Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ААНОАТ-ын хуульд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ

2016-10-27
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулган 68.5 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Хуралдаанаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай гишүүд санал солилцлоо. Тус хуулийн хүрээнд дөрвөн салбарт хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцсэн юм. Газар тариалан, барилгын материал, хүнс, нэхмэлийн үйлдвэрлэл, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчдийн үндсэн үйл ажиллагааны татварт 1 хувийн татвар ногдуулж 90 хувь хөнгөлөхөөр заасан билээ.

 

Мөн энэ үеэр УИХ-ын зарим үйлчилгээний салбарт 1 хувийн татвар ногдуулбал ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн хямрал сэргэх боломж бүхий саналыг тавьсан. Засгийн газрын зүгээс үйлдвэрлэлийг дэмжих нь зүйтэй , эхний ээлжинд чухал дөрвөн салбартаа татварын хөнгөлөлт үзүүлэх нь чухал гэдгийг хуралдааны үеэр онцоллоо. Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: Татварын хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ амласан хөтөлбөрийнхөө дагуу олгооч

 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Болд  “Татварын хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ амласан хөтөлбөрийнхөө дагуу олгооч . Ард түмэндээ ялгавартайгаар хандмааргүй байна . Энэ хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд чинь иргэдээ ялгаварлаад байна. Тухайлбал, хүүхдийн мөнгө, насны хишиг зэрэг бүгд нас, амьжиргааны түвшингээр нь ангилж байна. Энэ нь сүүлдээ бизнес рүү орж эхэллээ”

 

 УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Нийт татвар төлөлтийн 8 хувийг аж ахуй нэгж бүрдүүлж байна

 

“Бид татварын шинэ багц хуулийг аль салбарт  хөнгөлөлт үзүүлэх юм?. Энэ асуудал ямар шатанд явж байгаа вэ?.  Эдийн засгийг идэвхижүүлхэд  нийт татвар төлөлтийн 8  хувийг аж ахуй нэгжүүд  бүрдүүлж байна. Тиймээс татварын энэ хуулийн саналыг дэмжиж цаашид татварын багц шинэчлэлийг хийхэд болно.  Үнэхээр аж ахуй нэгжид дэмжлэг болж байна уу үгүй юу гэдгийг Татварын багц шинэчлэлттэй холбоотой асуудалд авч үзэх хэрэгтэй.”

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Он гарсаар татварт 1.6 их наядын хөнгөлөлт үзүүлэх төлөв ажиглагдаж байна

 

“Төсвийн байнгын хорооноос татвараар бага оролдвол яасан юм. Татварын багц шинэчлэл хийх нэрийдлээр баахан татвар авдаг. Хууль зүйн орчинд төсвийн байнгын хороо анхаарна. Монгол Улсын хэмжээнд нийт  250 төрлийн татварын хөнгөлөлт үзүүлсэн. 2016 оны эхний 4 сарын байдлаар  350 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлсэн гэсэн дүн гараад байна. Он гарсаар эхний урьдчилсан гүйцэтгэлээр татварт  1.6 их наядын  хөнгөлөлт үзүүлэх төлөв ажиглагдаж байна.

 

УИХ-ын гишүүн  Д.Тэрбишдагва: Татварын багц хуулиа эргэж харах цаг нь болсон

 

 “Өнөөдөр Татварын асуудал цаг үеэ олсон чухал асуудал яах аргагүй мөн. Л.Болд гишүүний зарим зүйлтэй санал нийлэхгүй байна.  Бид намын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдлыг харж үзсэн. Өнөөдөр Улсын эдийн засгийн  нөхцөл байдал аймшигтай байдалд байна. Миний харж буйгаар  зээлд  ирэх жил 580 сая доллар төлнө. Нөхцөл байдлыг харж үзвэл  хөнгөвчлөх боломжгүй. Төсвийн алдагдал нэмэгдэх хандлагатай. Үхэх  нь үнэн гэдэг шиг татвар төлөх нь үнэн. Татвараас  350 сая тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна гэх юм. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ. Татварын багц хуулиа эргэж харах цаг нь болсон. Харин  ажил хийж байгаа аж ахуй нэгжүүдээ дэмжинэ. Жижиг дунд үйлдвэрлэлгүйгээр улс орон хөгжихгүй. Аж ахуй нэгжийн орлогын албан татварт Үйлдвэрлэлийн бодлогыг оруулж ирж байгаа 4 салбарыг дэмжиж байна.  Татварын бодлогыг нэмсэнээр хэчнээн аж ахуй нэгж бий болох вэ? гэсэн асуулт байна”

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Зөвхөн дөрвөн салбар гэлтгүй хөнгөлөлтөө бүх салбарт шат дараалалтайгаар хөнгөлбөл яасан юм

 

“Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  татварыг хөнгөлнө гэдэг бодлого зөв. Гэхдээ  нэг асуудал байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай асуудал. Татварыг бараа бүтээгдэхүүнээс болоод татварыг  төрөлжүүлэн тогтоодог. Мөн оруулж ирж байгаа боомтоос шалтгаалан  үнэ нь нэмэгддэг. Энэ бол салбарынх биш орлогын албан татвар. Ч.Хүрэлбаатар гишүүнтэй цэц булаалдахыг хүсэхгүй байна. Миний багш байсан хүн. Аж ахуй нэгж,  салбаруудаа ялгаварлан гадуурхаж байгаа гэж үзэж байна. Зөвхөн дөрвөн салбар гэлтгүй бүх салбарт  хөнгөлөлтөө нийтээр нь шат дараалалтайгаар хөнгөлбөл яасан юм.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар : Засгийн газраас эхний ээлжинд 4 салбараа дэмжих нь зүйтэй гэж үзсэн

 

“Шат дараалалтайгаар авч үзэхийн хувьд боломж байсан. Төсвийн байнгын хороогоор ийм санал огт байгаагүй. Салбаруудын хувьд гишүүдээс олон санал гарч байсан. Тухайлбал, экспортын салбарт 1 хувийн хөнгөлөлт үзүүлэх тухай зэрэг Засгийн газар өөрөө хэрэгжүүлэх байгууллага судалж үзээд эхний ээлжинд энэ 4 салбараа дэмжих нь зүйтэй  гэж үзсэн.

 

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ын  дарга  Т.Гарамжав : Сүүлийн 10 гаруй жил эдийн засаг савалгаатай байна

 

“Засгийн газраас сүүлийн жилүүдэд гараагүй эерэг хувилбар бол 1 хувийн татварыг дэмжих  хуулийн төсөл. Энэ төслийг хувьдаа дэмжиж байна. Татвар хөнгөлөлтөд Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж дээрх дөрвөн салбарт оруулмаар байна. Мөн хог хаягдлыг боловсруулах үйлдвэрлэлийг оруулах нь зүйтэй болов уу. Энэ 4 салбарын  чиглэлийг нь өөрчилвөл яасан юм. Эдийн засагт шаардлагатай байгаа 4 салбараа оруулахыг дэмжсэн. 19.15-д заасан харилцан хамаарал бүхий этгээдүүд 1.5 их татварт хөнгөлөлт үзүүлэхгүй гэж байгаа. Үүнийг ижил төстэй үйл ажиллагаа явуулах гэж  өөрчилж болохгүй юу. Нөгөө талаасаа энэ хууль хөрөнгө оруулагч байгууллагуудаа  үйл ажиллагаа явуулахыг хааж байна. Монгол Улсын  эдийн засагт үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс татварын орчинг тогтвортой байгаасай гэж хүсдэг. Эдийн засгийг тогтвортой байлгаснаар сэргэнэ. Сүүлийн 10 гаруй жил эдийн засаг савалгаатай байна”

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь : Татварын багц хуулийг шинэчлэх ёстой

 

“Төсвийн алдагдал 2 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Дэлхийд үйлчилгээний салбарыг үйлдвэрийн салбартай харьцуулхад 5.5 их дахин их ашигтай байдаг. Энэ хөнгөлөлтөд үйлчилгээний салбарыг оруулвал их зүгээр байсан. Энэ маань өөрөөр далд эдийн засгийг хэр их нээлттэй болгох вэ, энэ нь хэчнээн ажлын байр нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт байна. Татварын багц хуулийг шинэчлэх ёстой. Мөн дөрвөн салбарыг онцлоод байгаа учир нь юу вэ?” 

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Татварын хөнгөлөлтийг хүчингүй болгох талаар яригдаж байна

 

“Н.Оюундарь гишүүний асуултад хариулъя. Далд эдийн засгийг бууруулахад нөлөөлөх үү гэж байна. Аливаа хөнгөлөлт чөлөөлөлт их байвал татвараас зайлсхийх асуудал байнга гардаг.  4:10 татварын тогтолцоо руу шилжвэл бүх татварын хөнгөлөлтийг хүчингүй болговол яасан юм гэж ярьсан. Ирэх 4 жил үүнд анхаарал хандуулж  ажиллах  ёстой гэж үзэж байна. Үүнд Татварын байгууллага анхаарал тавьж ажиллах ёстой байх. Төсвийн алдагдал  9.9 хувьд хүрлээ.  Үүнийг 6 хувь руу буулгах ёстой гэсэн зарчмыг барьж байна. Одоо төлж байгаа 1 хувийн татварыг оруулбал 27 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна гэж харсан. Тиймээс ашгаа төсөвлөж үйлдвэрлэлээ дэмжих нь зөв гэж үзээд байна”

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны дарга Л.Энх-Амгалан: Ажилгүйдэл 11 хувьд хүрч 120-130 мянган ажилгүй иргэд байна.

 

“Эдийн засаг хүнд байгаа. Ажилгүйдэл 11 хувьд хүрч 120-130 мянган иргэд ажилгүй байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар үндэслэлгүйгээр эрүү үүсгэсэн 1000 аж ахуй нэгж байна гэлээ. Хилээр гарахыг хориглосон 5582 аж ахуйн нэгжийн захирлууд байна.  Татварын хөнгөлөлт чөлөөлөлт байгаа. Өршөөлийн хуулиар 2 хувьтай аж ахуй нэгж  1 хувийн татвар төлдөг болсон.  Татварын бодлого 1400 тусгай зөвшөөрлийн тоо байна. Үүнийг цөөлөх хэрэгтэй. Хуулиас давсан лицензийн тоог 2-3 дахин цөөлнө. Засгийн газрын бодлогыг цогцоор харж дэмжвэл  их зүгээр байна. Байнгын хорооны дэмжсэн саналыг  дэмжлээ”

 

Энэхүү хууль нь 2017 оны 1 дүгээр сараас хэрэгжиж 2021 оны Нэгдүгээр сарын 1-ныг хүртэл хүчинтэй байх юм. УИХ-ын гишүүд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 1 хувийн татвар ногдуулхад жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих нь зөв гэсэн байр суурьт санал нэг байлаа.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.11.124)
    tatbariin urtei oln jil bolson dampuursan kompanii tatvariin ur yagad urshuuld hamragdahgvi bnaa.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    3 цаг 31 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    3 цаг 33 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    3 цаг 37 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    4 цаг 57 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    5 цаг 51 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    6 цаг 16 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    7 цаг 30 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    7 цаг 34 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    7 цаг 40 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    7 цаг 50 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    7 цаг 52 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    7 цаг 54 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    8 цаг 0 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    9 цаг 2 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК