Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амалснаасаа буцаж байна

2016-11-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр олон нийтэд хандаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.

 

 

Тэрбээр “Нам дагасан бүлэглэлүүд өөрсдөдөө ашигтай байдлаар сонгуулийн хуулийг өөрчилж, хуйвалдааны төр байгуулж, Монголын бизнесийг дарамтлаж, дарангуйлал тогтоож, Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг өөрсөддөө авч байна. Энэ нам дагасан бүлэглэлээс Монголын төрөө чөлөөлөх цаг ирсэн. Би үүнийг чимээгүй хараад суугаад байж тэвчихгүй учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ" гэсэн юм.

 

Мөн өчигдөрхөн түүний гэргийтэй холбоотой асуудал үүссэн талаарх мэдээллийг тодруулахад "Миний эхнэр, хүүхэд эргэн тойрны хүмүүсийн хувьд гарч байгаа янз бүрийн муу мэдээлллүүд бодитой зүйл биш. Намайг Ерөнхий сайдаас буулгахаас эхэлсэн, одоо Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа гэдгийн эсрэг хийж байгаа ажлын өчүүхэн нэг хэсэг. Уг нь би Ерөнхийлөгчид нэр дэвших талаар огт бодоогүй байсан юм. Гэвч Монгол улсад амар тайван амьдрах боломжгүй болж байна. Үүнийг би зүгээр хараад сууж, тэвчихгүй болж байна" гэж хариуллаа.

 

Хэвлэлийн хурлын үеэр түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Монголчуудаа, эх орон нэгт ахан дүүсээ.


 

Миний бие 2 жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгөх үедээ, түүнчлэн УИХ-ын сонгуулийн өмнө ард түмэндээ сэрэмжлүүлэн мэдэгдэж байсны дагуу улстөрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрсөддөө ашигтай байдлаар өөрчлүүлж, захиалгын УИХ-ыг бүрдүүлэн хуйвалдааны төрийг бэхжүүлэх ажил улам эрчимжлээ. Үүний тод жишээ нь сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэг авсан АН  УИХ-д 10 гаруй хувийг эзлэж байхад 40 гаруй хувийн дэмжлэг авсан МАН УИХ-ын суудлын 85 хувийг эзлэж байна.

 

Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн Хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амалснаасаа буцаж одоо төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийхийн зэрэгцээ, монгол улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж, мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шудрага ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, дайрч давшлан, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана хэмээн бардамнаж байна.

 

Учир иймд би Богд хаантны хэлснийг ахин сануулъя.

 

“Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь иржээ” хэмээх түүний үгээр 1911 онд монголын цогт эх орончид, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авч байсан тэр цаг өнөөдөр ахин ирж байгааг би анхааруулж байна. Монголчууд хуйвалдааны зохион бай­гуу­лалттай, явцуу эрх ашгаар нэгдсэн нам дамжсан бүлэглэлийн санаархлыг тас цохиж, Монгол төрөө хуйвалдагсдаас тусгаарлах, чөлөөлөх цаг нь ирсэн. Би “Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална” гэсэн үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ.

 

Яагаад ийм шийдвэр гаргав гэхээр:

 

Улам бүр үнэгүйдэн алдарч буй шудрага ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг, дарангуйлал түрэмгийлэл, улстөрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч, хуйвалдааны бүлэглэл өөрсдийн олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг ариун шудрага зүйл, гавъяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавъя.


Монголчуудын 26 жилийн турш тэмцэж, босгож ирсэн ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчлан, баялаг бүтээгчидээ дээрэмдэж нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ил шулуун ашиглах боллоо. Монголын ардчилаланхны зорилго, эрмэлзлэлээ ахин сэргээж, эрх чөлөө, Хүний эрхийг дээдлэсэн чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан тэмцлийг залгуулах, хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах бодит хэрэгцээ шаардлага үүслээ.

 

Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн тод ялган харж байгаа. Цаг иржээ. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх ариун тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор эхлүүлье. Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон. Бид ахин хэлье. Хуйвалдааны төрд “БИТГИЙ ДАВАР” гэж хэлцгээе.

 

Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулах хүмүүсээр бидний Монгол үеийн үед дутагдаж байгаагүй юм. Хуйвалдаан, хувааж идэлтээр энэ улсыг, энэ төрийг бөхөөх гэсэн нам дамнасан бүлэглэлийн хүслийг гүйцээж болохгүй. Эрх чөлөөт Монгол, тусгаар тогтносон Монгол улс цаашид ч оршино. Бид эх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой.

 

Ард түмний язгуур эрх ашиг гэдэг бол монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх итгэл юм. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж л бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн, хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг, зүтгэх зүтгэл.

 

Тэмцдэггүй ард түмэн мөхдөг,  урсдаггүй гол ширгэдэг. Монголчуудаа, сэрэх, нэгдэх, сөрөх, тэмцэх, сэргээн тогтоох цаг ирлээ.

 

Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ ээ.

 

Бидний Монгол үүрд мандан бадраг ээ!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Зочин (182.160.3.5)
    Алтанхуягийн өөрийнх нь луйвар илрэнгүүт увс зангаа гаргаж эхэллээ. Би хулгайч бол бүгд хулгайч, үзэлцвэл үзэлцэе гэж байна даа, Алтанхуяг
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.33.162)
    энэ шар тарвага бас том баанаа ерөнхийлөгч боллоо юу чи дэнзээн?
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.225.251)
    AN han iim muu zaltai Bat uul baridah bolohoor bas l eronhiilegchid devshih gesen ene hulgaichiig barih bolohooor odoo eronhiilegch boloh uym gene AH han mongolchuudiig doromjloj hanahgui l bna daa Mongoliin hamag odootei ongotei buhniig AN han avsan shuu dee hamgiin suulchiinjishee erdenet darhan har tumurleg hotol tsenment hudaldaa higjliin bank APU Maz guril Bayan gol bugd AN hanii medeld bna mongoliin ongotei oodtei buhiig harin hen hussan bna
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • зочин (103.229.120.23)
    орос хятад хоёр монголд ямар хамаатай юм гэж ярьсан хүнийг ёрөн хийлөгч болгочихоод юу бодож суух вэ..........
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.141.164)
    чи 2008-7-1-д 5 залуу буудуулж амиа алдахад намын даргын суудлыг авч засагт хамтарч манан болоод манаргах ажлыг хийсэн. ял эдлэхээс зугтаж сонгууль яриад хэрэггүй.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • иргэн (43.242.243.4)
    Энэ нь ард түмний төлөө тэмцэл үү, идэж уух, эрх мэдлээ сэргээхийн төлөө тэмцэл үү гэдэг нь ялгарч мэдэгдэхгүй л байна даа Алтанхуягаа, өөрийгөө харуулахын тулд үгээр биш тодорхой үйлдлээр эх орныхоо төлөө гэдгээ харуулаач, эх орны төлөө гэж ярьсаар байтал чинь шүлс чинь хатаж амжихгүй нь.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.32.227)
    хууль ямар хамаатай юм өндөг битгий идэцгээ тэр чинь тансаг хэрэглээ гэж донгоссон хүүр дээ.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.32.227)
    энэ ардчилсан намынхан ичих нүүрэндээ илжигний арьс наачихсан юм уу? улс орныг самарчихаад юу ч болоогүй юм шиг би ерөнхийлөгчид дэвшлээ гэх юм. онигооны үхсэн нохойн оцгор чинь. авгайнх нь дансанд мөнгө орж шалгуулах болохоороо сандарч ерөнхийлөгч болоод аврах юм гэнэ. ард түмэнд хайр зарлаж авгайгаа аврах санаагаа далдалж байгаа царай нь уу? чамаас хэн өмгөөлөл эрсэн юм өмхий ховдог шунахай дэнзэн чинь
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.36.188)
    төсөл тендер нэрээр идсэн уусан болон зээл нэрээр тараасан мөнгөө цуглуулж эдийн засгаа сэргээх цаг болсон байлтай Ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулсан мөнгөө эргэж тооцмоор юм Эдийн засгийн бүрэн бүтэн байдлыг элдэв халдлагаас хамгаалж байсан прокуррын ерөнхий хяналт болон ардын хянан шалгах хороо гээд бүхэл бүтэн тогтолцоог бүгдийг устгаж татан буулгаад өмч хөрөнгө идэж уух ажилдаа ханцуй шамлан орцгоосон булхайгаа эргэж нэг хармаар юм Нэр алдар албан тушаал зөөлөн сэнтийн төлөө үхэн хатан зүтгэж байгаа нь улс орон ард түмэн гэхээсээ идэж уухын төлөө биш гэжүү Энэ их баялаг мал сүрэг газар нутагтай хирнээ асар их өр тавиад 3 сая хүнийг ядуу зүдүү амьдруулж байгаагаа ухаарах сэтгэлтэн алга гэжүү ард түмний эрх ашиг гэхээсээ намын эрх ашгийг дээдэлсэн мануухайнуудаас салах цаг болсон байна Нялх балчираас сургууль цэцэрлэг хөгшдөөс балга сүүг нь харамлаж татганаж байгаа хирнээ төрийн тансаглалд хэдэн зуун тэрбумыг цацаж байна Цалин тэтгэврийн тогтолцоо алдагдаад удаж байгааг ухаарах ганц
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Er (122.201.24.142)
    Ёрөнхий сайд байхдаа ажил хийдэггүй хүн бсан ,монгол улсыг өрөнд унагаасан гар одоо юу хийх вэ дээ.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.32.227)
    нэг л их ард түмнээ өмгөөлнө хамгаална гэж донгосож надад гэнэт хачин их хайртай болчихсон амьтан. энэ ардчилсан намаас гаралтай юмнууд нүүрэндээ илжигний шир наачихсан байх юм. ичих булчирхай нь яачихсан байдаг юм . хэн та нараас өмгөөлөл эрсэн юм. үхсэн нохойн оцгор чинь . тэр элбэгдорж батүүл гэсэн марзан алиалагчидтайгаа хөтлөлцөөд зайл.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Soongo (122.201.24.169)
    Яасан, 26 жил хамтарч хуйвалдаж албан тушаал хувааж авч, өгөлцөж бүгд л хувьдаа хэмжээлшгүй их хөрөнгө мөнгөтөй болоогүй гэж үү, өөрөө тэд нарын гадна талд явж байгаад ерөнхий сайд болсон гэж бодоод байгаа юм биш биз дээ, өнгөрсөн 26 жил өөрөө яг ард түмний төлөө юу хийсэн бэ, юу хийсэн гэж одоо бас ерөнхийлөгч болох гэж зүтгэж байна аа, одоо боллоо за, та нар хэзээ ч хамтарч ажиллаж чадахгүй, та нар хэзээ улс эх орны төлөө юм хийхгүй, хангалттай харлаа, хангалттай хүлээлээ, зөвхөн мөнгөн дээрээсээ болж л та нар одоо бие биенийхээ мууг дуудаж худаагдаж байна, зөвхөн хувьдаа идэж уух мөнгөн дээр шүү, түүнээс улс эх орны сайн сайхны хувь заяан дээр хоорондоо муудалцаагүй шүүүүүүүүүүүүү, битгий доромжлоод бай, тэр хүргэн, эхнэр энэ тэрийнхээ хэргийг л шийд,
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.41.5)
    Ene s d a odoo bolimoor yum. Denzenteigee xamt l...
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.114.155)
    Та унэхээр мундаг байсан юм бол яагаад улс орон элгэрээ хэвтчихэв дээ.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.114.155)
    Та унэхээр мундаг байсан юм бол яагаад улс орон элгэрээ хэвтчихэв дээ.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • лд (66.181.188.100)
    эдгээр үгс нь өөрийн асуудлыг холдуулах гэсэн үгс байна. эхнэрийнхээ дансны асуудлыг эхлээд ярь л даа.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.168)
    Unen ug heleed bid untaad l bhiin.....
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Kazak (141.0.14.45)
    Сэтгэгдэл бичнэ үү ...Altanhuiagiig demjij baina Mongoliin Nazarbaeb bol ta, tanaas uur ajil hiideg hun baihgui buh Kazakuud taniig demjine demjig bolnoo uragshaaa
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Алтанхуяг үнэнл үг хэлээд байгаа хүн ЦНямдорж Батзандан нар бас үүнийг хэлээд байгаа Одоо энэ хүмүүс луйварчин нарыг хараж дэмжэж зарим зүүлд нь оролцож явсанаа ухаарч байх шиг байна Алдаагаа засаж ард түмэндээ үнэнч зүтэг
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • иргэн (103.229.122.226)
    Алтанхуягыг дэмжиж бна
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.191.181)
    Altanhuyg Enhbayrtai niileh heregtei yalnaa yalna.Oligorohuudtai niilj hulgai hiideg,Namaa samarsan ene nohroos l salj baival boloh ni ter.ardchi Ardchilsan namiig samarsan shorootoi hutgasan humuus ni Elbegdorj,Batuul 2-shuudee
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.17)
    Их л муу аргатай, өшөрхүү хүн Монгол улсын ерөнхийлөгчийн албыг хашдаг юм бна даа. Аливаад цаггүй гэж Элбэгдорж минь ажилаа өгөх болж бн даа хө.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.191.208)
    БОЛЬЁ ОО
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • xun (153.178.122.234)
    Bi demjij bna.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    Алтанхуягийг дэмжиж байна. Элбэгдоржийг огцруулья.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    Хууль хамаагуй тэр юу вэ гэж томорч байж монголыг элгээр нь хэвтуулсэнээ Алтанхуяг мартсан уу одоо ард тумнээ их бодож гэнэ биднийг хамгаалах гэнэ тийм л шударга бсан бол энэ эдийн засгаар чи болон танай танхимыхан тоглох бсан уу лайгын ард тумэн уурч байна
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.90.39)
    Дэнзэнтэйгээ хамт л нэг худаг руу явах байхаа даа.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Алтанхуягийг дэмжиж бна (103.26.194.34)
    МАНАН бүлэглэлийн тараасан Дэнзэнгийн зохиомол хэрэгт итгэсэн хүмүүс одоо гэгээрэх хэрэгтэй Харин ч Дэнзэнгийн зохиомол хэргийн ачаар Алтанхуягийг огцоруулсан шударга гарууд өөрсдөө үгэндээ ороогдож бүгд Дэнзэнгийн жинхэнэ хэрэгтэнүүдээр дүүрсэн этгээдүүд гэдгээ өнгөрсөн саруудад баталж харууллаа
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.93.27)
    UURUU HUIVALDAANII TURD BSAN UURUU CHINGISS SAMURAI BONDNOOS HUIVALDAJ OHIN HURGEN UVS BULEGLLEEREE IDCHIHEED!!! BIDEND IIMERHUU NAM NERTEI UVS GARALTAI OIRDUUD HEREGGUI SHUU!!! BUYANGIIN JAGAA AHIIGAA L GARGANA!!!!
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.93.27)
    UURUU HUIVALDAANII TURD BSAN UURUU CHINGISS SAMURAI BONDNOOS HUIVALDAJ OHIN HURGEN UVS BULEGLLEEREE IDCHIHEED!!! BIDEND IIMERHUU NAM NERTEI UVS GARALTAI OIRDUUD HEREGGUI SHUU!!! BUYANGIIN JAGAA AHIIGAA L GARGANA!!!!
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.93.27)
    Богд хаан бол Монгол төр бишээ, Турк улс Түрэгүүд биш ээ, ядаж түүхийн мэдлэгээ дээшлүүлээч. Ойрадууд Увсууд хэнээрхэхээр Монгол орон доройтон буурдаг гашуун түүхээ уншаач. Эцэст нь тэд өөрсдөө эзэндээ нухуулдагаа ойлгооч
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.93.27)
    UURUU HUIVALDAANII TURD BSAN UURUU CHINGISS SAMURAI BONDNOOS HUIVALDAJ OHIN HURGEN UVS BULEGLLEEREE IDCHIHEED!!! BIDEND IIMERHUU NAM NERTEI UVS GARALTAI OIRDUUD HEREGGUI SHUU!!! BUYANGIIN JAGAA AHIIGAA L GARGANA!!!!
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (139.5.219.13)
    100 жилийн дараа ардын хувьсгал дахин ялж магадгvй тvvxээ эргээд нэг хардаа баян ядуугийн ялгаа 100 жилийн ømнøx шиг байгаа биз дээ монголчууд морио унаад ташуураа бариад мордвол юунд ч дийлдэхгvй ард тvмэн гэж кино дээр хэлсэн нь vнэн шvv ер нь давхцал нь 100 жилээр юм шигээ
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    40=40 биз дээ. ижил хувьтай санал үнэгүйдээд л ёстой там юм аа.алтанхуягт амжилт
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.229.123.21)
    Сэрэх, нэгдэх, сөрөх, тэмцэх цаг иржээ
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.197.218)
    Үнэмшсэн юм шиг байгаарай
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.142.234)
    чи өөрөө ямар блаа. ан- 26 жил амлалт ярьсанаасаа ухарсан. улсыг бүрэн дампууруулсан.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.38.193)
    12-16 онд энэ алтантуяа нар яаж ард түмнийг басан доромжилж байлаа . батүүл нь яаж дээрэлхэж идэж гударлаа дэнзэн чулуудай нар яаж даварч байлаа.
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.157)
    үг чинь үнэн бол итгэж болно оо өөрөө хичээ шударга бус байсан бол шударга болоорой
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.23.134)
    Мундаг хүн дэ энэ хүн шиг улс төрч МАНАН.д байхгүй дэмжиж бна
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • zochin (202.9.42.143)
    genet l eh oronch bolchvuu daa, uuruu ehelj ah duu sadangaa turiin alband tavih ehiig sanaachilsan shuu, araas ni nuguuduul ni tsuvarsaar... ardchilsan namiin ene heden uvuu naraasa salaachee, odoo tsadsan baimaar yum
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.106.123)
    зөв шүү.дэмжиж бна
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
    • Зочин
      энэ цагийн баатар болоорой амжилт хүсэе босоо заяаатай цэвэр цустай монгол эр хүн шүү
      2016 оны 11 сарын 09
    • монгол хүн
      Урааа, одоо ноёрхож буй бүлэглэлийн эсрэг хүчин мөхөстөөд, бүр дийлэхгүй тал руугаа орчихсон байсан, үүний эсрэг тэмцэх хэрэгтэй, Бүгдээрээ Алтанхуягт тусалцгаая
      2016 оны 11 сарын 09
    • монгол хүн
      Урааа, одоо ноёрхож буй бүлэглэлийн эсрэг хүчин мөхөстөөд, бүр дийлэхгүй тал руугаа орчихсон байсан, үүний эсрэг тэмцэх хэрэгтэй, Бүгдээрээ Алтанхуягт тусалцгаая
      2016 оны 11 сарын 09
    • монгол хүн
      Урааа, одоо ноёрхож буй бүлэглэлийн эсрэг хүчин мөхөстөөд, бүр дийлэхгүй тал руугаа орчихсон байсан, үүний эсрэг тэмцэх хэрэгтэй, Бүгдээрээ Алтанхуягт тусалцгаая
      2016 оны 11 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    15 цаг 17 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    15 цаг 22 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    15 цаг 27 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    16 цаг 3 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    16 цаг 24 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    16 цаг 56 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    17 цаг 3 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    17 цаг 23 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    17 цаг 27 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    17 цаг 44 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    17 цаг 47 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    17 цаг 49 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    17 цаг 53 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    17 цаг 56 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    20 цаг 9 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    20 цаг 24 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    21 цаг 14 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    21 цаг 20 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    21 цаг 24 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    21 цаг 34 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК