УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Хуралдаанаар 2017 оны улсын төсөв, мөнгөний бодлого зэрэг энэ долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэж байгаа аж.
Мөн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийн төсөлд тус бүлгийн гишүүд саналаа хэлж, зарим асуудлыг тодорхой тусгах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Харин хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)