Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдлын шалтгаан нь гэр хорооллын айлууд гэв

2016-11-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөрийн үдээс хойш хуралдаж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2017 онд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; Засгийн газар, Хөгжлийн банкны гадаад бондыг эргүүлэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэж, дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх; валютын орох урсгал түр зуур нэмэгдэх үед төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэхгүй, валютын нөөцийг хамгаалах зарчим баримтлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


 
Хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх салбарын яамдын үндсэн чиглэлд тусгасан зорилтын талаарх танилцуулгыг сонслоо.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн, орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилтын хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд оруулсан байна.

 

Мөн Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулах, улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээг 600.0 мянган га-гаар өргөжүүлэх, цасны усыг хуримтлуулах хөв цөөрмийг гурваас доошгүй газарт байгуулан, 100-аас доошгүй булаг шандын эхийг хашиж хамгаалахаар тусгажээ. Түүнчлэн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүч, цэвэр түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, ойн экосистемийг хамгаалах, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зэрэг зургаан зорилт, 11 арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвийн нийт 117.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулан хэрэгжүүлэхээр тусгасан байна.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам салбарын хэмжээнд нийт 11 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 114.8 тэрбум төгрөг тусгажээ. Үүнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 23.9 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт, арга хэмжээнд 30.6 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний нэг зорилт арга хэмжээнд 340 сая, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний гурван зорилт арга хэмжээнд 40.0 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээний нэг зорилт арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөг тусгасан байна.

 

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жилд 18.0 мянга орчим ажлын байр нэмэгдэж, ДНБ-ий 35 орчим хувийг хангахаар тооцоолжээ. 


Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан малыг эрүүлжүүлэх чиглэлээр яамны зүгээс ямар бодлого барьж байгаа талаар тодруулсан юм.

 

Салбарын яамнаас Малын эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг боловсруулж байна. Энэ хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээг улс хариуцах зохицуулалтыг тусгасан.

 

Мөн ОХУ-тай малын эрүүл ахуйн чиглэлээр нягт хамтран ажиллахаар яриа, хэлцэл хийгдэж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны талаар үндсэн чиглэлд тусгагдаагүй байгааг сануулаад, хоёрдугаарт 1.0 сая гаруй иргэнтэй нийслэл хотынхоо орчин, хөрс, усны бохирдлын асуудлыг орхигдуулахгүй байхад анхаарах ёстой талаар санал хэллээ.

 

Уг асуудлуудтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өгсөн хариултдаа, агаарын бохирдлын асуудал тун хүнд, төсөвт тусгагдсан таван тэрбум төгрөгийн санхүүжилт хүрэлцэхгүй. Салбарын эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд дөрвөн төрлийн татвараар 2017 оны улсын төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрнө.

 

Хуулийн хүрээнд зөвхөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулагдах ёстой дээрх хөрөнгөнөөс ердөө таван тэрбум төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулах төслийг Сангийн яам боловсруулсан.

 

Гэхдээ төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэх магадлалтай хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яам үзэж байгаа учир төсөвт төлөвлөснөөс давж төвлөрсөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах зохицуулалтыг хийх бололцоотой хэмээн үзэж байна гэв. Нийслэлийн агаарын бохирдлын шалтгаан нь гэр хорооллын 300.0 мянган өрх, 32000 орчим нам даралтын зуух ажиллуулан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна.

 

Мөн гурван цахилгаан станц, 675.0 мянга гаруй тээврийн хэрэгслийн утаа агаарыг бохирдуулж байна. Тиймээс олон жил эдэлсэн хуучин тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалтыг эргэн харах, татварыг нэмэгдүүлэн, бодлогоо шинэчлэх шаардлагатай.

 

Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын халаалтаа цахилгаанаар шийдсэн 40 мянгаас доошгүй өрхөд халаалтын улиралд шөнийн цахилгааны урамшууллыг олгоход 5 тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн хэрэглэж буй нам даралтын зуухуудыг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр солих ажлыг хэрэгжүүлэх боломжтой хэмээн салбарын яамнаас төлөвлөөд байгаа аж. 

 


Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, монгол чацарганыг экспортлох боломж, олон улсын зах зээл дэх эрэлтийн талаарх судалгаа болон салбарын яамнаас энэ чиглэлийн аж ахуйг өргөжүүлэх талаар ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тодрууллаа. Жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэх, тэр дундаа чацарганы тариалалтыг нэмэгдүүлэн, экспортыг дэмжин, энэ хүрээнд ядуурал, ажилгүйдлийг бууруулан, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж байгаа талаар Ж.Бат-Эрдэнэ гишүүний саналыг дэмжиж буйгаа П.Сэргэлэн сайд хэлэв

 

.
"Монгол чацарганы чанар олон улсын хэмжээнд өндрөөр үнэлэгддэг бөгөөд эрэлт хэрэгцээ их байдаг. Саяхан Тайваний дэд сайдтай уулзахад Монгол Улсаас их хэмжээний чацаргана худалдан авах санал тавьсан. Тэдний худалдан авах хэмжээ манай улсын чацарганы нийт ургацаас давсан.

 

Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх “Чацаргана” хөтөлбөрийг манай яамнаас боловсруулсан, энэ хүрээнд ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан.

 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл, хөтөлбөрүүддээ ч чацаргана тариалалтыг онцгойлон дэмжихээр төлөвлөөд байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн чацарганыг Франц Улсын холбогдох байгууллагуудаар дамжуулан газарзүйн баримжаатай бүтээгдэхүүнээр бүртгүүлээд, Европ руу экспортлохоор эхний шатны ажлууд явагдаж байна.

 

Зарим аж ахуйн нэгж чацарганы тосыг Япон Улс, АНУ-д бага хэмжээгээр экспортолж байгаа, мөн экспортыг нэмэгдүүлэх яриа хэлцэл хийгдэж байгаа. Тиймээс салбарын яам үүн дээр бодлогын дэмжлэг үзүүлэх бүрэн бололцоо бий. Ирэх онд чацарганы тариалалт, эрэлт хэрэгцээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр олон улсын томоохон хурлыг Монгол Улсад зохион явуулах хүсэлт ирсэн" хэмээн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 


Хуралдаанд оролцсон гишүүд малыг эрүүлжүүлэх, ойн санг нэмэгдүүлэх, Туул голын бохирдлыг бууруулах болон бэлчээрийн асуудлаар салбар яамдын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа асуудлыг хөндөж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын дөрвөн томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    1 цаг 12 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    1 цаг 14 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    1 цаг 18 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    2 цаг 38 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    3 цаг 32 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    3 цаг 57 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    5 цаг 11 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    5 цаг 15 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    5 цаг 21 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    5 цаг 31 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    5 цаг 33 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    5 цаг 35 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    5 цаг 41 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    6 цаг 43 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК