Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөнөөлт шавьжтай тэмцэхэд 12 тэрбум төгрөг шаардлагатай гэв

2016-10-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол горимын санал гаргаж, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулахыг хүсэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэнээр уг тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлууллаа.

 

Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны төсвийн танилцуулгыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХХААХҮ-ийн сайд Д.Сэргэлэн салбарынхаа ирэх оны төсвийн танилцуулгыг хийлээ.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулгадаа салбарын сайдын 2017 оны төсвийн төслийг есөн хөтөлбөр, урсгал зардлыг 43,440.1, хөрөнгийн зардлыг 6,771.9, гадаадын зээл тусламжаас санхүүжих зардлыг 20,715.2 сая төгрөгөөр буюу нийт 70.927,2 сая төгрөгөөр төлөвлөсөн. Үүнийг 2016 оны төсөвтэй харьцуулахад 16,813.2 сая төгрөгөөр өссөн нь гадаадын зээл, тусламжаас хэрэгжих төсөл нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлав.



Харин Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн салбарын 2017 оны төсвийн төсөл 130,9 тэрбум, нийт зарлага 182,7 тэрбум, төгрөгөөс улсын төсөвт буцаан төвлөрүүлэх зээл 76.0 төгрөгийг хасч 106.7 тэрбум төгрөгөөр тооцсон гэж танилцуулж байлаа.

 

Тэрбээр танилцуулгадаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2017 оны төсөвт газар тариалангийн салбарт анхдагч үрийн аж ахуйн хүчин чалыг нэмэгдүүлэх арга хэмжээнд таван тэрбум, бэлчээрийн доройтол болон тариалангийн газрын хөрсний үржил шим, тариалангийн бүс нутагт тархсан, хортон шавьжийн тандалт хийх арга хэмжээнд 500 сая төгрөг тусгах зайлшгүй шаардлагатай байгааг онцлов.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн М.Билэгт, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, А.Сүхбат, Б.Батзориг, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи нь монгол орны ой сибирийн хүр хорхойд идэгдэн сүйтгэгдэж, ойн талбайн хэмжээ жилээс жилд буурсаар байхад ойг нөхөх сэргээх, түймэр, хөнөөлт шавьжаас хамгаалахад таван тэрбум төгрөг төсөвлөсний учрыг ажлын хэсгийнхнээс илүүтэй сонирхож байлаа. Нийслэлийн ногоон бүс, 10 аймаг, Горхи -тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ой бүхий бүс нутаг дэвсгэр буюу улсын хэмжээнд 591.9 га талбайд тархсан хөнөөлт шавьжтай тэмцэхэд 12 тэрбум шаардлагатай. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй үед эхний ээлжинд хортон шавьж ихээр голомтолсон хэсгийг устгахад гурван тэрбум, 1100 га талбайд ойжуулалт нөхөн сэргээлт хийх, 500 км тууш ойд түймрээс хамгаалах зурвас байгуулах, ойн менежментийг сайжруулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд хоёр тэрбум буюу нийт таван тэрбум төсөвлөсөн хэмээн ажлын хэсгийнхэн хариулж байлаа.

 

Түүнчлэн гишүүдийн хувьд малын гоц халдварт өвчин ихээр гарч, вакцин хийсэн бүсээс халдварт өвчин гараад байгаа шалтгаан, энэ тал дээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдаа салбарын яамнаас барих бодлого, төлөвлөлтийн талаар сонирхож байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд салбарын яамнаас онцгой ямар арга хэмжээ авч байгааг УИХ-ын гишүүн А.Сүхбат дотооддоо үйлдвэрлэсэн вакцины чанар муу байгааг, УИХ-ын гишүүн Б.Батзориг махны экспортын асуудал хэр байгаа талаар асууж байв.



Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн малын голц халдварт өвчинтэй тэмцэхийн тулд дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажлуулж, малын халдварт өвчин гарсан бүсээс мал мах худалдаж авсан, вакцинаа тарилгүй хөлдөөсөн зэрэг шат шатандаа ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлагыг нь тооцож байгаа. Хоёр сарын дотор эрчимтэй ажилласны хүчинд баруун бүсэд хорио цээрийн дэглэм тогтоож, вакцинжуулалт 98 хувьтай байгаа. Малыг эрүүлжүүлэх чиглэлээр салбарын хэмжээнд бодлого гарган ажиллаж, мал эмнэлгийн тухай хууль, малын генетикийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хөрш орнуудтайгаа хамтран ажиллах зэргээр асуудлыг цогцоор шийдэхээр ажиллаж байна. Саяхан л гэхэд БНХАУ-ын Чанар хорио цээрийн хяналт, шалгалтын ерөнхий газартай ярилцаад төвийн бүсээс мах экспортлох талаар тохиролцсон. Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын Хөх хотод монгол үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталтчилах арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа хэмээн хариулав.

 

Үүний дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нарын гаргасан ойн хортон шавьж, тархалтын голомтыг устгахад есөн тэрбум нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын гаргасан газар тарилангийн мэдээллийн сан байгуулахад 350 сая, ургамал, хөрсний хортон шавьжийн тандалт судлагаа хийхэд 150 сая төгрөг нэмэгдүүлэх санал дэмжигдлээ.

 

Хуралдааны төгсгөлд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү хуулийн төслүүдийн талаар үг хэлж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • unshigch (202.179.29.122)
    Balai avgai mongo ideh zamaa zasaj bna daa. Bygd l hyvaah baih daa.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    3 цаг 31 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    3 цаг 33 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    3 цаг 36 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    4 цаг 56 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    5 цаг 50 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    6 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    7 цаг 29 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    7 цаг 33 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    7 цаг 39 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    7 цаг 50 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    7 цаг 51 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    7 цаг 53 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    7 цаг 59 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    9 цаг 1 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК