зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Ногоон гэрлээр агентлагийн дарга болж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ

2016-10-17
0
ЖИРГЭХ

Хэдийнэ тодорсон агентлагийн дарга нараас ТАЗ шалгалт авч сүрийг үзүүлэв

 

Төрийн албаны зөвлөл өнгөрсөн долоо хоногт тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах шалгалтыг явуулж, уг шалгаруулалтад тэнцсэн гэх хүмүүсийн нэрийг Засгийн газарт хүргүүлсэн байна. Тодруулбал Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдийн дүнг хүн тус бүрээр хэлэлцээд, тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар, Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар, Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар, Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар, Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар, О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар, Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар, Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн аж.

 

Гэвч эдгээр эрхмүүд нь хэдийнэ үүрэг гүйцэтгэгчээр томилогдож тус албаныг "аваад" байсан ч ийнхүү ТАЗ шалгаруулалт явуулж тэднийг тэнцүүлсэн нь олны анхаарлыг татав. Төрийн албаны зөвлөл нь тухайн албанд орохыг хүссэн хүмүүсээс хуулийн дагуу шалгалт авч, улмаар зохих байгууллагад нь саналаа хүргүүлэх ёстой. Гэтэл ийнхүү нэгэнт томилогдсон хүмүүсийг тоо ёсоор нь шалгалтад тэнцүүлж, Засгийн газарт хүргүүлж байгаа нь ёстой утсан хүүхэлдэйний үүргийг гүйцэтгэж байна гэлтэй.

Ямартай Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр томилсон журмын нөхдөө ТАЗ-ийн шалгаруулалтаар оруулсан нэр зүүж энэ долоо хоногт хуралдах хуралдаанаараа баталгаажуулах нь. Тэгвэл ногоон гэрлээр агентлагийн дарга болж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.

 

               

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор

 

Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эрдэнэт хотын арван жилийн дунд сургуулийг 1977 онд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийг 1982 онд, ОХУ-ын Удирдлагын академийг 1988 онд, ШУТИС-ийг 1993 онд төгссөн. Инженер эдийн засагч мэргэжилтэй. 1982-1988 онд Сэлэнгэ аймгийн “Дулаан хаан” авто завсарын газарт инженер, 1985-1990 онд Хялганатын модны үйлдвэрт ерөнхий инженер, дарга, 1990-1992 онд Хялганат хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1992-1995 онд “Хан Уулс” компанийн захирал, 1995-2000 онд Сэлэнгэ зочид буудлын ерөнхий захирал, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2007 онд “Хос-Эрдэнэ” ХХК-ийн захирал, “Сэлэнгэ Эрдэнэт” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга, 2007-2008 онд “Орон сууц” корпорацийн ерөнхий захирал, 2009-2012 онд  Жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Хялганатын намын хорооны нарийн бичгийн дарга, Эрдэнэт хотын намын хорооны тэргүүлэгч, Хүнд үйлдвэрийн яамны болон Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгийн биржийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Төрийн албанд 21 жил ажиллаж байна.

 

Татварын ерөнхий газрын даргад Л.Зориг

 

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. Нийслэлийн тавдугаар дунд сургуулийг 1975 онд, ОХУ-ын Эрхүү хотын их сургуулийн бэлтгэл анги 1976 онд, Донецькийн Улсын их сургуулийг 1981 онд,МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 2000 онд төгссөн.  АНУ-ын Мериландын их сургуульд Засгийн газрын төсөв, татварын бодлого, Тайландын үндэсний хөгжлийн институтад  хөгжлийн бодлого төлөвлөлт, Вашингтон хотын Олон улсын валютын сангийн институтад санхүүгийн програмчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Л.Зориг нь 1981-1988 онд Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, секторын эрхлэгч, хэлтсийн дарга, 1988-1989 онд Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороонд хэлтсийн дарга, 1989-1990 онд Сайд нарын Зөвлөлийн Орлогч даргын туслах, 1990-1991 онд Нийгэм, эдийн засгийн улсын хороо, Үндэсний хөгжлийн яаманд газрын орлогч дарга, 1991-1992 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Эдийн засгийн бодлогын зөвлөлд референт, 1992-1996 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанд зөвлөх, ахлах зөвлөх, 1996-1998 онд “Монполь” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1998-1999 онд Сэргээн босголт банк, Шинэчлэл банкинд эдийн засагч, хэлтсийн дарга, 2000-2008 онд Үндэсний татварын ерөнхий газрын дарга, 2009-2012 онд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга, 2013-2016 онд Улсын Их Хурлын Дэд даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Төрийн албанд 30 жил ажиллаж байна.

 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргад Б.Нямдаваа

 

Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1998 онд Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 4 дүгээр дунд сургууль, 2002 онд Их Засаг их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. АНУ-ын Колорадогийн техникийн их сургуульд төслийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Англи хэлний мэдлэгтэй.  2002-2004 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, 2005-2006 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд зохион байгуулагч, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд дарга, 2009-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга бөгөөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хэлтсийн дарга, 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын зөвлөх, 2012-2013 онд “Монголын алт” ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Төрийн албанд 10 жил ажиллаж байна. 

 

ЗГХЭГ-ын дэд даргад У.Бямбасүрэн

 

ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бямбасүрэн нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали Улсын Бокконийн их сургуулийг тус тус төгсчээ. Тэрээр БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж. 1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан туршлагатай аж.

 

Гадаадын иргэн, харьяатын газрын даргад Д.Мөрөн

 

Хурандаа Д.Мөрөн нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль болон ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй юм байна. 1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан, 1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын  Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байгаад 2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр төрийн албанд 25 жил ажиллаж байгаа аж.

 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат

 

Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн байна. Тэрээр ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуульд мэдээллийн технологийн инженер мэргэжил эзэмшжээ. 1999-2002 онд Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн төвд программист, 2003-2004 онд Япон улсын “Yamamoto” компанид программист, 2004-2008 онд “Бьютик Монгол” компанид программист, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, 2009-2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2013 оноос “Монгол Солонгосын мэдээлэл технологийн хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагад зөвлөхөөр ажилласан. Төрийн албан найман жил ажиллаж байна.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх

 

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ. О.Алтансүх МУИС-ийн Нийгмийн ухааны факультет болон Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг тус тус дүүргэжээ. Тэрээр улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй аж. 2000 онд “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд  улс төрийн ажилтан, 2004-2005 онд  Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежер, 2005-2008 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газрын Бодлогын шинжилгээний хүрээлэнд референт, 2008-2009 онд УИХ-ын гишүүний шадар туслах, 2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН  Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан терминалын газрын дарга, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд найман жил ажилласан туршлагатай аж.

 

Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц

 

Сүхбаатар аймгийн Баруун Урт суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1991 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Эрдэнэт хотын Гадаад хэлний дээд сургууль, 2002 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2014 онд “Чингис хаан” дээд сургуулийг төгссөн. Орчуулагч, түүхч, эрх зүйч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистр зэрэгтэй. Орос, англи, словак хэлний мэдлэгтэй.  1993-2001 онд Сагсан бөмбөгийн “1+11” клубд тамирчин, 2005-2007 онд “Цаст” дунд сургуульд маркетингийн менежер, 2008-2010 онд “Кингс кидс” дунд сургуульд багш,  2010-2012 онд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга, 2012-2014 онд “Шаравжамц старс” сагсан бөмбөгийн клубийн захирлаар ажиллаж байсан.  2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөхөөр ажиллаж байна. Төрийн албанд зургаан жил ажиллаж байна.

 

Оюуны өмч, УБЕГ-ын дарга Р.Содхүү

 

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг. 1971 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн сургуулийг, 1977 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг, 1990 онд Намын дээд сургуулийг төгссөн.  Эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй. 1971-1973 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуульд багш, 1976-1978 онд Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт байцаагч, 1978-1982 онд Сэлэнгэ аймгийн Баянхараатын сангийн аж ахуйд ерөнхий санхүүч, 1982-1988 онд мөн аймгийн Орхоны сангийн аж ахуйд ерөнхий санхүүч, 1990-1991 онд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга, 1991-1992 онд Сэлэнгэ аймгийн Ардын депутатын хурлын газрын гүйцэтгэх захиргаанд Санхүүгийн хэлтсийн дарга, 1992-1995 онд  Сэлэнгэ  аймгийн 1 дүгээр орлогч дарга, 1995-1996 онд Үнэт цаасны хороонд хэлтсийн дарга, 1996-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004-2011 онд Хөрөнгийн биржийн захирал, 2011-2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2015 онд Үндэсний статистикийн хорооны дэд даргаар ажиллаж байсан. Төрийн албанд 37 жил ажиллаж байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Zochin (27.123.214.121)
    Миний мэдэхийн Б.Нямдаваа мунадаг залуу байгаа юм даа. Амжилт хүсье.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.6.46)
    ТАЗ биш намын ажлын албаны зөвлөл юм биш үү. тоглочих юм да. даварсан дуракууд
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Ядууруулагдсан иргэн (59.153.87.215)
    Гал үлээх газар гишгэхээс бусад нь худал гэж ардын цэцэн үг яг үнэн. МАН-ынхан л өөрөө өөрсдийгөө магтаж байгаа болохоос үндсэндээ тэр томлогсод дотор ард түмний эсрэг гэмтэнгүүд байна.Ард түмний төлөө ажиллаж чадна гэх найдлага алга
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.31.23)
    Чадвартай сайн боловсон хүчнүүд л байна шүү дээ. Сайн ажиллахыг хүсье. Томилгоо бол харин ч эсрэгээр 2012-2016 онд дарга сайд болсон нөхдүүд арай биш байсан шүү. Ард түмэнд таалагданаа. Харин сайд дарга байж байгаад буусан нөхдүүдэд таалагдахгүй дээ.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • kkk (202.126.91.87)
    KKK, bugsee archij sain suraagui utsan huuheldei esvel hugshin hujaa panzuud garch ireh yum da.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.219.29)
    Hujaa Sodhuu burtgeliin darga.......
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Mongol. (139.5.219.29)
    Hujaa Sodhuu burtgeliin darga...... anhaar.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.128)
    INEG iin dargiin talaar yagaad oruusangui ve, no toi l b na daa
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Chandmani (27.123.214.113)
    Er ni gaigui ulsuud tomilogdchihson yum bish u,
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.254)
    Ман ын боловсон хүчин сайтай байна шүү дандаа боловсролтой залуучууд
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (112.72.11.117)
    Гар хөдөлбөл ам хөдөлнө гэж ярьдаг байлаа. Одоо бол эсрэгээрээ ам хөдөлбөл албан тушаал дээр очдог болж. Хэр их хуцна, төдий чинээгээрээ л албан тушаалд очино. АН МАН ялгаагүй соёлжсон мафиуд
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.114.171)
    МАН ЫГ ДАГАЖ ДАЛДАГАНАЖ ЭЛДВЭЭР ШОУ ХИЙЖ СӨРӨГ ХҮЧИНЭЭ ГУТААЖ ХИЙСЭН БҮТЭЭСНИЙГ НЬ ҮГҮЙСГЭХ ТАРХИ УГААЛТАНД ОНЦ ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ ОРОЛЦСОН ДОЛДОЙЧ , ЛУЙВАРЧИД АГЕНТЛАГУУДАД ОЧИЖ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.114.171)
    ТАЗ ГЭДЭГ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГАЧИХ ХЭРЭГТЭЙ. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ИНГЭЖ ҮРГҮЙ ҮРЭН ТАРАН ХИЙЖ ТААРАХГҮЙ !!!
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • irgen (89.217.200.133)
    Mongol yagaad hogjihgui baina ve,,,,bolovsrol, turshlagatai hymyysiig togtvortoi ajilluulahgui songuuli bolohoor solj hayad baihaar dongoj dadlagajij baigaa hmyys ajilgui bolj, shineer orj irj baigaa ni dadlagajisaar baital daraagiin songuuli bolj ergeed nogoo solidog toirog ni yrgeljilseer,,,,,,,,,,,,,,
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Уг нь төрийн ажлын туршлагатай хүмүүс харагдаж байна
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Зарим нэг хүмүүс өөрөөсөө ичээчээ төгссөн сургууль байнаа байна ар өврийн хаалгаар хувийн сургууль төгсөмөөр алдсан хэдэн саяаар дарга болж байнаа
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.192.42)
    Yadgiin ta nart yamar hamaa baina 60 ter bumiig bosgoltsoo l biz
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Khasar (59.153.114.198)
    Bitgii ingej hudlaa medeelel taraagaach. Chadvartai humuus bolson bna. Shalgalt chin il tod bolson shuu. Neg alban tushaal deer zunduu humuus ursulduj baina gesen. Neelttei baisan. Shalgaltiin dun ter doroo l garch baisan. Bi Hyanaltiin TV-r haraad zogsoj bailaa. Tanidag hun maani ch shalgalt ugsun. Hetsuu yum bna geed garaad irsen. Computer-r shuud dun garsan. Chadvartai humuusee tur orlogchoor tavisan. Tegeed ch chadvaraaraa garaad irlee.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.212.117.135)
    Мөрөнг Зоригийн хэрэг илрүүлчихвэл баатар болгоё хулхи худалч гар.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (203.91.117.8)
    чи нэг юмыг дахин дахин бичнэ чадвар нь тэр
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.94.85)
    ТИЙМ ЭЭ ТАЗ БОЛ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.113.194)
    ЭНЭ. СЭТГУУЛЧ БАС ЯМАР ХУМУУС ТОМИЛОГДСОНЫГ БИЧИХ ГЭЭД УНЭНИЙ ЕМНЕ СЕХЕРСНИЙГ БИД УНШЛАА УЗЛЭЭ ХАРЛАА!!!!!! ИНЕГ ДЭЭР МАШ САЙН БОЛОВСОН ХУЧИН МАШ ИХ БАЙГАА!!!!! ГЭТЭЛ СУУЛИЙН УЕД ЗЕВХЕН МЕНГЕ БАДАМЖУНАЙ ХУРЭЛСУХ НАРЫН ТАНКЧИД АСУУДЛЫГ ШИЙДЭХ БОЛЖЭЭ!!!! ЭНЭ ИНЕГ- ЫН ДАРГА ГЭЭД БАЙГАА БЯМБАСУРЭНГ НИСЭХИЙХЭН ЯММММАР Ч БИЧИГ УСГИЙН БОЛОВСРОЛГУЙ, ГАДУУР МЕРИЙТЭЙ ТОГЛОДОГ, АЙЛЫН ЭХНЭРИЙГ САЛГАЖ СУУСАН ЕР НЬ Л ТУУХИЙГ НЬ БИЧИХЭД ЮУ Ч БАЙХГУЙ ИЧНЭ ИЧНЭ ГЭХЭД ДЭНДУУ ИЧМЭЭР ЗАЛУУ БАЙДАГ ЯМАР САЙНДАА НИСЭХЭД ГАХАЙ БЯМБАА ГЭСЭН НЭР ХОЧ ЦОЛТОЙ БАЙХВЭДЭЭ!!!!! МАН ИЧИЖ АМЬДАР ХУРЭЛСУХ БАДАМЖУНАЙ СОГТУУ ЯРУУ НАЙРАГЧ МЕНХБАТ НАР!!!
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • БИ (202.179.31.7)
    САЙН БОЛОВСОН ХҮЧНҮҮД БАЙНА АН НӨХДӨӨ ТА НАРЫН ТЭНЭГЛЭЛИЙГ АРД ТҮМЭН ТООХОО БОЛЬСООН БИЧ БИЧ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    Угаасаа үүрэг гүйцэтгэгч нар сонгон шалгаруулалтанд оролцох ёсгүй харин сонгон шалгаруулалтанд оролцсон хүмүүсийг ажлаа авах хүртэл үүрэг гүйцэтгэгч нар ажлаад тэдэнд хүлээлгэж өгөх ёстой ийм зарчим явагдах ёстой байсан харин манайд бол эхлээд томилчихоод дараа нь хэлбэрдэж шалгалт авдаг хулхи шалгаруулалт явуулдаг. Ер нь Төрийн албаны зөвлөлийг татан буулгамаар юм аа ингэж ажил хийхээсээ ичээсэй
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • өвөн (49.0.186.27)
    мэргэшсэн төрийн ажилтан нарыг тогтвортой ажиллуулах зарчим ба. үүнийгээ ЗГ дагах ёстой. тэгээд төрийн зөвлөлд итгэхгүй байх уу хятадад итгэ, төрд мөнгөтэй хүмүүс гарах их муу үр дагавартай гэдэг тодортой ба. юун ч итгэх чадалгүй болтол биднээр тоглосон ардчилал гэж ба. буруу зам дээр л байх шиг ...монгол түмэнд өгөөжгүй бол .....
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • өвөн (49.0.186.27)
    мэргэшсэн төрийн ажилтан нарыг тогтвортой ажиллуулах зарчим ба. үүнийгээ ЗГ дагах ёстой. тэгээд төрийн зөвлөлд итгэхгүй байх уу хятадад итгэ, төрд мөнгөтэй хүмүүс гарах их муу үр дагавартай гэдэг тодортой ба. юун ч итгэх чадалгүй болтол биднээр тоглосон ардчилал гэж ба. буруу зам дээр л байх шиг ...монгол түмэнд өгөөжгүй бол .....
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.19.166)
    Сайн туршлагатай хүмүүс байна. Ажлын амжилт хүсье!
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • boldoo (202.21.117.178)
    er ni dajgui humuusiig tomilson baina bugd terd olon jil ajillasan turshlagatai
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.141.195)
    Зориг, Ням-Осор, Мөрөн, Содхүү гээд ид төрд өндөр албан тушаал хаших хийгүй болсон насан дээрээ яваа, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хоёр нийгмийн үед хариуцлагатай ажил хийж явсан ийм хүмүүстэй юу ярих юм бэ. АН-ынхаан ичиж амьдар.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
    • зочин
      Содхүүг Намын ашиг сонирхол ярьсан,мөнгө авч томилгоо хийж бна гэдгээр нь хүмүүс мэдэж бна
      2016 оны 10 сарын 17
    • Зочин
      Зөв шүү
      2016 оны 10 сарын 17
  • Зочин (150.129.141.195)
    МАН бол үнэхээр л боловсон хүчин сайтай нам. Энд томилогдсон хүмүүс бүгд ажил амьдралын арвин баялаг туршлагатай, мэдлэг боловсролтой төрд ажиллаж байсан хүмүүс байна. Юугий нь гоочлоод байгаа юм бэ. АН-д ийм хүмүүс байхгүй төрд нэг ч өдөр ажиллаж байгаагүй хүмүүсийг гэнэт л төрийн өндөр дээд албан тушаалд томилсон шүү дээ. Түүнийх нь горыг өнөөдөр монголчууд бид амсаж эдийн засаг элгээрээ хэвтэж улс орон өр ширэнд баригдаж тусгаар улс байх эсэх нь эргэлзээтэй боллоо. Энэ улс орныг ийм байдалд оруулсан нь АН-ын л алдаа завхрал. Улсыг орныг самарсан өр ширэнд оруулсан хүмүүстэй хэзээ хариуцлага тооцох вэ.
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.57.92.108)
    zugeer l ajiliin hiilgeechee AN uudaa
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.95)
    Маш чадалтай туршлагатай боловсролтой хариуцлагатай сайн хүмүүсийг зөв сонгон шалгаруулжээ Манай АН-ынхан мөнгө аваад шууд томилдог өөрсдийн аргаа зүүдлээд зүйрлээд гүтгээд байж бболохгүй МАН чинь өөр улс төрийн хүчин ш дээ 1996-2000, 2012-2016 оны хооронд л мөнгө аваад томилдог хар үе байлаа
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Дэмжигч (202.179.31.107)
    Сайн туршлагатай, боловсролтой хүмүүс байна, амжилт хүсье
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Энэ нэг солиотой нөхөр өөрийн нам нь идэж уугаад тараа ард түмэнд таниулцан байхад сайт болгон дээр хуцаад
      2016 оны 10 сарын 17
    • Зочин
      Ha ha.
      2016 оны 10 сарын 17
  • Нисэх (150.129.143.106)
    Ямар ч сургууль төгсөөгүй ИНЕГ-ын дарга болсон Л.Бямбасүрэнгийн намтарыг яагаад бичээгүй юм бэ. Мөрийтэй тоглоод байвал дарга болдог болжээ
    2016 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 46 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    10 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 47 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 2 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 10 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 38 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК