зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар хэн юу хэлэв

2016-10-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нар оролцож, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэгвэл эл асуудлаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.

 

 

Баримт 1. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Эрдэнэт” бол стратегийн ач холбогдолтой орд газарт хамаардаг. Ийм асуудлыг Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад шийдэх боломжгүй, УИХ-аар заавал хэлэлцүүлэх шаардлага байсан.

 

Баримт 2. Бидний түүхэн хугацаанд хойд хөршийн нөлөөлөл их байсан. Хойд хөрштэйгөө найрамдалт харилцаатай байсны хамгийн том жишээ Эрдэнэт. Одоо манай улсад 49 хувь шилжсэнээр харилцааны асуудалд ан цав үүсэх вий. Ийм болгоомжлол Монгол түмэнд байна.

 

Баримт 3. Төсвийн томоохон ачааг үүрч яваа Эрдэнэтийн хувьчлалыг дагаад татварын төрд үүрэх ачаа сулрах гэж байна би харж байна. Төр санхүүгийн хувьд сул болно. Төсвийн алдагдал үүнийг дагаад ихэснэ. Алдагдлаа нөхийн тулд гаднаас зээлнэ. Зээлээ хаанаас авах нь ч тодорхой. Эдийн засгийн хараат байдал үүсэх нөхцөл байдал үүсчихээд байна.

 

Баримт 4. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Энэ асуудлаар миний бие УИХ-ын сонгуулийн өмнө нэг удаа байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш нууцын горимоор хэлэлцэгдсэн учраас байр сууриа илэрхийлэх боломж байхгүй байсан.

 

Баримт 5. Хоёрдугаарт цаг хугацааны хувьд ч боломж муутай байсан. Сонгуулийн үе байсан, дараа нь шинэ УИХ байгуулагдсан, араас нь орон нутгийн сонгууль залгасан. Энэ үеэр байр сууриа илэрхийлэх нь асуудлыг эрүүлээр харахад хүндрэл учрах юм байна гэж үзээд хойшоо суусан.

 

Баримт 6. Өнгөрсөн ням гарагт сонгууль болж дууслаа, улс төрийн эмоци хойшоо тавигдаж байгаа учраас өнөөдрөөс эхлэн улстөрийн өнцгөөр биш, улс эх орны эрх ашгийн үүднээс харж эхлэх болов уу. Яагаад гэвэл УИХ-ын сонгуулийн дараа гээд намрын чуулган руу орвол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байж болзошгүй ийм байр суурь руу орж байна гэсэн учраас Засгийн газраас шийдвэр гаргасан.

 

Баримт 7. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хоёр маргаантай асуудал байсан. Нэг хэсэг нь УИХ-аар энэ асуудлыг заавал хэлэцүүлэхгүй бол болохгүй гэсэн. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байна гэсэн. Яагаад гэхээр худалдан авалт хийгдэнгүүт олон улсын гэрээ маань хүчин төгөлдөр бус болж байгаа.

 

Баримт 8. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд хүчингүй болгоод явах нь зөв явна гэсэн байр суурь гарсан. Засгийн газар эцсийн шийдвэр гаргах боломжгүй байгууллага учраас хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцээр ярина биз. Би Ерөнхий сайдын хувьд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зөв гэж үзсэн.

 

Баримт 9. “Эрдэнэт”-ийн асуудал цаг хугацааны хувьд их эвгүй үед орж ирсэн. Зургадугаар сарын үед орж ирсэн нь УИХ-ын сонгуулийн компанит ажил эхэлчихсэн үе таарсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкентад уулзахаас өмнө шийдэх боломж байна гэсэн цаг хугацааны хайч байсан учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Монгол руу 100 хувь “Эрдэнэт”-ийг аваад ирэх шийдвэрээ гаргаад явах нь зөв юм аа гэж үзсэн.

 

Баримт 10. Засгийн газрын тогтоол нь нууцын ангилалд байсныг өөрчилж энгийн болгосон учраас Засгийн газрын тогтоолын ард протколыг хавсаргасан байгаа. Түүнд миний үг бий. УИХ долдугаар сард хуралдах нь уу, эсвэл намар хуралдах нь уу, энэ үед “Эрдэнэт”-ийн асуудлыг хамгийн тэргүүнд УИХ-д оруулж хэлэлцүүлж танилцуулна. Сонгуулийн сурталчилгаа эхлээд УИХ завсарласан байгаа учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй байна. Хоёрдугаарт, Ташкентын гурван улсын тэргүүний уулзалтаас өмнө шийдэх шаардлага байгаа учраас өнөөдөр бид энэ асуудлыг яриад Засгийн газар өөрөө санаачлаад оруулая гэж Ерөнхий сайдын хувд харж байна гэдгээ хэлсэн. Протколтой та бүхэн танилцсан болов уу.

 

Баримт 11. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Мөн ч өрөвдөлтэй юм ярьж байна, Ч.Сайханбилэг ээ. Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээс ээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм.

 

Баримт 12. Эрдэнэт үйлдвэрийг зарсан тухай жүжгийг О.Орхонд зориулж хийсээр байгаад дууссан.

 

Баримт 13. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: Таныг ямар нэг эмоцигүй ярих болов уу гэж горьдож орж ирсэн. Намайг яаж ярьж байгааг Үндсэн хуулийн цэц ч юм уу, бусад байгууллагууд нь тодорхойлох биз.

 

Баримт 14. ОХУ-д болж байгаа зүйлийг бид яаж мэдэх вэ Ц.Нямдорж гишүүнээ? ОХУ-ын өмчид байсан 49 Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Ростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан.

 

Баримт 15. Монголын Засгийн газарт ямар нэг байдлаар сонголт хийх хувилбар энэ асуудал дээр байхгүй байсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведевййн гаргасан шийдвэрт “Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд  “Ростех”-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн байгаа. 

 

Баримт 16. “Ростех”-оос  манай Засгийн газарт Орос-Монголын хуулийн этгээд хоорондоо ямар үнэ ханшаар худалдан авалцах албан бичиг ирсэн. Ростех ямар компанийг мэдэхгүй. Ямартай ч Эрдэнэтийн 49 хувийг Ростех компани эзэмшиж байсан нь үнэн. Үүнд үндэслэн Засгийн газар зургадугаар сарын 13-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Энэ асуудал цаг хугацааны хувьд хайлчилбартай байсан учраас Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд байр сууриа илэрхийлсэн. Хуралдаанд оролцсон бүх сайд  дэмжсэн. 

 

Баримт 17. Засгийн газар нөгөө талын захиалгаар шийдвэр гаргаагүй. Монголын захиалгаар шийдвэрээ гаргасан. Монгол Улсад энэ шийдвэр зөв гэж бодсон. Бидний шийдсэн үр дүнгээр Монгол Улс ОХУ-д төлөх өрийн энэ гэрээ хийгдсэнээр хүчингүй болж байна.

 

Баримт 18. Аж ахуйн нэгжүүд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголд ирэх боломж гарлаа гэсэн үндсэнд дээр Монголын эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргасан. Хэрвээ энэ шийдвэрийг гаргаагүй бол Монголын 49 хувь Оросын талд байх байсан.

 

Баримт 19. “ОХУ-ын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Ростех өөрсдөө асуудлаа шийдсэн. Үүнийг гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдэх боломж байна, Шинэ УИХ байгуулагдахыг хүлээвэл энэ асуудал унана” гэсэн цаг хугацааны хайчилбар байсан. Тийм учраас бид хууль зөрчихгүй, гаргаж болох хэмжээнд нь хийсэн. Хэрвээ Монгол төрд залгамж чанар байдаг бол энэ асуудлаа оруулж ирж дуусгах ёстой.

 

Баримт 20. ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон: ОХУ-ын талаас ч, Засгийн газраас ч, гэрээ хэлэлцээрт орсон хоёр компанийн хувьд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж дуусгах шаардлага байсан.

 

Баримт 21. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хуулийн дүгнэлттэй зэрэг шийдвэр гарснаар хувьцаа эзэмшигч “Ростек” компани Засгийн газар, Хяналтын зөвлөлөөсөө зөвшөөрөл авсны үндсэн дээр хувьцаагаа худалдан борлуулах эрхтэй болсон. Энэ бол ОХУ-д болсон асуудал.

 

Баримт 22. “Монголын зэс” компанитай худалдах, худалдан авах гэрээ, нөхцлөө тохирч, холбогдох шийдвэр гаргадаг байгууллагуудаасаа зөвшөөрөл авсан.

 

Баримт 23. Монголын зэсийн корпараци бол Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Өөрийн гэсэн хөрөнгө оруулагчтай.

 

Баримт 24. Банк энэ компанид ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй. Иргэн Пүрэвтүвшин өмнө нь манай банкинд ажиллаж байсан. Банк 200 сая ам.доллар биш, нэг зээлдэгчид олгох хэмжээ буюу өөрийн хөрөнгийнхөө 20 хувьтай тэнцэх зээл олгосон. Компани нэг сая төгрөгийн биш, хангалттай эх үүсвэртэй байсан.Энэ утгаараа манай компани зээл олгосон. Үүнийгээ ч буруу гэж бодохгүй байна.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • Зочин (202.9.41.99)
    ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ОРЛОГЧ ДАРГА БОЛНО ГЭЖ БУЛГАН АЙМГИЙН ХАРЬЯАТ ТАГНУУЛЫН ХУРЦЫН НЭРИЙГ БАРЬЖ СУРСАН БУУНЫ НОХОЙ ИШ-ДОРЖИЙН ЭРДЭНЭДАВАА ГЭГЧ ЗАЛИЛАНГИЙН НӨХӨР УИХ-ЫН ГИШҮҮН БУЛГАНААС ГАРСАН БАТ-ЭРДЭНЭ ГЭГЧ НӨХРИЙН ЦҮНХ БАРИГЧ ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙГАА СУРАГТАЙ
    2017 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    49 хувиа төр нь аваад ард түмэндээ хувьцаа болгож өгөх хэрэгтэй. Хэдхэн хүн идэхгүй 3 сая хүн ноогдол ашиг авч байх нь илүү зохимжтой. Ард иргэдийн амьдралд ч маш их хэрэгтэй зүйл болно шүү. Ухаантай л хүмүүс бол ингэж хийх нь зөв. 5 толгойгоос урьдчилж зээлээд тараагаад өгдөг юм чинь 49 хувийг авах хэмжээний мөнгийг урьдчилж зээлээд авах хэрэгтэй. 1-2 жил ноогдол ашиг өгөхгүй авсан зээлээ төлөөд явахад болно.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (161.202.144.234)
    Монгол орныг маань Элбэгдорж тэргүүтэй луйварчидаас Н.ЭНХБАЯР, Ц.НЯМДОРЖ, Ж.БАТЗАНДАН нар л аварна шүү. Элбэгдорж, С.Баяр, Бадамжунай, М.Энхболд нарын олигархиудаас МОНГОЛ ТӨРӨӨ цэвэрлэе.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин (161.202.144.234)
    Монгол орныг маань Элбэгдорж тэргүүтэй луйварчидаас Н.ЭНХБАЯР, Ц.НЯМДОРЖ, Ж.БАТЗАНДАН нар л аварна шүү. Элбэгдорж, С.Баяр, Бадамжунай, М.Энхболд нарын олигархиудаас МОНГОЛ ТӨРӨӨ цэвэрлэе.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • зочин (202.70.46.220)
    Нямдоржтой санал нэг бн Сайханбилэг ганцаараа биш ард нь Элбэгдоржоос эхлээд олон арван луйварчид байгаа одоо ч өнгөрсөн байхаа Сайханбилэг бандан бад гээд л бн Энэ тухай ТВ9 - н монгол кометоор үзлээ сэтгүүлч Ганбаярын яриаг сайн ойлгохгүй шулганаад нуршаад ярьж чадахгүй байж ярих дуртай ямар нэгэн зүйлийг тууширч ярих юмаа монгол коммит овоо үнэн зүйл ярьдагсан одоо үзэхээс залхаж байна сэдгэгдэл захидал унших хэрэгтэй
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • BOLD (103.229.120.120)
    ARDCHILSAN NERTEI HULGAICH NARAAS SALSAN DAA BAYARTAI BNA.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.25.24)
    Ер нь бол Сайханбилиг тэнэг толгой юм. Хэлсэн үг бүр нь өөрийг ороож, бүр сүүлдээ 2 улсын хооронд хагарлын хор цацаж бүх бурууг ОХУ-руу түлхээд гарах муйхар санаа агуулж байна.Эрдэнэтийн Оросын талын 49-ийг 27 настай нэг нялх Сэнгүүм очоод аваад ирдэг байж, Тийм юмыг бүтээж чададгүй Сайханбилиг ер. сайд өрөө хэн болж байнаа.Энэ хүн эрүүл байна уу. Бас Сайханбилиг ОХУ-д болж байгаа явдлыг бид яаж мэдэхэв гэж байгааг юу гэж ойлгох вэ? ОХУ, Монголын ЗГ хооронд ЭЗ, улс төрийн ямар нэг харилцаа холбоо байдаггүй болгочсон зөвхөн хувь хүмүүсийн харилцаан дээр тогтож байгаа гэж ойлгогдохоор ярилаа. Бас ОХУ-ын төр засаг үнэхээр Сайханбилигийн хэлээд байгаа шиг дарамт үзүүлээд байсан гэдэгт итгэхгүй байна, Тэгэх тусмаа олон улсын байдал ярвигтай байгаа ийм үед өөрийн нэр хүндэд сэв суулгах юм хийх тэнэг нь Путин биш.Монголын жирийн ард түмний өмнөөс, ялангуяа Эрдэнэтийхэн Путинд захиа бичие.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.120.212)
    Хүмүүсээ бүгдээрээ жаахан эрүүл сэтгэцгээе тэр авсан хорьтой залуу чинь эзэн нь мөн юм уу цаад эзэн нь хэн юм хориотой шашныхан олон улсын гэмт бүлэглэл юм биш ер нь маргааш тэр залуу ногоон картны сугалаанд хожоод монголоос зугтвал яахийн буцаад олон улсын луйварчидтай нийлээд шүүхдвэл яахийн монгол ч заргаа алддаг даа нөгөө муу капла яалаа алтыг маань ухаад доромжлоод алга болоо биз дээ ерөөсөө монгол хүн бүр эрдэнэтэд хувьцаатай болох ёстой энэ бол монголын талд ирж байгаа гэж хэлж болноо цөмөөрөөмтэмцэцгээе үгүй ядаж комментоор цөмөөрөө нэгдвэл бараг сая гару монгол тэргүүн эгнээнд тэмцэнэ нямдорж батзанданг дэмжиж тэр ганц нөхөрийг барьцгаая сайханбилэгийг шууд шоронд хамсаатнаа хэлэг
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН НУРААНА,БУЦААНА. Одоо байгаа ЧАДВАР нь л ЭНЭ. АН-ыхан БҮТЭЭНЭ,БОСГОНО.Угаас эх орноо бодсондоо ТЭР. Эвдэрхий замтайгаа ,Эрдэнэтээ Орост өгөөд, Өндөр настан ,хүүхдээ ялгаварлаад,Их Хятадаас мөнгө зээлж эх нутгаасаа барьцаалж, ЭНХБОЛД-МИЕЭгийн бодлоор явах уу. Энэ бүхнийг санагтун.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      teneg gar
      2016 оны 10 сарын 26
    • Зочин
      teneg gar
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (202.21.106.152)
    Бас дарханы төмөрийн үйлдвэр,хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьцаа хөрөнгийн биржээр зарагдаагүй шүү дээ...
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.152)
    Энэ луйварын ард М.Энхболд,нөгөө Бадамжунай,Элбэгдорж нар байгаа гээд л шуугиад байна даа...
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • иргэн (49.0.184.30)
    эба сайханилэг тэргүүтэнгүүдийг эрлэгийн өмнө яаж зогсохыг харах юмсан удахгүй улс эх ороноо худалдаж идэж уусан олигрохын бүлэглэл бутрач нүгэл нүдээрээ гарах байлгүй дээ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin (203.59.109.92)
    MANAI KOMPANI DANSANDAA 1 SAY TOGROGTEI H.H. Bank 200 say dollor zeelehiin baina ldaa. IJILtostei kompaniud ORHONTOI HARITCANA UU.ogoorei.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (183.177.98.26)
    Ер нь манайд Улсын баялаг,өмч хөрөнгийг идэж баяжсан луйварчид бол Нямдоржоос өгсүүлээд олноороо бий. Одоо байтлаа хоёр хар хэрээ нэгнээ гайхаад л.Яасан их ард үмнээр тоглодог монголын мөлжигчид вэ?Хятадыг хар л даа. Сая гаруй улс,мөн төрийг идэж баяжсан нөхдийг шийтгэж гэсгээлээ. Ихэнх нь хүзүүгээ тайруулсан. Энэ жил гэхэд л гэнэт баяжиж гадаадруу зугатан гарсан С.Баяр мэтийн 400 гаруй луйварчныг хоёр чихнээс чирээд гадаадаас аваад ирж байх. Гэтэл манай улсад хоёр луйварчин авилгач нэгнээ байцаад,эрх мэдлээ ашиглаж хүн доромжлоод л Нямдорж мэтийн юмнууд суух юм. Бүгдийг нь яаж баяжиж хөрөнгөжсөн тайланг нь тавиулаач. Зуу гаруй саяын машин аваад уначихсан төрийн том ажилтнууд чинь тэр чигээрээ авилгач нар шүү.Худлаа гэвэл Хятадын удирдагчаас асуулдаа.Хувалзнууд
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Nymdorj
      goliin olood helsen bn shuu.
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (202.131.234.182)
    Энэ төрийн хутгуур нямдорж гэдэг амьтан их хуралд байсан цагт монгол төр байнга хямарч монгол хөгжихгүй. Учир нь тэр хятадын тагнуул гэдгийг баатар генрал баталсан шүү. Тэр эх оронч юм шиг цариа гарган жүжиглэж чаддаг маш зальхай амьтан шүү. Урагшаа баттулгаар төмөр зам тавиулалгүй байж чадсан хорлон сүйтгэгч сэтгэлтэн ягаад гэвэл увсын мафийг толгойлж чойжилсүрэнтэй хамтраад хурд компанийн нэрээр 600-1000 машинаар нүүрс зөөж баяжиж байгаа буруу үйлстэн. Юун түүнд эх оронч үзэл бодлын үнэрч байхгүй.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      za end ondoo sedew bn hamaa
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (202.9.42.242)
    УГ НОМОНДОО БОЛ ХУЛГАЙЧ ШОРОНДОО Л БАЙХ ЁСТОЙ ЮМСАН МАНАЙД ХАРИН ӨӨРӨӨР БАЙХ ЮМ ДАА.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй гэдэгт асуудлын гол нь оршиж байна. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналтан Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      avligach, yos zuigui tur, uls turchid tegeed yuin? Dor hayaj huviin hevshil ni ashgiin tuluu yum daa... tur ni blhoor uuriin bolon ergen toirnyhoo tuluu l
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (139.5.219.22)
    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Tur ch gesen tegdeg sh te.... Gol ni togtoltsoogoo saijruulah yostoi, neelttei, hariutslagatai bhiig tur bolon huviin hevshileesee shaardah yostoi
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (139.5.219.22)
    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх төрд авах явдал мөн. Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын төрийн хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Үндэсний эдийн засагт төрийн секторын өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Дотоодын нийт бүтээгдэхүүний ДНБ-ний өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монгол
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.219.22)
    Ард иргэдээ, улс төрчдөө!!! Төрийн болон хувийн өмчийн талаар дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгнүүдийг хүргэж байна. Эх орондоо хайртай хүн бүхэн уншиж, тунгаан бодоцгоо!!!
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Адар (103.11.192.34)
    РОСТЕХ гэдэг компани нь төрийн төлөөлллийг хэрэгжүүлж байсан компани гэж ойлгоод байх юм. Би. Сайханбилэг гуай нь ОХУ-ын өмчид байсан 49 Засгийн газраас Сангийн яам руу, Сангийн яамнаасаа ТӨХ руу шилжээд цаашлаад Ростех руу шилжиж байхад бид юм ярьдаггүй байсан. гэнээ? ЗГ,СЯ,ТӨХ гэдэг байгууллагууд чинь төрийн байгууллагууд биш болж байна уу? Эрдэнэтийн 49 хувийг төлөөлөх төрийн төлөөллүүд өөрчлөгдсөн болохоос худалдах, хувьчлах асуудал энд гараагүй л байх юм. Ийм юм яриад сууж байгаа экс ерөнхий сайдыг энгийн гэх үү? эрүүл гэх үү? Нямдорж гишүүний түмэн зөв байна даа.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.3.179)
    elbegdorj saihanbileg shal erdenbileg ene orhon geed olgarhiudad tuhain tsag hugatsaa ih ashig tusaa ugchdee 3 uyeeree tamd tarchlah bultugai ter eruul bat orshigee
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Сонгогч (122.201.21.239)
    монголын олгархиудад ЦАГ ХУГАЦААНЫ ХАЙЧ -ны үйлчилгээ маш сайн ТУС болжээ. орхон гэж хулгайч 200 сая доллар манай банк гаргасан гэж хуцаад байсан одоо болохоор өөр юм ярьжм новшроод байх юм
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Bold (203.169.53.134)
    Saihanbileg ireeguitei saihan zaluu baisan. Odoo bol uls turiin uhdel bolchihloo. AN ireedui, dahiad erunhii said, erunhiilugch gej harj bailaa. Erunhiilugch ene zaluug heterhii ert allaadaa
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.21.239)
    МАНАЙ ОЛГАРХИУД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХУСЦГААЖДЭЭ ЯНЗ НЬ. ЭЭБА БОЛОН БУСАД НЬ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮЛДЭЖ ХОЦРОХ ЮМАА ХИЙЖЭЭ ХИЙЖ.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin (122.201.31.65)
    Hyamdorj hyatadad uguh gj ylaarj bn
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.187.45)
    цаг хугацааны хайчинд орсон ч гэх шиг үүнийгээ ард түмний төлөө ингэсэн гээд байгаа биз, хулгай хийчээд баатар мэт бардам царайлах хэрэггүй ээ, наана чин ямар ч цаг хугацааны хайч, ард түмэн, улс орноо гэсэн сэтгэл үгүй, ганцхан сонгуулиас өмнө амжиж хулгайлах үүнийгээ 100 монголд ирлээ гэж биднийг адгийн тэнэгүүд мэт доромжилсон, залилсан, хулгайлсан л асуудал байна.
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • 666
      монгол улс гэж бна уу
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (212.95.7.59)
    ENE ONON SAIHANBILEG NAR BOL YAS YUMAN DEER ZUGEER L MAFIIN GAR HOL JIJIGHEN GOLOGNUUD BAINA SH DEE MONGOL ULSIIN ERONHII SAID BAISAN SHINJ ALGA HULGAICH LUIVARCHID HEZEE CH HERGEE HULEEDGUI TULGAJ TASLAH NI ZOV TER MUU HUJAAGIIN SHEES ORHON GEJ HEN BE HEDEN ON BE MUU NOHOIN SHEES YAASAN IH HUZNA VE IIMERHUU GOLGON HULGAICH IH HURAL DEER TOMORDOG MUU ERIIN MAFIIN DEGLEM MONGOLD TOGTOOD EHELJEE UUNIIG DIILDEG HUUL ES ZAGDAA BAINA UU
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.225.251)
    AN uneheer suursen garuud bna Ene Saihanbalag ardah zahialagchaa helehgui bol ooroo ebguiteh uym bna ooroo bol yaj ch bodson iim zuiliis sergej chadahgui l dee tiim uchiraas humuus ooriig nii ashiglaad hoorgoj bgaad luibardsan baihiig odoo boltol oilgoj chadaagui l yavna daa hoorhii gej
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    Хувьд очсоноор Эрдэнэтийн шахаа байхгүй болж, ашигтай ажиллана шүү дээ. Төлөх татвар ч нэмэгдэнэ
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Зочин
      3 НАСТАЙ ХҮҮХДИЙГ 30 ЧИХРЭЭР ХУРАХ ГЭЖ ИХ ОРОЛДОХ ЮМ ДАА, ҮЙЛИЙН ҮР ҮҮДЭН ДЭЭР ЧИНЬ ИРЭХ ЦАГТ ӨМДӨНДӨӨ БАГА ТУСЛААРАА
      2016 оны 10 сарын 26
    • Зочин
      Чи тэгээд иймэрхүү маягаар хувьчлагдаад төрд төлөх татвар нь нэмэгдсэн компанийг чаддаг юм бол хэл дээ. 10 дахин, 100 дахин бага татвар төлдөг болохыг статистикын хэдэн тоо баримт хэлээд байгаа юм биш үү. Албаар өөрсдийн төлөөний удирлагаар үйлдвэрлэлийг нь унагаж байгаад үнэгүйдүүлэн бүхэлд нь өөрийнх нь мөнгөөр залгидаг башир арга нь Эрдэнэтэд хэрэгжиж эхэлснийг өнгөрсөн жилийн олборлолт, энэ жилийн олборлолттой нь харьцуулахад ил байгаа биз дээ. Эрдэнэтийг хүртэл залгихаар оролдож байгаа нь энэ нөхдийн идэж уух юм нь бүрмөсөн дуусаад Монгол улс сүйрч байгаагийн ёр л юм даа.
      2016 оны 10 сарын 26
  • Зочин (182.160.38.131)
    эрдэнэтийн дансан дахь мөнгө хөтөлийн мөнгөөр эрдэнэтийг асгатыг бор өндрийн жонш алтны уурхайнуудыг хувьдаа завшлаа гэж л хэлээд байна. сайханбилэг ээ? чи хэнтэй нийлж хэнийг ард түмнээс хамгаалаад байнаа?
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.112.186)
    үнэндээ АН-ийн гөлөгнүүд улс орныг самардийн байна л до тэгээд нэг банкны захирлын өмнө Монголын төр хүчгүйдсэн байна ш дээ хамгийн гол зүйл бол энэ хууль ёсны худалдан авалт болсон уу цаана нь бас улсыг маань өөр байдлаар маш нууцаар дэнчинд тавьчаагүй байгаа авсан мөнгө нь эрдэнэтийн өөрийн буюу улсад татвараар орох мөнгө байсан юм биш биз гээд эргэлзээг сайн тайлж УИХ бурууг зөв болгож буруутанд хуулийн хариуцлага хүлээлгэвэл зохино
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.212.116.119)
    Гол нь нууцаар авсанд л байгаа юм. Тэрнээс шударгаар орсолдоод монготэй монголын аж ахуй нэгж авахыг дэмжинэ ш тээ. Чив чимээгуй бэлтгэлээ хийж байсан нь тодорохой. Шалгах нь зов байхаа
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.93.149)
    нямдорж эрдэнэтийг хятадуудад ө гөх гээд байна х а в б
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.123.40)
    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9-р зүйлд заасан эрх мэдлээ Засгийн газар хэтрүүлээгүй л байна шүү дээ! Заавал УИХ-д танилцуулж зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт алга л байна шдээ! Хамгийн гол нь төрийн 100 өмчийг төрийн өндөр албан тушаалтнууд эх захгүй идсээр ирсэн практикийг таслан зогсоох цаг болсоон!!! Үе үеийн Ерөнхий сайд, ТӨХ-ны дарга нар ГОК-оос л гэнэт хага баяжсаар ирсэн түүхтэй биз дээ??? ГОК-ийг яаралтай хувьчлах хэрэгтэй, тэгэхдээ нийт ард түмэнд хувьцаа болгон хуваарилах замаар!!! Дан төрийн өмч байлгах гэж дайраад байгаа нөхдүүдийг ард түмэн хардах ёстой шүү!!!
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.38.131)
    эрдэнэтийн дансан дахь мөнгө хөтөлийн мөнгөөр эрдэнэтийг асгатыг бор өндрийн жонш алтны уурхайнуудыг хувьдаа завшлаа гэж л хэлээд байна. сайханбилэг ээ? чи хэнтэй нийлж хэнийг ард түмнээс хамгаалаад байнаа?
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin (203.91.115.45)
    erdenet mongoliin ard tumnii umch .....bid erdenetees hubitsaa helbereer hubi hurteh erhtei bolohoos bish hen durtainch abchihdag yum bish
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
    • Nymdorj ahaas ni
      Cnamd hen huvi ogox um MANuu Nymdorj ahuu? holoo hevteh bailgui dee!!!!!!
      2016 оны 10 сарын 26
    • Зочин
      чам шиг малд огт хамаагүй
      2016 оны 10 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    8 цаг 31 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    13 цаг 45 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    14 цаг 12 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    14 цаг 13 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    14 цаг 57 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    16 цаг 19 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    16 цаг 31 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 53 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    18 цаг 39 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    19 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    19 цаг 37 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    19 цаг 40 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    19 цаг 43 мин
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
    20 цаг 1 мин
  • Дижитал дэд бүтцийг сайжруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар боллоо
    20 цаг 14 мин
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
    20 цаг 26 мин
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
    21 цаг 14 мин
  • Д.Амарбаясгалан: Их ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг ахмад дайчид, ард иргэддээ өргөн дэвшүүлье
    21 цаг 37 мин
  • Монголчуудын Зөвлөлтийн улаан армид илгээсэн БЭЛЭГ
    21 цаг 53 мин
  • ЧУУЛГАН: Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
    22 цаг 24 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК