Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна

2016-11-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

 

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ уг хуулийн төсөл  нь МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна” гэж тус тус заасантай бүрэн нийцэж байгааг онцлон дурдаж байлаа.

 

 

Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан аж.

 

Статистикийн тоо баримтаас үзвэл жилд 80 орчим мянган эх төрж, 90 гаруй мянган эх хүүхдээ асарч, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа аж. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн тэтгэвэр ижил цалин хөлснөөс ердийн нөхцөлөөр тогтоолгосон эхчүүдийн тэтгэврээс 10-15 хувиар доогуур байгаа юм байна.

 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн хувьд уг хуулийн төсөл батлагдвал улсын төсөвт хэр хүндрэл учрах, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр тооцохдоо яг хэдэн наснаас тооцож хамааруулахыг, хүүхэд асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөхөд хуулийн ямар зохицуулалт байгааг илүүтэй сонирхож байлаа.

 

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг улсын төсөвт нэг их хүндрэл өгөхгүй гэж тооцож байгаа. Хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Нийгмийн даатгалын сан, ажил олгогч болон улсын төсвөөс жилд нийтдээ 37,962.0 сая төгрөг шаардагдана.

 

Үүний 31,107.6 саяыг Нийгмийн даатгалын сангаас, 1,296.0 саяыг ажил олгогчоос, 5,558.4 саяыг төсвөөс гаргахаар тооцсон. Ажил хөдөлмөр эрхлээгүй хүүхдээ асрах хугацаандаа нийгмийн даатгал төлөөгүй эхчүүдийн хувьд сайн дураар даатгалд хамрагдвал 50 хувийг нь төр дааж, 50 хувийг нь өөрөө төлж байхаар тусгасан.

 

Харин нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байгаа. Уг хуулийн төсөл батлагдвал малчдын тэтгэврийн нас таван жилээр наашилж эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болох юм хэмээн хариулж байлаа.

 

Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд “Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно” гэж заасан байгаа. Энэ хуулийн төсөл  батлагдвал давхар давхар хөнгөлөлт болох биш үү гэдгийг тодруулж байлаа. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг дэмжсэн байгаа. 2017.01.01-нээс хэрэгжих Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил хоёр сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд 12.6 тэрбум төгрөг шаардлагатай ч Ниймгийн даатгалын санд энэ хөрөнгө тусгагдаагүй байгаа. Тиймээс энэхүү хэлэлцэж байгаа хуулийн төсөл дэмжигдэн батлагдвал давхардал гарахгүй гэж хариулав.

 

Асуулт, хариултын дараа гишүүд хуулийн төслийг дэмжиж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уг хуулийн төсөл нь олон хүүхэд төрүүлж асарсныхаа төлөө ажилласан жил бага, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй хоцорсон олон мянган эхчүүдийг төрөөс дэмжсэн  чухал алхам боллоо гэж байсан бол УИХ-ын гишүүн М.Билэгт малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулснаар энэ салбарт бодитой дэмжлэг болох төдийгүй, залуусыг малчин болгох хөшүүрэг нэмэгдэх болно хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.


Ингээд Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлбөл 491.6 мянган хүн хамрагдана

Хуралдааны төгсгөлд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

 

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэж буй мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа, үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 гаруй мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа аж. Энэ нь нийт ажиллагсдын 47.5 хувийг эзэлдэг гэсэн үг.

 

Үндэсний статистикийн болон нийгмийн даатгалын байгууллагын тоо мэдээнээс үзвэл малчдын 10 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчдын тоо мэдэгдэхүйц өсч, төсөвт ачаалал үүсгэх сөрөг үр дагавар гарах талаар уг хуулийн төслийн танилцуулгад дурдагдав.

 

Тиймээс Монгол Улсын эдийн засаг, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд томоохон хувь нэмэр оруулж байгаа эдгээр салбарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн баталгаагаа сайжруулах сонирхол нь нэмэгдэх, нийгмийн даатгалын санд нэлээд хэмжээгээр орлого төвлөрөх эерэг нөлөө үзүүлэх аж. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага хувьчлагдан хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, нийгмийн хамгаалалгүй үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тухайд эдийн засгийн өршөөл үзүүлж, нөхөн төлбөр олгож байгаатай адил ач холбогдолтой арга хэмжээ болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

 

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл уг хуулийн үйлчлэлд 491.6 мянган хүн хамрагдах бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцсон байна.

 

Уг хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.106.110)
    Тэтгэврийн санд 20-40 жил хувь нэмрээ оруулаад тэтгэвэрт гарсан хүмүүс 300-400 мянган ₮-ийн тэтгэьэртэй байгаа....зүй нь НД-ын байгууллага энэ хүмүүсийн оруулсан хувь нэмрийг өнөөгийн түвшинд шилжүүлж тооцож олгосон бол өөрөөр л тогтох байсан....тэгэхээр олон жил шимтгэл төлсөн хүмүүс хохирогчид болоод байгаа юм....тэгвэл малчид яагаад ажилласан жилээ 1,2 жилээр тооцуулах ёстой гэж?????? жирийн иргэд бид Чинзориг мэт эргүү улс төрчдийн тоглоомын золиос болж хохирч явах ёстой юм уу????? бид ч бас 1,2 жилээр тооцуулмаар байна....малчид эрүүл агаарт таваараа хөдөлмөрлөж малаа бидэнд зарж амьдардаг.....тэднээс хүнд нөхцөлд амьдардаг хүмүүс олон.....Чинзориг хэний мөнгийг хэнд өгөөд улс төр хийгээд байгаа юм бэ? Хүний юмаар хүүдэгнэж байгаад өөрөө турж үхэв......
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.143.18)
    за яахав эхлээд наашлуулчих дараа бүгдийг нь цаашлуулна. бүх зүйл байрандаа
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.143.18)
    за яахав эхлээд наашлуулчих дараа бүгдийг нь цаашлуулна. бүх зүйл байрандаа
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    2 цаг 26 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    2 цаг 28 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    2 цаг 32 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    3 цаг 52 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    4 цаг 46 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    5 цаг 11 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    6 цаг 25 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    6 цаг 29 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    6 цаг 35 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    6 цаг 45 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    6 цаг 47 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    6 цаг 49 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    6 цаг 55 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    7 цаг 57 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК