Төрийн ордонд АН-ын бүлгээс өнөөдөр Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын дүгнэлтийг танилцууллаа.
Тэд МАН-ыг 100 хоногт хийсэн ажлаа Засгийн газрын ордонд сүржин тайлагнаж, нүдэнд үзэгдэж гарт баригдахааргүй ажил хийсэн гэж дүгнэжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ "100 хоногт хийсэн тэдний хамгийн сайн ажил нь нам, үзэл бодлоор нь ялгаварлан, төрийн албан хаагчдыг хоморголон халах, албан тушаалын арилжаа наймааг гаргууд сайн хийлээ. МАН хэт олонхидоо эрдэж хууль зөрчиж байна” хэмээн онцолсон юм.
Энэ үеэр сэтгүүлчид АН 100 хоногт юу хийж байсан талаар тодруулхад хуулиар хүлээсэн ажлаа хэрэгжүүлсэн, 100 хоногийн хугацаанд 14 аймаг, 50 гаруй сум, суурин газруудаар явж иргэдтэй уулзсан гэж тайлбарласан юм.
Сэтгэгдэл (6)