УИХ-ын гишүүн З.Нарантуяа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьжээ.
Тэрбээр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар одоогийн нөхцөл байдал, шилэн данс хөтөлдөг хэдэн төрийн байгууллага, төсөв захирагч байгаа талаар, үүнтэй холбоотой хийгдэж буй ажлууд болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуулгадаа дурджээ.
Харин асуулгын хариуг энэ сарын 15-ны дотор бичгээр мэдэгдэж УИХ-ын чуулганы хуралдаанд сонсгоно уу хэмээсэн байна.
Сэтгэгдэл (1)