Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Зангад :18 тусгай сангийн өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрээд байна

2016-11-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2016.11.02/ хуралдаан 09.31 цагаас гишүүдийн 55.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Уг хуралдаанаар Үндэсний аудитын газраас Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сонсч, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

 

Үндэсний аудитын газрын дарга А.Зангад  танилцуулгадаа Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд 21 тусгай сан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд нийт 2.4 тэрбум төгрөг тусгасан. Энэ нь төсвийн зарлагын 25 хувийг эзэлж байна. 2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21 боллоо. Үндэсний аудитын газраас сүүлийн гурван жилийн турш хийсэн шалгалтын дүнгээс харахад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан зэрэг цөөхөн тусгай сангаас бусад нь орлогын эх үүсвэр тодорхойгүй, улсын төсвөөс санхүүжсээр байна. Үндэсний аудитын газраас жил тутам 4-5 тусгай санд аудитын шалгалт хийдэг. Аудитын дүгнэлтээс харахад зарим тусгай сангуудын өр төлбөрийн үлдэгдэл байнга өсөх, тооцоо нийлж батлагаажаагүй зэрэг томоохон зөрчлүүд гаргасаар байна гэдгийг онцлон дурдаж байлаа.

 

Тэрбээр Үндэсний аудитын газраас сүүлийн гурван жилийн турш хийсэн шалгалтын дүнгээс харахад тусгай сангуудын хөрөнгийн зарлагын гүйцэтгэлд удирдлага нь шийдвэр гаргадаг бус Удирдах зөвлөлөөр гаргадаг болгох, чиглэсэн зорилготой сангуудыг бий болгож, харьяа салбарын яамтай үйл ажиллагаа нь давхардсан сангийн тоог цөөлөх хэрэгтэй гэдгийг сануулав.

 

 

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн олонхи нь тусгай сангуудын өр төлбөр хэдэн сая төгрөгт хүрснийг, зөрчил гаргасан сангуудад ямар хариуцлага тооцож байгааг талаар илүүтэй сонирхож байлаа.

 

Үндэсний адитын газрын дарга А.Зангад хариулахдаа үйл ажиллагаа явуулж байгаа 18 тусгай сангийн өр төлбөрийн хэмжээ 713.4 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Дэд хорооны гишүүдэд аль сан хэдий хэрийн өр төлбөртэй байгааг талаар тодорхой мэдээлэл хүргүүлье. Зөрчил гаргасан сангуудад бид дүгнэлт, тайлан, зөвлөмж, зөрчил арилгуулах акт, биелэлтийг нь хангуулах хугацаатай үүрэг өгдөг. Энэ талаархи зөвлөмж дүгнэлтээ тухайн асуудал эрхэлсэн салбарын яамны удирдлага, ноцтой томоохон зөрчил байвал Засгийн газарт мэдэгддэг гэж байв.

 

 Дараа нь УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тусгай сангийн өр төлбөр, авлагыг барагдуулах чиглэлээр Сангийн яам идэвх санаачлагатай ажиллахыг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа Сангийн яамнаас тухайн салбарын яамтайгаа давхардан үйл ажиллагаа явуулдаг тусгай сангуудыг цэгцлэх шаардлагатай гэж байв.

 

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (103.212.117.28)
    ӨНӨӨДӨР ГАРЧ БАЙГАА ЗАСГИЙН ЭНЭ ИХ ӨР ШИР, ХӨРӨНГӨ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН БАЙДАЛ, ТӨСВИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН УНАЛТ АУДИТ ҮҮРГЭЭ ОГТ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДААГҮЙН БАТАЛГАА. ЗАНГАД ГЭГЧ ЭНЭ ХҮН ЯАГААД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ЮМ БЭ. МАНАН-Д БҮҮВЭЙЛЭГДЭЖ ЯВДАГ ЭНЭ ГАХАЙГ ЗАЙЛУУЛААЧ ТА НАР.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.26.125)
    Зөв тусгай сангуудыг цэгцэлж үр дүнтэй сангуудыг үлдээх хэрэгтэй.Тусгай сангуудаар үргүй зардал их гарч байгаа нь үнэн.Сайд дарга нарын л карманы мөнгөний сав мөнөөс мөн.МАн-хан төрийн мөнгийг зөв зардаг болье гэж байгаа бол аудитын шалгалтаа шударга явуулж дор бүр нь хариуцлаг ярьж хурган дарга нарын толгойд л энэ талаар мэдлэг өгөх хэрэгтэй байна.Хурган дарга нь л хуулийг их зөрчиж мөнгөөр тоглож байгаа нь үнэн.УИХ-н гишүүдийн карманы юуч мэдэхгүй банди нар л хурган дарга нар болж байгаа биздээ.Үүнд анхаарах цаг болсон МАН-хаан.Шударга байлдаа АН-с бараг дор байна шүү төсвийн хөрөнгөд хяналт тавьдаг чинь.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    2 цаг 26 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    2 цаг 28 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    2 цаг 32 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    3 цаг 52 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    4 цаг 46 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    5 цаг 11 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    6 цаг 25 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    6 цаг 29 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    6 цаг 35 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    6 цаг 45 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    6 цаг 47 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    6 цаг 49 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    6 цаг 55 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    7 цаг 57 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК