УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, 2017 оны улсын төсвийн төсөл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр зэрэг 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан батлав.