УИХ-ын чуулганы хуралдааныг өглөө 10.00 цагт зарласан байсан ч цаг гаруй хугацаагаар хоцорч эхэллээ. Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын хоёр байнгын хороо хуралдсан байна.
Чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл болон Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр зэрэг найман асуудлыг хэлэлцэх аж.
Харин үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх юм.