Нийслэлийн сонгуулийн хорооноос яг одоо ирцийн талаар мэдээлэл хийж байна. Санал хураалт эхэлснээс хойш иргэдийн ирц хангалтгүй байгаа аж. Одоогоор Багахангай дүүргээс бусад дүүрэгт 10 орчим хувийн ирцтэй байгаа бол Багахангай дүүрэгт 23 орчим хувийн ирцтэй байна гэлээ.
Сонгогчдын ирц 12.00 цагийн байдлаар 12.84 хувьтай байна. Тодруулбал, Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 37 иргэн санал өгөхөөс 110 мянга 404 иргэн саналаа өгчээ.
Мөн өнөөдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй юм. Одоогоор сонгуультай холбоотой маргаан гараагүй гэв. Харин бүх нийтээрээ амарч байгаа энэ өдөр хэд, хэдэн байгууллага ажилаж байна гэсэн гомдол ирүүлсэн байна. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Метро молл их дэлгүүр, Ази фарм гэсэн гурван байгууллагын ажилчид сонгуулийн хороонд гомдол мэдүүлжээ.
Б.Цэцэг