Сум дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг сонгох сонгууль өглөөний 07,00 цагаас орон даяар эхэллээ.
Орон нутагт төрийн үйлчилгээг хүргэх нутгийнэ өөрөө удирдах ёсны байгууллагаа сонгох энэ сонгуулиар сум дүүргийн иргэдийн хурлын 7282 төлөөлөгчийг сонгоно. Энэ сонгуульд улстөрийн 10 намаас нэр нэвшсэн 14489, бие даагч 723, нийт 15212 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Сонгуулийн санал хураах ажил оройн 22,00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөөрэй.
Сэтгэгдэл (1)