УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын ярьснаар, салбарын яамнаас уг үйлчилгээг эрхэлж байгаа газруудад шалгалт хийсэн бөгөөд хяналтыг нь сайжруулж үйлчилгээг дэмжих нь зүйтэй гэсэн саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулаад байгаа аж.
Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх эсэх нь УИХ-ын гишүүдийн саналаас хамаарч шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхэд харах үйлчилгээг салбарын яамнаас үргэлжлүүлэх санал гаргасан бөгөөд санхүүжилтэд шаардлагатай таван тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал болов.
Өмнө нь Засгийн газраас 2017 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр хэрэгжүүлэх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Одоогийн байдлаар хүүхэд харах үйлчилгээ 1392 ажлын байрыг бий болгож, 6700 хүүхэд хамрагдаж байна.