УИХ-д өнөөдөр хэлэлцэх асуудлын дагуу АН-ын бүлэг өнөөдөр хуралдах байсан ч бүлгээс хуралдахгүй гэж мэдэгдлээ.
Харин МАН-ын бүлэг 11:00 цагаас хуралдах юм. Бүлгийн хурлаар ирэх оны төсвийн төсөл, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.