Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр суурь: Мэргэжлийн ЗГ-ын 100 хоногийг нам, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн дүгнэв

2016-10-18
0
ЖИРГЭХ

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь хоног ирэх сарын эхээр тохионо. Энэ хугацаанд тус Засгийн газрыг хэрхэн ажилласан, чухам юу хийж бүтээснийг намууд болон иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлж буй. Өнгөрсөн долоо хоногт АН-аас мэдээлэл хийж, Мэргэжлийн Засгийн газрыг “Мэргэжлийн бус”, өмнөх Засгийн газраас муу ажилласан гэж дүгнэсэн. Тэгвэл өчигдөр МАХН-ынхан Ж.Эрдэнэбатын танхимыг мөн л муу ажилласан гэж дүгнэсэн гэдгээ уламжлав. Тэгвэл 100 хоногтойгоо золгож буй Мэргэжлийн Засгийн газрыг намууд хэрхэн дүгнэснийг сонирхуулъя.

 

 

АН: Ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” ЗГ муу ажилласан

 

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал хийж, мэргэжлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаарх дүгнэлтээ танилцуулсан. Энэ үеэр АН-ын гишүүд мэргэжлийн Засгийн газрыг өмнөх Засгийн газраас муу ажилласан гэж дүгнэж байгаагаа онцолсон юм. 

 

Мөн тус бүлэг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын "мэргэжлийн" гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” хэмээн шүүмжлэв.

 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Эрх барьсан өдрөөсөө төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн “төрлийн” томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан шийдвэрүүд нь төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо. Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна” гэсэн юм.

 

МАХН: МАН амлалтынхаа эсрэг ажил явуулж байна

 

МАХН-аас өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, Засгийн газар 100 хоногт буюу өнгөрсөн гурван сар гаруйн хугацааны ажлынх нь талаархи дүгнэлтийг танилцуулав. Хэвлэлийн хуралд МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Удвал, А.Даваасүрэн нар оролцсон юм.

 

Хурлын үеэр МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж хэлэхдээ, Засгийн газрын 100 хоногт бүгд анхаарал хандуулж байна. МАХН-аас Засгийн газрын хийсэн ажил, МАН-ын амалсан амлалттай харьцуулж дүгнэлт хийлээ. Шийдвэр гаргах түвшинд хэдэн асуудал шийдсэнээс өөр дорвитой ажлыг эрээд, эрээд олсонгүй. МАН-ын амлалтад олон хүн итгэсэн. Сонгогчдын саналыг авсан нэг томоохон амлалт бол “Мэргэжлийн” Засгийн газар байгуулна гэсэн амлалт. Гэтэл өнөөдөр яруу найрагч, Морин спорт хорооны уяач, авто механикч, хуулийн сургуулийн орой ангийг дөнгөж сая төгссөн хүн, бизнесийн компанийн захирал, математикийн багш гэх мэтийн хүмүүс Засгийн газрыг бүрдүүлж байна.

 

Өнөөдөр улсын эдийн засаг туйлын хүнд байна. Тиймээс санхүү, эдийн засгийн өндөр мэргэжилтэй хүн төрийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл авто инженер мэргэжилтэй хүн төрийн бодлого боловсруулж байгаа нь харамсалтай байна. “Давхар дээл”-нээс татгалзана гэж МАН амалсан. Гэтэл Засгийн газрын найман гишүүн “давхар дээл” өмчжээ. Төрийн албыг тогтвортой байлгаж, төрийн албаны дархлааны тухай хууль боловсруулна гэж амалсан. Гэтэл өнөөдөр бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг сэгсэрч байна. Мөн Эрүүгийн, Зөрчлийн хуулийн дагалдах таван хуулийг буцаасан. Эрүүгийн хуулийн шинэчлэл их чухал байсан. Ялангуяа ялын бодлогыг тодорхой зааж өгсөн. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг бүтэн жилээр хойшлуулсан. Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хүлээсэн олон мянган хүн байсан гэв.

 

Түүнчлэн МАХН-ын гишүүн А.Даваасүрэн “МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт төгрөгийн ханшийг зогсоон гэсэн заалт оруулсан тухайд онцоллоо. Тэрээр хэлэхдээ “Төгрөгийн ханш 300 гаруй төгрөгөөр суларсан байна. Зургадугаар сарын үед 1964 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 2280 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байна. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл ашиглахаас татгалзана гэж амалсан. Гэтэл “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ хөтөлбөр маш их шүүмжлэл дагуулдаг. Машинаар жишээ татахад би машин жолоодож чадахгүй нь гэж хэлээд машиныхаа жолоог гадаадын хүнд өгч байгаатай адилхан. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжих юм бол татвар нэмэгдэнэ, цалин, тэтгэвэр, тэтгэмж танагдана. Төсвийн хүрээнд санхүүждэг нийгмийн шинж чанартай хөтөлбөр зогсдог. Ингэснээр цаашид бослого үймээн самуун дэгдэх аюултай. Нөгөө талаас Монголын зээлжих зэрэглэл “В3” гэсэн ангилалд багтаж байна. Өөрөөр хэлбэл банк санхүү, эдийн засгийн хувьд эмзэг гэсэн ангилалд багтаж байгаа юм.

 

Тэнэг л биш бол гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд мөнгө өгөхгүй. Гэтэл Хятадаас 4 тэрбум ам.долларын өр тавина гэсэн мэдээлэл байна. Энэ өрийг юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Үнэхээр ийм хэмжээний өр тавих гэж байгаа бол үйлдвэрлэл, орон нутгийн хөгжилд зарцуулбал ашигтай. Зүгээр л томилолт, цалин хөлс гэх мэт захиргааны зардалд зарцуулбал гамшиг дээр гамшиг болно” гэлээ.

 

ИНБ: Төрийн байгууллагын халаа сэлгээ үргэлжилж, ах дүүгийн томилгоо хийгдсэн, амлалтаа биелүүлээгүй 100 хоног байлаа

 

Иргэний нийгмийн оайгууллагууд Засгийн газрын өнгөрсөн 100 өдрийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгсөн талаараа мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд “Шударга" төвийн тэргүүн Х.Оюунцэцэг, “Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр. Тлоб- Хамтын нийгэмлэг" ТББ-ын тэргүүн А.Алтантуяа. Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар нар оролцсон юм. Тэд хэвлэлийн хурлаар дамжуулан “Засгийн газар 100 хоног-ийг төрийн байгууллагын халаа сэлгээ үргэлжилж, ах дүүгийн томилгоо хийгдсэн, амлалтаа биелүүлээгүй 100 хоног байлаа хэмээн шүүмжлэв.

 

“ШУДАРГА” ТӨВИЙН ТЭРГҮҮН Х.ОЮУНЦЭЦЭГ:

 

-МАН давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулах, хүүхдийн мөнгө олгох, оюутны тэтгэлэг олгох, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй байх, цалин урамшууллыг өсгөх, өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах, цалинтай ээж бий болгох, ханшийн уналт зогсоох, баялгийн сан байгуулж иргэдэд хүртээх, итгэлийн зээл гэх мэт шинэ зээлийг бий болгоно гэж асар олон амлалт өгч байсан. Мөн эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, арилжааны зээлийн хүүг бууруулах, аймаг бүрт үйлдвэр барих, бага орлоготой аж ахуй нэгжийн орлого нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжлийг нэмэгдүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалалттай газар нутгийг нийт нутгийн 25 хувьд хүргэх гэх мэт маш олон амлалт өгсөн. Гэтэл өнгөрсөн 100 хоногт томилгоо хийсээр өнгөрүүллээ. Энэ мэт албан тушаал, эрх мэдлийн төлөөх марафон, ялзарсан байдал хэрээс хэтэрч байгааг ард түмэн жигшин зэвүүцэж байна. Тиймээс Засгийн газрын 100 хоногт хариуцлага тооцож, орон нутгийн сонгуулиар дүн тавих цаг нь болсон.

 

“ГЛОБ-ХАМТЫН НИЙГЭМЛЭГ” ТББ-ЫН ТЭРГҮҮН А.АЛТАНТУЯА:

 

-Энэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш төрийн залгамж халааг үндсээр нь халсан. Өмнөх Засгийн газрыг хэтэрхий муухай болгож харагдуулаад, орон нутгийн сонгуулиар санал авах гэж байна. Улс орныг юу ч үгүй болгож харагдуулахын тулд хийж байгаа үйл ажиллагаа нь ард түмнийг хохироож байна. Хоёр нам шударгаар хоорондоо өрсөлдөхгүй яагаад ард түмний халаасыг хоослоод байгаа юм. Бидний амьдралыг яагаад доройтуулаад байгаа юм. Иймд орон нутгийн сонгуулиар МАН-д хариуцлага тооцох хэрэгтэй. Бид Засаг дарга, УИХ-ын гишүүн, сайд нартай байнга уулзаад байж чаддаггүй учраас энэ удаагийн орон нутгийн сонгуулиар сонголтоо зөв хийх хэрэгтэй.

 

ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗОХИЦУУЛАГЧ Ж.ГАНБААТАР:

 

-Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс орон нутгийн сонгуульд өрсөлдөж байна. Тухайлбал, Хонхорын усан сан бүхий газар хар тугалганы боловсруулах үйлдвэр байгуулсан МАН-ын гишүүн БЗД-ийн нэгдүгээр хороонд нэр дэвшиж байна. Мөн улс төрийн намууд увайгүй аашилж байгаа. Нэгнийхээ сонгуулийн хороон дээр тагнах, чагнах төхөөрөмж тавих явдал эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр БГД-ийн АН-ын хорооноос чагнах төхөөрөмж илэрсэн байна лээ. МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулж байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж шалтаг тоочиж байгаа. Энэ нь утгагүй шалтгаан. Харин ч жижиг нам болон, бие даагчийг хороодод гаргаж ирснээр МАН-д хяналт тавих боломжтой болж, зөв хөгжлийн чиг хандлага бий болох боломж бүрдэх юм.

 

Засгийн газар дээрх хөтөлбөрүүдийг зогсоосноор Монголын ард түмэн юу алдсан бэ гэсэн тооцооллыг “Глоб-хамтын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Алтантуяа хийжээ.

 

Тэрбээр “Нэг өрх жилд 14.4 сая төгрөг авах ёстойгоо алдсан. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай болгосноор нэг жилд 240 мянган төгрөг алдана. Оюутны 70 мянган төгрөгийг зогсоосноор нэг жилд 840 мянган төгрөг тэр гэр бүлд ирэхгүй болсон. Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосноор жилд 10 сая төгрөг алдаж байна" гэлээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
Байнгын хороод хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (67.111.249.66)
    Бөхөөр бол Монголын ЭЗг мостонд орцон байгаа. Ямар нэг хариу мэх хийх бололцоо нь тун хомс зүгээр хүзүүгээ хуглуулчихгуй хүндрэлээс гарахыг л бодож байгаа байх өө
    2016 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    АНы баасан БААС моддоо арилахгуй. Улс орныхоо сан хомрогийг ард тумний карматай нь цуг сэгсэрээд хаяцан юм чинь. Дээр нь улсаа Бонд гэж юмаар оронд оруулаад тэгсэн мортлоо оорсдоо хагартлаа баяжаад Эрдэнэтийг дээрэмдээд Ийм аймшигтйн дунд саяныг хуртэл амьдарч ирлээ ш дээ бид
    2016 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    АНы баасан БААС моддоо арилахгуй. Улс орныхоо сан хомрогийг ард тумний карматай нь цуг сэгсэрээд хаяцан юм чинь. Дээр нь улсаа Бонд гэж юмаар оронд оруулаад тэгсэн мортлоо оорсдоо хагартлаа баяжаад Эрдэнэтийг дээрэмдээд Ийм аймшигтйн дунд саяныг хуртэл амьдарч ирлээ ш дээ бид
    2016 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    АНы баасан БААС моддоо арилахгуй. Улс орныхоо сан хомрогийг ард тумний карматай нь цуг сэгсэрээд хаяцан юм чинь. Дээр нь улсаа Бонд гэж юмаар оронд оруулаад тэгсэн мортлоо оорсдоо хагартлаа баяжаад Эрдэнэтийг дээрэмдээд Ийм аймшигтйн дунд саяныг хуртэл амьдарч ирлээ ш дээ бид
    2016 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.57.95.108)
    Энэ засгийн газарын хэдэн сайд нар давхар дээл өмчхихөөд талбай дээр жагсаж байснаа мартжээ..Татварыг нэмэгдүүлж орж ирсэн хэдэн төгрөгийн зарцуулаад амар жимэр сууж байх гэсэн юм байна,энэ засгийн газар залхуу,толгойн ажилладаггүй нөхдүүд шүү.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.115)
    МАН үнэндээ юу хийхээ мэдэхгүй шоконд орчихоод байна
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Иргэн (139.5.217.250)
    Энэ сонгуулиар ч гэсэн АН-д сонгуулийн хариуцлага тооцох явдал үргэлжлэх учиртай гэж бодож байнаа.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.23.65)
    Ардын нам маш муу ажилласан. Одоо орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг дэмжинээ.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.16)
    EHLEED T.BAYARKHUU-N YARILTSLAGIIG UZ!!! URNUUS URNII HOOROND T1 MAL UNDESTEN L ULAM YADUURCH YAVDAG YUM!!! BANK NERTEI LUIVARIIN COMPANIUDIIN ARD TUMNII UMCHIIG ZUV HUVIARLAH BAYAN HUMUUSIIN TATVAR HADGALAMJ GADNII MUNGU HUULEGCHIDEES EHLEED ANGIJRAH!!!!!
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (103.212.117.35)
    ГАДНААС ЗЭЭЛ АВАХГҮЙГЭЭР ЯАЖ ӨР ТӨЛӨХ ВЭ ИДСЭН ХҮМҮҮС ӨГӨХГҮЙ СОЛОНГОС ШИГ ОЛОН ТҮМЭН БАЙДАГАА ХАНДИВЛАЯ ГЭХЭД АРО ТҮМЭН ЯДУУ ЯАХ ВЭ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.16)
    HERVEE MAH HYATDAAS ZEEL AVAH YUM BOL ARD TUMEN ESERGUITSEJ TEMTSEH NI ZUV!!! MAH BOL UGAASA IDEH GEJ MUNGU TSATSAJ GARCH IRSEN NAM YAMAR CH ARGAAR HAMAAGUI MONGOLIIG TAVIAD IDEH HUMUUS!!!!GG
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • ӨВӨӨ 99685422 (103.212.117.35)
    ЭЛДЭВ ЯНЗЫН НЭРТЭЙ ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛАГЫН НЭР ЗҮҮЖ ЭНД ТЭНД ХУРАЛ ЗАРЛАН АМЬДРАДАГ ЧАЛЧИГЧИД НИЙГМИЙН ДАВХРАА БОЛТОЛОО ХӨГЖСӨН ТҮҮГЭЭРЭЭ ХООЛ ОЛЖ ИДДЭГ БҮЛЭГ БОЛСОН ЖИШЭЭ НЬ ФЕНШҮ ГАНБАА УЯНГА БАТЗАНДАН БАЯНСЭЛЭНГЭ МЭТ УИХ ЫН ГИШҮҮН БОЛСОН БОЛОХООР ТЭДНИЙГ ДУУРАЙСАН БӨӨН ОНБ ЫН ШИНЭХЭН УДИРДАГЧИД ГАРЧ ОД БОЛОХЫГ МӨРӨӨДӨЖ ТӨР ЗАСАГАА ГҮТГЭДЭГ БОЛЛОО УИХЫН ДАРГЫГ АНЫН ДАРГЫГ ШУУД БУЛААЖ АВСАН ЗИ АНУ ЫН ИРГЭНИЙ ӨРИЙГ ЦАЙРУУЛСАН ЭЭБИЙ ОФШОРТ МӨНГӨ ХАДГАЛУУЛСАН БАЯРЦОГТ НОГООН УУТЗАРЖ БАЯЖСАН БАТҮҮЛ ЗАМЫН МӨНГӨ ИДСЭН ГАРАМГАЙБААТАР НҮҮРС ИПСЭН АЛТАНТУЯА ӨР ӨГЛӨГ ЯЛГАДДАГГҮЙ БӨӨ БАТБАЯР НАРЫГ БАЙЖ БАЙХАД ЯАГААД ДУУГАРДАГГҮЙ БАЙСАН БЭ ТҮРҮҮНИЙ БӨӨС ТОЛГОЙД ГАРСНЫ ГАЙГ АРИЛГАХ ГЭЖ ЯДАЖ БУЙ МАН ЫГ МУУЛАХ ҮНДЭС ЮУ БАЙНА ГАРГАЖ ИРЭЭЧ ӨӨХ ӨГСӨН ХҮНТЭЙ ӨГЛӨӨ БОСООД ЗАРГАЛДАХЫН ҮЛГЭРИЙГ БУВУ СУРГАМЖЫГ МЭДЭХГҮЙ ТЭНЭГГД ДУУГҮЙ БАЙЦГАА ЖИНГЭР ХУЦЖ Л БАЙГ ЖИНГИЙН ЦУВАА ЯВДАГ Л ЮМ
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.216.165)
    AN garch irehed tor mongotei bailaa. Ted 100 honogiin dotor mongiig ni duusgaad chinges bond abaad duusgasaniig sanaj baina.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Чингэс бондын мөнгийг бизнисийнхээ зээлд авсан гишүүд одоогийн их хуралд яриатал сууж байнадаа.Тэд одоо санаа нь зовоод зээлээ төлж эхлэх боловуу,яах бол,зээл авсан бүх улсыг зарлаачээ.Тэгвэл хүмүүс юмыг ойлгох байх
      2016 оны 10 сарын 18
    • Зочин
      yag unen
      2016 оны 10 сарын 18
  • Зочин (150.129.140.16)
    HERVEE MAH HYATDAAS ZEEL AVAH YUM BOL ARD TUMEN ESERGUITSEJ TEMTSEH NI ZUV!!! MAH BOL UGAASA IDEH GEJ MUNGU TSATSAJ GARCH IRSEN NAM YAMAR CH ARGAAR HAMAAGUI MONGOLIIG TAVIAD IDEH HUMUUS!!!!
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.16)
    HERVEE MAH HYATDAAS ZEEL AVAH YUM BOL ARD TUMEN ESERGUITSEJ TEMTSEH NI ZUV!!! MAH BOL UGAASA IDEH GEJ MUNGU TSATSAJ GARCH IRSEN NAM YAMAR CH ARGAAR HAMAAGUI MONGOLIIG TAVIAD IDEH HUMUUS!!!!
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.16)
    HERVEE MAH HYATDAAS ZEEL AVAH YUM BOL ARD TUMEN ESERGUITSEJ TEMTSEH NI ZUV!!! MAH BOL UGAASA IDEH GEJ MUNGU TSATSAJ GARCH IRSEN NAM YAMAR CH ARGAAR HAMAAGUI MONGOLIIG TAVIAD IDEH HUMUUS!!!!
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.22.31)
    100 хувь МАХН ыг дэмжье!
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
    • bi
      Huts chi ooroo demj
      2016 оны 10 сарын 18
  • Иргэн (103.10.22.31)
    Н Энхбаяр л байхгуй бол монгол Сайхан болон мэтээр ярьж Байсан 8 . 9 жил бараг байхгуй Байсан монгол хогжоод ор зээлгуй Сайхан болох нь яаасан юм бурэл доош ороо биз дээ! Монголчууд тэнэг биш Харин Н Энхбаярын уед монгол тартагдаа тулаагуй ор зээл ээ Толсон энэ хуний хуч шуу яс юман дээр
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Од (103.10.22.31)
    Ман Ан хоер хэзээч монголын толоо биш !
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Иргэн (103.10.22.31)
    Энэ хоер намаас МАХН л арай оор шийдвэр гаргаж чадах шударга нам даа ! Энэ торд Байгаа лувирчид л Н Энхбаярыг муу хун мэтээр хэлдэг болхоос жинхэн шударга хэлхэд Н Энхбаяр энэ лувирчид хулгаачууд шиг л эх орон газар нутагаа Зараагуй шуу! Ард тумэн мэднэ монгол улсыг бурэн бутэн хулээлгэж огсон ор зээлгуй !!!!!!! Хэн хэн гэдэгийг одоо ард тумэн мэдэж Байгаа тийм болоод энэ лувирчид Н Энхбаяраас Маш их айж унтаж чадахгуй ухэх шахдаг нь худлаа биш тороос ЗАЙЛУУЛАХ санаатай лувирчид юм шд !!!!!!!!! Тэр тусам Ард тумэн дэмжээд байх хэрэгтэй Н ЭНХЯбАЯР даргийг энэ торд Байгаа лувирчид яааж ч чадахгуй шд ард тумэн хучтэй байх естой нь энэ шуу!!!!!!!!!!! Н Энхбаяр торд орвол монгол ондоо болноо !!!!!! Сэр сэр ард тумэн Минь эх орныхоо толоо хамтдаа !!!!!!!!!! Ура ! Ура!
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.24.136)
    өнгөрсөн 4 жилд ч гэр бүлээрээ хамаатан саднаараа төрийн албыг төрлийн болгосон. боловсролгүй чадваргүй нөхдүүд төрийг бүрэн дампуу болгосон. иргэд аан-д маш их айдас дарамтанд амьдарсан. ман- эднийг давтаж бгаа. алдаагаа засах байх гэж найдья.
    2016 оны 10 сарын 18 | Хариулах
    • Сүрэн
      Ардчилсан намаа дэмжинээ. Дэмжсээр байх болно. Ажил хийсэн хүмүүст алдаа оноо байдл зүйл. орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялах хэрэгтэй.
      2016 оны 10 сарын 18
    • Сүрэн
      Ардчилсан намаа дэмжинээ. Дэмжсээр байх болно. Ажил хийсэн хүмүүст алдаа оноо байдл зүйл. орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам ялах хэрэгтэй.
      2016 оны 10 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    6 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    14 цаг 38 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    14 цаг 43 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    14 цаг 47 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    14 цаг 55 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    15 цаг 14 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    16 цаг 1 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    16 цаг 35 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    17 цаг 6 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    17 цаг 36 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    17 цаг 54 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    18 цаг 0 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    18 цаг 29 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    18 цаг 41 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    18 цаг 44 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    19 цаг 55 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    20 цаг 11 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    20 цаг 44 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    20 цаг 51 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    21 цаг 3 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК