Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа

2016-11-03
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.
Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Э.Түмэнбаяр, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Билгүүн нарын гаргасан мэдээллийн дагуу  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэсэн хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэснийг тэрбээр танилцуулав.
 
Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Мөн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гишүүдийн асуултад нэмэлт тайлбар өгсөн юм. Тухайлбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 800 орчим компани аж ахуйн нэгж хуулийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь үйл ажиллагааны цар хүрээ нь хүний заяагдмал эрхэд халдах хүртэл хэмжээнд явагддаг онцлогтой. Өнөөдрийн байдлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг 127 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хуулийн хүрээнд өмгөөлөгч дангаараа ажиллах, нөхөрлөл байгуулах эрх нь нээлттэй байгаа хэмээн тайлбар хийсэн юм.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа 
 
Үргэлжлүүлэн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны арванэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал дүгнэлтийг Ш.Раднаасэд танилцуулсны дараа танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, М.Билэгт нар асуулт асуун, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр хууль тогтоох дээд байгууллагын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжсээр ирсэн болохыг тодотгоод энэхүү хөтөлбөр батлагдахтай зэрэгцээд Авлигатай тэмцэх газар олон нийтийн анхаарлын төвд байгаа, нийтийн эрх ашгийг хөндсөн авлига, албан тушаалын холбогдолтой асуудлуудаа шийдэх ёстой талаар сануулсан юм. Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлж байв. Гэхдээ тус байгууллагын шалгаж, илрүүлэн, таслан зогсоох арга хэмжээ авч буй авлигын гэмт хэргүүд нь дунд, доод түвшиний албан тушаалтнуудад хамааралтай хэргүүд байгаа, харин дээд түвшиний албан тушаалтнууд нь орхигдоод байна гэдэг хардлага бий гэдгийг анхааруулав.
Үүний дараа Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэхүндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    2 цаг 26 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    2 цаг 28 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    2 цаг 32 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    3 цаг 52 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    4 цаг 46 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    5 цаг 11 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    6 цаг 25 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    6 цаг 29 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    6 цаг 35 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    6 цаг 45 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    6 цаг 47 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    6 цаг 49 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    6 цаг 55 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    7 цаг 57 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК