч байна.

 

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд  Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад 3 удаа албан ёсны айлчлал хийхдээ хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай шат ахин хөгжиж байгааг нотолж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын экспортыг нэмэгдүүлэх, болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Эрч нэмэх” санаачилгыг дэвшүүлж, эдүгээ хоёр тал амжилттай хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байна. 

 

Монгол Улс Япон Улсыг гуравдагч хөрш, стратегийн түнш, томоохон хөрөнгө оруулагч гэж тооцдог. 1990-2016 оны хооронд Япон Улсаас Монгол Улсад нийт 262 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 2015 оны байдлаар японы 551 аж ахуйн нэгж Монгол Улсад бүртгэгдэж, үйл ажиллагаа  явуулж иржээ. 

 

Японы хөрөнгө оруулалттай банк, хөрөнгө оруулалтын сан, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжиж, Тоёота, Хитачи, Фужи Ксерокс, Ниссан, Кавасаки, Сузуки, Бриджстоун зэрэг японы томоохон аж ахуйн нэгжүүдийн албан ёсны дистрибьюторууд үйл ажиллагаа явуулж байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд японы томоохон аж ахуйн нэгжүүд манай улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж, цаашид хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна. 

 

Манай улсын гадаад түншүүдтэй явуулж буй улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрч, бидний харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрч байгаа бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулж, харилцан ашигтай байх зарчмыг баримталж байна. 

 

Бид Монгол Улсын ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн нэгдмэл, тогтвортой, залгамж чанартай улс төрийн бодлого, шийдвэр хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Хоёр орны найрсаг харилцаа, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа нь зөвхөн төрийн байгууллага хооронд хязгаарлагдахгүй, хувь хүмүүс болон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын хоорондын харилцаа чухал тулгуур байх үүрэгтэй билээ. Хоёр орны хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувийн хэвшлийн санаачилгад тулгуурласан төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал юм.

 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Японы бизнесийн зөвлөл, Монгол Японы эдийн засгийн хороо, Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг зэрэг байгууллага хоёр орны бизнес, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.Энэ удаагийн форумын үйл ажиллагаанд Монгол Улсын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож байгааг дуулгахад таатай байна.

 

Форумд оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид Та бүхэн бие биенийхээ соёл сэтгэхүй, зан заншил, онцлогийг харгалзан, харилцан хүндэтгэх зарчмаар, хоёр орны хөгжлийн нийтлэг ашиг сонирхлыг хангахад чиглэсэн чухал санал, шийдлүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    5 цаг 23 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    5 цаг 25 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    5 цаг 29 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    6 цаг 49 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    7 цаг 43 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    8 цаг 8 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    9 цаг 22 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    9 цаг 26 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    9 цаг 32 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    9 цаг 42 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    9 цаг 44 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    9 цаг 46 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    9 цаг 52 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    10 цаг 54 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК