Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ялалтыг хүчээр булаах оролдлого буюу хүч түрэмгийлсэн сонгууль

2016-11-04
0
ЖИРГЭХ

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасны дагуу сонгох, сонгогдох эрхтэй. Эрхээ эдэлж нийслэлчүүд бид бүхэн хэдхэн хоногийн өмнө сонголтоо хийж баталгаажуулсан билээ. 2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 нам, хоёр эвсэл оролцож, 152 тойрогт нийт 295 хүн нэр дэвшин өрсөлдсөн. Үүнээс 49 нь бие даагч. Гэхдээ сонгогчид энэ удаагийн сонгуульд АН, МАН болон хоёрхон бие даагчид л саналаа өгч, итгэл хүлээлгэсэн. Товчхондоо, 152 тойргийн 295 мандатын 195 нь МАН-ынх, 98 нь АН-ыных, хоёр нь бие даагчийнх болсон.

Гэтэл олонхи болж, дийлэнх сум, дүүрэгт ялалт байгуулсан МАН-ынханы шунал дарагдахгүй нь. Хумсалсаар хумсалсаар хулгайч гэдэг шиг энэ сонгуульд  АН-ын ялалт байгуулсан гурван дүүрэг рүү дайрч эхэллээ. Жишээ нь, 41 мандатаас 31-ийг нь авсан Баянгол дүүргийн АН-ынханыг бас л гадуурхан хуулийн хугацаа дуусахад ганцхан цагийн өмнө буюу шөнийн 11 цагт нэр дэвшигч нарынх нь түр үнэмлэхийг олгосон аж.

 

Харин Сүхбаатар дүүргийн АН-аас нэр дэвшин үнэмлэхүй ялалт байгуулсан нэг нэр дэвшигчийг мөн л ямар нэгэн тайлбар, хуулийн байгууллагын тогтоолгүйгээр хассан байна. Хамгийн ойрхон зөрөөтэй буюу 22:19 харьцаатай ялагдсан Баянзүрх дүүргийг МАН-ынхан жинхэнэ утгаараа дээрэлхэж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Иргэдээс хамгийн олон санал авч, итгэлийг хүлээн ялалт байгуулсан нэр дэвшигч нарыг намын харьяалалаар гадуурхан түр үнэмлэхийг нь гардуулахгүйн дээр ИТХ-ын анхдугаар хуралдааныг хийлгэхгүй үймүүлж, төрийн ажлыг гацааж байх жишээтэй.

 

Ядаж л хөгшин бурхи Ц.Нямдоржийнхоо хэлснийг санаж, ард иргэддээ амлаж байснаа нэхэн бодож, аятайхан биш юм аа гэхэд муухай харагдахгүй байх юмсан гэж боддоггүй л юм байх даа. Шунахай зан бол бүх муу муухайн үндэс гэж Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай хэлсэн байдагийг энд онцлон тэмдэглэмээр байна. Шуналаар баяждаггүй, сувдгаар таргалдаггүй гэдэгсэн...

 

Баянзүрх дүүргийн 224 мянган иргэний хувийн нууцыг задруулжээ

 

Баянзүрх дүүрэг бол Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Тиймдээ ч тус дүүрэгт сонгуулийн насны 224 мянган иргэн байдаг аж. Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий гэх төрийн албан хаагч хүн дүүргийнхнийхээ хувийн нууцад хамаарах мэдээллийг задруулжээ. Өөрөөр хэлбэл, Хувь хүний нууцын тухай хуулийг санаатайгаар зөрчин та бидний утасны болон регистрийн дугаар, нэр, нас хүйс, ам бүлийн тоо зэрэг мэдээллийг задруулсан байх юм.

Иргэдээс хамгийн олон санал авч, итгэлийг хүлээн ялалт байгуулсан нэр дэвшигч нарыг намын харьяалалаар гадуурхан түр үнэмлэхийг нь гардуулахгүйн дээр ИТХ-ын анхдугаар хуралдааныг хийлгэхгүй үймүүлж, төрийн ажлыг гацааж байх жишээтэй.

 

Уг нь дүүргийн сонгуулийн хороо бол төрийн байгууллага. Энэ байгууллагыг маш нарийн зохион байгуулалт дор тодорхой хугацаанд байгуулж, төрийн албан хаагчид ажиллан сонгуулийг зохион байгуулдаг. Хуулиараа бол төрийн албан хаагч аль нэг нам, эвсэлийн талд ажиллах ёсгүй. Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга буюу тус дүүргийн 53 дугаар сургуулийн захирал О.Бат-Өлзий илтэд нэг талд ажилласан аж.

 

О.Бат-Өлзий МАН-аас нэр дэвшин сонгогдсон 19 хүнд түр үнэмлэхийг нь нууцаар өгсөн байна. Харин АН-ын нэр дэвшигч нарт түр үнэмлэх өгөх нь бүү хэл ямар нэгэн мэдээлэл ч өгөөгүйг эх сурвалж өгүүлсэн юм.Түүнчлэн сонгуулийн хороог хаяж зутан, тамга тэмдээгээ авч ор сураггүй алга болсон энэ эрхэм гэнэтхэн Баянзүрх дүүрэгт түр үнэмлэхтэй найзуудынхаа хамтаар “зочилсон” гэнэ.

 

Хамгийн ноцтой нь 224 мянган иргэний нууцтай холбоотой мэдээлэл хууль хүчний байгууллагын хяналтад дор дүүргийн сонгуулийн хорооны байранд лац тэмдэгтэй сейфэнд байх ёстой. Гэвч дүүргийн сонгуулийн хорооны байранд байхгүй болохыг цагдаагийн байгууллага шалгаад тогтоосон байна. Энэ тухайгаа ч О.Бат-Өлзий өөрөө хүлээн зөвшөөрч, тамга тэмдэг болон бусад нууц материалыг авч явсан, мөн хууль бус тогтоол үйлдсэн гэдгээ мэдэгдсэн бичлэг нь сошиалаар нэг тархсан байх юм билээ.

 

Иргэдийн сонголтыг уландаа гишгэгсэд өөрсдөө ч хуулийн байгууллагад шалгагдаж байна

 

Аливаа нам эвсэлд иргэдийн итгэл гэдэг юугаар ч хэмжиж, солишгүй зүйл. Тэдэнд итгэл хүлээлгэн, төрд өөрсдийн төлөөлөл болгон илгээсэн ард түмнийхээ төлөө хичээн ажиллаж, итгэлийг нь зүтгэлээр хариулах ёстой баймаар. Гэтэл МАН-ынхан хагас жил хүрэхгүй хугацаанд л жинхэнэ нүүр царайгаа харуулж, зүүсэн маскаа аваад хаячихлаа. Ханаж цадахаа мэдэхгүй улайран дайрах нь даанч муухай харагдах.

 

Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр хамгийн их балбуулж, дээрэлхүүлж байгаа Баянзүрх дүүргээр дахин жишээ авъя. Тус дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий дур мэдэн хууль бус тогтоол гаргаж, АН-аас нэр дэвшин өрсөлдөөд сонгогдсон зургаан хүнийг хассан. Хуулийн байгууллагаас нэр хасагдсан гэх эдгээр хүмүүсийн бурууг болохыг нь тогтоосон тогтоол, шийдвэр нь гарчихаад байхад улам цайм зүтгэх нь даанч харамсалтай.

 

Эх сурвалжийн хэлснээр, МАН-аас нэр дэвшин сонгогдсон 19 хүний 12-той нь холбоотой гомдол, хууль зөрчсөн үйлдэл, баримт мэдээлэл цагдаа, шүүхийн байгууллагат шалгагдаж байгаа аж. Хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл тарааж, дайрч давшлаагүй гэдгээ нэр татуулсан гэх хүмүүсхэлэх юм билээ. Ёс зүй, шударга байдал гэж л үүнийг хэлэх биз ээ. 

 

Н.Монголжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • зочин (150.129.140.196)
    АН-ын үед баяжсан хүн байгаа бил үү. Ард иргэдийг худлаа үгээр толгойг нь угааж, доромжилсон. БГД-т Эрдэнэ бас бохир зүйл их хийсэн. Жишээ нь саяны сонгуулиар л гэхэд иргэдийн сонгууль өгсөн цагаан хуудсыг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Баримт байж л байна. Цайрчихсан хулгайч ичихээ байсан. Иргэд ч 20.000 төгрөгт хууртаж саналаа худалдсан
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
  • nast (46.149.119.176)
    AN iin zaaj ogson zamaar l javj baina daa...
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.31.242)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    aniihan yundaa ingej gonshignoldoj baidag yum erh medel ed nart ih heregtei yumnii neg baih n
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    aniihan yundaa ingej gonshignoldoj baidag yum erh medel ed nart ih heregtei yumnii neg baih n
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    aniihan yundaa ingej gonshignoldoj baidag yum erh medel ed nart ih heregtei yumnii neg baih n
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • ард (49.0.186.48)
    ард түмэн дүнгээ тавьчихаар юу гээд эмгэд, хүүхэд шиг гоншигноод ба. засаг барих гэдэг та бүгдын мэддэг дангийн жа биш байж гэдгийг ходоодоороо ойлголоо. та нар өөрсөдийгоо элит гэдэг мөнгөтэй бол элит биш үзээр л дойрууртай хүн, харин хулгайч луйварчин байж болох юм ба, ард гэхээр та их шилгээцнэ дээ
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • ард (49.0.186.48)
    ард түмэн дүнгээ тавьчихаар юу гээд эмгэд, хүүхэд шиг гоншигноод ба. засаг барих гэдэг та бүгдын мэддэг дангийн жа биш байж гэдгийг ходоодоороо ойлголоо. та нар өөрсөдийгоо элит гэдэг мөнгөтэй бол элит биш үзээр л дойрууртай хүн, харин хулгайч луйварчин байж болох юм ба, ард гэхээр та их шилгээцнэ дээ
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Shudarga songgchid (202.9.42.60)
    Batolzii gj hedhen jiliin omno baruun zuunee medehgui joohon zaluu 53.n zahiral bolj yuch medehgui menejerinhee amaar ajilladag utsan huuheldeil bsan.iim yeneguudiig l Namuud ashiglaj tolooni hunee blgoj Bulhaigaa hiideg.batolzii hogiin nobshiig shuureer shulgej yllaj zahirlaasni halaaa...
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.35.103)
    АН-ыхан ИДНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. МАН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр.
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.29.125)
    ИРГЭД ХУУЛИА БИЕЛҮҮЛЖ САНАЛАА ӨГЧИХӨӨД БАИХАД МАНГАРУУД ХУУЛИА БИЕЛҮҮЛ
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • зөв монгол (103.50.207.19)
    мөнгө тарааж луйвардсан нь тэгээд шударга зүйл болж байна уу. луйварчингуудад ичих булчирхай байна уу. хууль шүүхийн байгууллага хурдан үнэнийг тогтоогоочээ
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.37.205)
    АН-хан 12-16 онд яаж галзуурч байсныг мартаагүй байна
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (139.5.219.183)
    Сонгууль хуулийн дагуу сайхаан болоод өнгөрлөө. Харин унасан бөхөд шалтаг мундахгүй.
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • batsuh (202.9.41.55)
    ene 2 nam shudargaar talbai deer ochood saihan yostoi huchtei 2 nam shig uzechih 2-n hoorond bitgii shaldar bultar wm hii
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    2 цаг 27 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    2 цаг 29 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    2 цаг 32 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    3 цаг 52 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    4 цаг 46 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    5 цаг 11 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    6 цаг 25 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    6 цаг 29 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    6 цаг 35 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    6 цаг 46 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    6 цаг 47 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    6 цаг 49 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    6 цаг 55 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    7 цаг 57 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК